Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»“Хариуцлагатай сэтгүүл зүй” үндэсний форумыг хот дэмжинэ
Фото

“Хариуцлагатай сэтгүүл зүй” үндэсний форумыг хот дэмжинэ

coolBy cool04/06/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэхдээ “Монголын сэтгүүлчдийн байгууллага нь  үе үеийн хотын удирдлагатай  хамтран ажиллаж ирсэн.  Учир нь  Улаанбаатар хотод  хэвлэл мэдээллийн байгууллагын  80 орчим хувь нь үйл ажиллагаа явуулдаг болохоор хүссэн ч эс хүссэн ч хотын ажил амьдралтай холбогдож ирсэн билээ. Нөгөө талаар МСНЭ-ийн удирдлагын шинэ баг  менежментээ тодорхойлон ажиллаж байгаа.  Үүнд нэн тэргүүнд хэвлэл мэдээллийн байгууллагын  уран бүтээлчдийг орон сууцаар хангах,  сэтгүүлчдийн ордон байгуулах асуудал  тавигдаж байна.   Бусдын төлөө, нийгмийнхээ сайн сайхны төлөө  тасралтгүй ажилладаг хэвлэлийнхний нийгмийн асуудал  орхигдож ирсэнийг онцлох хэрэгтэй. Үе үеийн хотын дарга нарын үед яригдаад бүтээгүй “Сэтгүүлчийн ордон”-гоо барих газрын асуудлыг  эерэгээр шийдэх, 1000 сэтгүүлчийн хотхон бий болгоход дэмжиж өгөхийг хүсч байна. Түүнчлэн 2018 оны тавдугаар сарын 3-нд болох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх  ажлын хүрээнд “Хариуцлагатай  сэтгүүл  зүй” үндэсний форум  хийхээр төлөвлөсөн.  Нийслэлийн  зүгээс  дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “МСНЭ-тэй үе үеийн хотын дарга нар хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Миний бие Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг боловсруулсан ажлын хэсэгт ажиллаж,  УИХ-д өргөн барьсан  цөөн гишүүний нэг. Мөн Олон нийтийн радио телевизийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдлын тухай хууль зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой, энэ салбарын асуудлыг хөндсөн хууль боловсруулахад оролцож байсан улс төрчийн хувьд МСНЭ-ийн байгууллагыг ямагт дэмжин ажиллана. Тиймээс ч  ирэх сарын 3-нд болох дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг эвлэлтэй хамтран зохион байгуулахад татгалзах зүйлгүй. “Сэтгүүлч ордон”-ы газар, 1000 сэтгүүлчийн орон сууцны асуудлыг судалж, шийдвэрлэе. Салбар бүрийн ажилтан албан хаагч нарт орон сууцны асуудал хамгийн гол тулгамдаж байдаг. Тиймээс хэвлэлийнхэн төдийгүй эрүүл мэнд, боловсрол зэрэг бүхий л салбарынхныг орон сууцжуулах талд анхаарч ажиллаж байна. Нийслэл хот нээлттэй, бодит, үнэн зөв мэдээллээр иргэдээ хангах үүрэгтэй. Энэ үүргийг дөрөв дэхь засаглалынхан гүйцэтгэдэг.  Алдвал ташуурдаж, оновол дэм өгдөг онцгой салбар.  Засаглалынхаа үүргийг сайн биелүүлдэг гэж боддог” хэмээн онцоллоо.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Сэтгүүлчдийн нийтлэг эрх ашиг, нийгмийн асуудал,  сэтгүүл зүйн салбарт тулгамдсан асуудлуудыг ярилцаж, үр дүнтэй уулзалт болсонд миний бие баяртай байна. МСНЭ-ээс Нийслэлийн Засаг дарга болон удирдлага хамт олонд 3 хүсэлт тавьсан. Тавдугаар сарын 3-нд болох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь сэтгүүлчдийн хувьд хамгийн их ач холбогдол өгдөг, бидний хамгийн чухал тэмдэглэлт өдрүүдийн нэг. Энэ үеэр үе үеийн хотын дарга нар сэтгүүл зүйн салбарыг дэмжих зорилгоор хамтарч ажилладаг уламжлалтай. Үүний дагуу энэ жилийн үйл ажиллагааг хамтарч зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч, дэмжиж байгаа явдалд баяртай байна. Хоёрдугаарт, үе үеийн эвлэлийн ерөнхийлөгчдийн хүсэл мөрөөдөл болсон, цаг ямагт анхаарч ирсэн асуудал бол “Сэтгүүлч ордон” юм. Энэхүү ордныг барих газар, 1000 сэтгүүлчийн хотхон барих асуудлыг нааштай ойлголтой байж, асуудлыг судалж, шийдвэрлэхээр болсонд талархаж байна” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.