Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Таны идэх бялуу хорт хавдар үүсгэгч “Өндгөн тос”-той юм биш биз!?
Папарацци

Таны идэх бялуу хорт хавдар үүсгэгч “Өндгөн тос”-той юм биш биз!?

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/24/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шинэ жилийн уур амьсгал орсон энэ өдрүүдэд хаа сайгүй л баярын бялуу хайсан хүмүүс алхах аж. Бялуу үйлдвэрлэдэг нэр бүхий томоохон үйлдвэрүүд энэ сарын 20-ноос хойшхи захиалгаа аваад дууссан бөгөөд бялуу хийдэг жижиг цех, хувь хүмүүст иргэд захиалгаа өгч байх аж.
Үнэндээ үндэсний томоохон бялуу үйлдвэрлэгч нар хил хаасан гэх шалтгаанаар үнээ нэмж, үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоог буруулжээ. Тухайлбал, бялууны амтаараа тэргүүдэг “Жүр Үр” компанийн захиалгын бялууны үнэ 85 мянгад хүрсэн байхыг иргэд шогшорч байна.

Үүнтэй зэрэгцээд цахим орчинд бялууны орцонд ордог “Өндгөн тос” буюу “Бялууг хурдан хөвсгийлөх тос” хавдар үүсгэгч химийн найрлага бүхий түүхий эд байдаг талаар мэдээлэл цацагдлаа.


Энэ бүтээгдхүүнийг удаан хугацаанд идвэл артерийн судас хатуурах тэргүүтэн зүрх судасны өвчин үүсгэж, тархи мэдрэлд муу байдаг тухай хятадын сайтууд дээр бичсэнийг олж үзэхэд гэмгүй юм.
Мөн өндөр настай хүмүүс зөнөгрөх магадлалтайг мэргэжилтнүүд хэлж байна. Настайчуудад тийм хор хөнөөлтэй байгаа юм чинь хүүхэд багачуудын тархи мэдрэлд ямар хор хөнөөлтэй байх бол? Хятад хэлтэй нөхөд 速发蛋糕油对身体有害吗?гэдэг үгийг хятадын сайт руу оруулаад үзэхийг манай сайтын зүгээс зөвлөж байна.

Энэ талаар сэтгүүлч Б.Саруул өөрийн цахим хуудаснаа “ Улаан тагтай, ногоон шошготой, дугуй цагаан савтай энэ зүйл бол ӨНДГӨН ТОС. Өндгөн тос гэдэг нь кексний хөөлтийг буулгахгүй. цөцгийн тос, сүү хийхгүйгээр халбага өндгөн тос хийхэд кексийг хөвсгөр зөөлөн болгогч эд.

Нэг ёсондоо материалын зардал хэмнэгч, ая даах сэвсгэр кекс хийгч гэсэн үг юм. Харахад вазелин шиг барьцалдсан шинж чанартай бөгөөд уг химийн найрлагаас бүтсэн өндгөн тос нь тархи генд нөлөөлөх аюултай.

Найрлагын хувьд маргарин ус тосны нэгдлээс бүрддэг бөгөөд дотор нь агуулагддаг тосны хүчил нь синтетик бүтэцтэйгээс гадна E471 кодтой химийн нэмэлттэй.

Өндгөн тосыг томоохон үйлдвэрүүд болон жижиг цехүүд ч хэрэглээд зогсохгүй торт, нарийн боов хийдэг хувь хүмүүс ч хэрэглэдэг болсон нь харамсалтай.
Одоо хэдүүлээ алийн болгон хямд үнэтэй, хэт сэвсгэр, янз бүрийн өнгө чимэглэлтэй торт руу хошуурч эрүүл мэндээрээ хохироох вэ. Аль болох цэвэр цөцгийн тос орсон, химийн орц найрлага багатай тортоор баярын ширээгээ чимдэг сонголт руу орьё оо.


Мэдээж үйлдвэрүүд орлого ашгаа бодож ӨНДГӨН ТОСОО ашиглах нь тодорхой. Бид мянга орилоод Мэргэжлийн хяналтын хийж чадаагүй. Өөрчилж чадахгүй байгаа ажлыг хийж чадахгүй нь ойлгомжтой.
Гээд яах уу баяраа бялуугүй угтана гэж юу байхав. Нэг бол цэвэр цөцгийн тос, өндөг, сүү ашигладаг газрын бялууг сонгох сонголт байна. Нөгөө нь гэртээ хийх! БЯЛУУНЫ ҮНЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДСНИЙГ МЭДСЭН БИЗ ДЭЭ?

Энэхүү мэдээлэлд авах гээхийн ухаанаар хандахыг хүсье. Мэдээж өндгөн тос ашиглахгүй цэвэр цөцгийн тос, сүү, өндөг ашигладаг газрууд бий. Мэдээллийн гол зорилго нь: Бялуу худалдаж авахдаа орц найрлагыг нь сайтар асууж лавлах хариуцлага бидний өмнө ирээд байгааг сануулахыг хүслээ.

Youtube-ээр дүүрэн тортны жор, хоолны группүүдээр дүүрэн бялууны жор байхад гурил, өндөг, цөцгийн тос, сахар байхад би лав гэртээ бялуугаа хийнэ. Хүнс бол хамгийн буян дагуулах ёстой бизнес. Бузар дагуулбал өнөөдөр сайхан амьдарлаа ч олон хүмүүсийг хордуулж байгаа үйлс нэг л өдөр өөрт буух жамтай. Бумбын эрин ирж муу бүхэн илчлэгдсээр…
Нийгмийн шинжтэй томоохон асуудлыг бичихээр алганы хөлс чийхардаг ч өөр бичиж сануулах хүн байхгүй болохоор зориг гаргаад бичихээс өөр сонголт алга. Монголчууд цөөхүүлээ.

Бид бие биенээ хайрлахгүй бол хоёр их гүрний дунд амьдарч байгаа бамбай орны иргэдийг хэн ч хайрлахгүй!!!” хэмээн бичжээ.

Онцлох хөндөх сэдэв
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.