Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Н.Түвшинбаярын хэргийг дахиад шүүхэд шилжүүллээ
Папарацци

Н.Түвшинбаярын хэргийг дахиад шүүхэд шилжүүллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/07/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн нэмэлт ажиллагаа хийж дуусгаад тус дүүргийн Прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байв.

Тэгвэл прокурор яллах дүгнэлтээ бичиж, Н.Түвшинбаярт гардуулан харьяалах дүүргийн шүүхэд хүргүүлснийг баттай эх сурвалжууд мэдээллээ. Улсын начин Э.Энхбатын төрсөн дүү нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдон тайлбар, мэдүүлэг өгч, оролцож яваа бөгөөд түүний өмгөөлөгч нарт ч хэргийг шүүхэд шилжүүлж буйг мэдэгдсэн сурагтай.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 11.1-2 дахь хэсэгт заасан хүний биед санаатай хохирол учруулах гэмт хэргийг бие махбодын зовуурь үүсгэж, зэвсгийн чанартай зүйл ашиглан үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Өөрөөр хэлбэл, 5-12 жил хорих ялтай зүйл заалтаар түүнийг буруутгаж, яллаж буй гэнэ.

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны 20.30 цагийн үед Хан-Уул дүүргийн I хорооны нутаг, “Наяд” төвийн 905 тоот өрөөнд согтуудаа нутаг нэгт, жүдо бөхийнх нь бэлтгэлийг хангахад гол нөлөө үзүүлж, дэмжиж ирсэн Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг архины шилээр зодон гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан билээ. Түүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн өнгөрсөн есдүгээр сарын 24-нд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлээд байсан ч шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас ийнхүү дахиад гэм бурууг нь дэнслүүлэхээр шилжүүлээд байна.

гэмт хэрэг нийгэм
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.