Монголын урлагт “Нэгэн зүгт” хэмээн хамтлаг гарч ирсэн нь тэртээх 15 жилийн өмнө. Яг ид мандаж байх үедээ тус хамтлагийн ахлагч Ариунзаяа өөрийн амьдралын хань, хоёр хүүгийнхээ ээж нэвтрүүлэгч Одзаяатай учирч анхны харцаар дурлаж байсан гэдэг. Тухайн үед Одзаяа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлзүйн ангийн оюутан байжээ. Хэн хэндээ ирээдүйн амьдралаа даатгасан тэд хоёр хүүгээ олны нүднээс ихээхэн нууцалдаг. Тэгвэл тэд өчигдөр анх удаа том хүүгээ сошиалд ил гаргасан байна. Тэдний том хүүгийн 8 насны төрсөн өдөр өчигдөр тохиосон бөгөөд хүүдээ төрсөн өдрийн мэндчилгээг хүргэжээ. Ямартаа ч, ойр дотнынхондоо “Хоёр Заяа” хэмээн дуудагддаг хосуудынхаа гэр бүлд аз жаргал хүсье.