Өнгөрсөн оны долдугаар сард Дархан-Уул аймагт “Кэй” нэртэй давсны Монгол брэндийн үйлдвэрийг нээж, зах зээлд нийлүүлэхээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт салбартай болгохоор ажиллаж байна.
Тодруулбал, Кэй брэнд нь монгол давсыг эмийн ургамалтай хольж, энергижүүлсэн спа давс, энергижүүлсэн спа сүү, энергижүүлсэн спа нунтаг, домын давс, банны бөмбөлөг гэх эко бүтээгдэхүүнүүдийг гаргаж, худалдаанд нийлүүлж эхэлсэн.
Ингээд Хан-Уул дүүрэг хариуцсан салбарын захирал Б.Мөнхзаяатай дээрх бүтээгдэхүүнүүдийн үйлчилгээ болон онцлогийн талаар ярилцлаа.
–Сайн байна уу. Энергижүүлсэн спа нунтаг давс болон сүүний талаарх мэдээллээ дэлгэрэнгүй өгөөч?
-Манай үндэсний үйлдвэрлэгч Кэй брэнд нь одоогоор 593 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж эхэллээ. Эрүүл мэнд, гоо сайхан хосолсон үйлчилгээтэй, энергижүүлсэн спа давс, сүүг үндсэн таван төрлөөр үйлдвэрлэж байна.
Тухайлбал, энергижүүлсэн спа сүү, энергижүүлсэн спа давс, энергижүүлсэн спа нунтаг, домын давс, бөмбөлөг гэх мэт. Эдгээрийг найман нэр төрлийн эмийн ургамалтай үйлдвэрлэж байна. Тухайлбал, гангатай спа давс нунтаг, гангатай сүү, ванжингаравтай давс, спа, нунтаг, игүүшинтэй, цээний үндэстэй, зүрхэн цэцэгтэй, согоон савтай, булган хартай гэх мэтчилэн олон нэр төрлийн эмийн ургамалыг Увс аймгийн ясан цагаан давстай хольж, мэргэжлийн хяналтын стандарт хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлдээ нийлүүлж эхэлсэн. Цаашдаа дэлхийн зах зээлд гаргах зорилготой байна.
–Монголын бүтээгдэхүүн гэхээр орц найрлагаа хаанаас авдаг вэ. Бүтээгдэхүүний онцлог?
-Монголын эрүүл хөрсөнд ургадаг эмийн ургамлыг Увсын цагаан ясан давстай хольж, монгол залуусын ур ухаан шингэсэн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Бүтээгдэхүүний онцлог гэвэл эмийн ургамалтай, үндэсний үйлдвэрлэлээ дэлхийн зах зээлд гаргах, эмгүйгээр эрүүлжүүлэх уриатай.
-Мөн эдгээр ванны давс болон сүү хүний биед ямар ашиг тус, үйлчилгээ үзүүлэх вэ?
-Ер нь хүмүүс давстай усанд их орж биеэ цэвэрлэж, амрааж ядаргаагаа тайлдаг болсон. Ханиад томууны энэ цаг үед дархлаа дэмжинэ, урьдчилан сэргийлнэ, ядаргаа тайлна, стресс тайлж амраах үйлчилгээтэй. Эмэгтэйчүүдэд согоон савтай спа давс нунтаг сайн байгаа. Ашиг тус нь савны хавдар, агшилт, киста, элэгний церроз, хаван, нойргүйдэл, цистит, түрүү булчирхай, цусны даралт ихтэй хүмүүст хэрэглэхэд тохиромжтой. Гангатай энергийн спа давс нунтаг нь уушгины замын болон ханиалга, астма зэрэгт урьдчилан сэргийлнэ, цусны эргэлтийг сайжруулна, нүдний ядаргаа сайжруулж, биеийн арьсыг халдваргүйжүүлж, дархлаа сайжруулна, нойргүйдэл арилгаж эмчилнэ.
Булган хар ургамалтай спа давс уналт таталт болон саажилтын эсрэг булчин суллах тайвшруулах үйлчилгээтэй. Мөн стресс ядаргааг тайлж өвчин намдааж дархлаа дэмжинэ.
Цээнийн үндэстэй энергийн спа давс эрэгтэйчүүдэд илүү сайн бөгөөд бактерийн эсрэг, биеэс хор хөөх, шээсний замын үрэвслийн үед, түрүү булчирхайн үрэвслийн үед урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. Ер нь бол үрэвсэлтэй хүмүүс хэрэглэхэд сайн. Зүрхэн цэцэгтэй энергийн спа давс нь зүрхний хэм алдагдалтай хүмүүс хэрэглэхэд маш сайн. Учир нь тайвшруулж, даралт ихсэж багасахаас урьдчилан сэргийлж, зүрхний ачааллыг хэвийн байлгаж зүрхний цусан хангамжийг сайжруулна.
Бас манайд домын 100 граммаар савлагдсан байдаг. Орцонд арц, ганга, хомоол байдаг бөгөөд хүүхэд ширэглэх, гал ариусгах, гал тахих, гэрийн энерги цэвэрлэхэд хэрэглэнэ.
–Энергижүүлсэн сүү гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Үнээний хатаасан сүүг эмийн ургамалтай хольсон байгаа. Бас л цусны эргэлтийг сайжруулж, ядаргаа тайлах, арьсыг зөөлрүүлж бохирдлыг арилгана. Ингэж хэрэглэхээс гадна бүсгүйчүүд гоо сайханд хэрэглэж нүүрэндээ маск тавих, арьсаа гуужуулах зэргээр хэрэглэж байна. Манайхан бас учир мэдэх хүмүүс сүүтэй, гангатай усанд орж биеэ ариусга гэдэг дээ. Тэгэхээр энэ энергижүүлсэн сүүнд ороход тун ач тустай байгаа юм.
–Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх заавар зөвлөмж нь байна уу. Яаж хэрэглэх вэ?

-Энергижүүлсэн спа давс нунтагт долоо хоногт 2-3 удаа 20-25 минут, 50-100 граммаар халуун бүлээн усандаа хийж орно. Харин спа сүүгээ өдөр болгон хэрэглэж болно. Хэмжээгээ тааруулаад сүүндээ хүүхдээ ч оруулж болно. Мөн ванны бөмбөлөг байгаа. Усандаа хийгээд хэрэглэхийг хүн бүхэн мэдэх байх.
–Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн учраас үнэ өртгийн хувьд хэр бэ?
-Үндэсний үйлдвэрлэл гэхээр үнэтэй мэт санагддаг байх. Гэхдээ эмгүйгээр эрүүлжүүлэх ид шидтэй энергижүүлсэн спа давс, сүү учраас дундаж үнэтэй. Магадгүй хэрэглэгчид үнэтэй мэт санагдах боловч үйлчилгээ бол маш сайн. Манай бүтээгдэхүүн 100 граммаас 1кг хүртэл савлагаатай бөгөөд үнийн хувьд 4000 төгрөгөөс 49500 төгрөг хүртэлх хооронд байгаа. Бас багцууд байдаг
. Тухайлбал, эмээ өвөөгийн, бяцхан ханхүү гүнжүүдийн, эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн, хосын, өсвөр насны охид хөвгүүдийн гэх мэт багцууд гарч байгаа. Эцэст нь дахиад хэлэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг зэрлэг ургамалаар иргэдээ эрүүл болгох зорилготой.




Манай бүтээгдэхүүнийг сонирхож байвал КEY Brand Mongolia гэсэн албан ёсны пэйж хуудас байгаа. Мөн хаяг Хан-Уул дүүрэг, II дугаар хороо 24 дүгээр байр, миний KEY BRAND ZAYA гэсэн группд Invite хийж хандаж болно. Холбоо барих утасны дугаар 97074433, 95112606.



