Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Чоно борооноор, xулгaйч хуйвалдаанаар…
нийтлэлчид

Чоно борооноор, xулгaйч хуйвалдаанаар…

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/27/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

За ингээд Г. Занданшатарын ахалсан парламент үндэсний аюулгүй байдлаа эрсдэлд оруулж, Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа хулгайн өөрчлөлт шургуулчихдаг юм байна.

З.Энхболдын ахалсан парламент 2016 оны Цагаан сарын битүүний өдөр Ноён уулыг ухах зөвшөөрлийг Сентерра гоулд компанид ганц өдрийн дотор өгч, иргэний хөдөлгөөнүүд хожуу ч гэсэн шүү х дэ ж  тэмцсээр авч үлдсэн гашуун түүх байдаг.

Үүнтэй маш төстэй хулгайг, гэхдээ бүр үндэсний аюулгүй байдлын төвшинд яригдах луйврыг Булгантуяа, Өнөрболор, Ганхуяг, Анужин нарын гишүүдийн шууд оролцоотойгоор, Занданшатарын ахалсан, МАН-ын хүч түрсэн парламент хийчихлээ. Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гаднын иргэн байнга оршин суух эрх авах нь ямар эрсдэл дагуулж байгаа талаар намаржин хэвлэл мэдээллийнхэн, иргэний хөдөлгөөнүүд, цахимд идэвхтэй байдаг иргэд, УИХ-ын зарим гишүүд шуугисан.

Их ч маргаан дагуулсан. Гэтэл хуулиа татан авлаа гэж хулхидаж байгаад Цагаан сарын боовны хэрүүл, цахилгаан шатны аюулгүй байдлын дүйвээнээр батлуулчихдаг юм байна. Х.Ганхуягийн албан тоот дээр Х.Булгантуяагийн ахлан үзэглэсэн эл хуулийн өөрчлөлтийн талаар хамтран санаачилсан гэх Өнөрболор, Анужин нар нь тухайн үед өөр мэдэгдэл хийж байлаа.

 

Ганхуяг өөрийгөө өмөөрөн клабхауст ярилцлага өрнүүлж, Булгантуяа сэтгүүлчдийг будаалганд урьж, нэр нүүрээ хамгаалсан нийтлэл постуудад мөнгө хайрлахгүй цацсан юм даг. Чухам л ардын баатар болтлоо адын их сандарч гүйсэн, савчиж харайсан. Ямар ч аргаар хамаагүй энэ хуулиа батлуулах гэж ихээхэн хүч гаргасан. Харин өнөөдөр улсаараа омикрон гээд чөлөөгүй, Цагаан сар гээд цаггүй, тэтгэврийн нэмэгдэл гээд тэнүүн сууж байхад борооноор дайрдаг чоно шиг дайраад батлуулчихжээ. Хэрэглэж байгаа арга нь хүртэл xулгайчийнх, ашиглаж байгаа цаг үе нь хүртэл луй врынх.

Энэ дөрвөн гишүүнийг, нэмээд тэр мэдэн будилж, ээрч муурсан Занданшатарыг сайн харж ав. Хууль нэгэнт өөрчлөгдлөө. 150 сая төгрөгөө бариад ороод ирсэн хэн гуай ч хугацааны уртад Монголд шингэж болно. Мөнгө л хайгаад үхэ x  гээд байгаа шүү дээ, яруу алдарт МАН. Тэгээд улсаа зарж, түмнээ хулхида ж , аюулгүй байдлаа авсанд хийж байгаад олсон мөнгөөрөө боов авч тараана, бодлогогүй хөшөө босгоно, зээл гэж цавчина, халамж гэж хамна.

За та минь, удмаа мэдэж захиасаа хэлж, үрээ мэдэж бүсээ чангалахгүй бол захиалгын хуулийн зам засагдаж, заяа ихт Монголын алс шулууджээ.

150 сая төгрөг барьсан хэн боловч үүдийг чинь тогшиж, хатавчийг чинь хуваалцаж, хоймрыг нь эзлэх эрхтэй болчихлоо, энэ хэдэн боохой маань борооноор хэл, хил, мал гуравтаа халдчихлаа даа.

Эмүжин

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.