Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нартай уулзалт хийлээ
Папарацци

Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нартай уулзалт хийлээ

coolНийтэлсэн: cool04/06/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн удирдлагууд дүүргүүдийн хороодын Засаг дарга нартай уулзалт хийж байгаа. Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгтэй уулзалт хийснээр төвийн 6 дүүргийн хороодын дарга нартай хийх уулзалт дуусч байна. Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой нутаг дэвсгэрийн хувьд нийслэлийн томоохон дүүрэг юм. Тус дүүргийн хороодын Засаг дарга нартай хийх уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд харьяа агентлагийн хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хорооны Засаг дарга бол тухайн нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн юм. Тиймээс бид амь нэгтэй байх учиртай. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг. Тиймээс бид амь нэгтэй байж нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хорооны Засаг дарга иргэдтэйгээ ойр байж ажиллах ёстой. Иргэдтэйгээ уулзаж тэдний асуудлыг сонсож, ярилцаж төрийн үйлчилгээг хүргэдэг хүн байх хэрэгтэй. Төрийн үйлчилгээ иргэдэд хүрэхгүй байгаа учир нь хүн амын нягтаршил ихтэй байна. Нэг иргэнд ногдох төрийн үйлчилгээний зардал бага байгаа. Нийслэлийн нэг хороо дунджаар 7 мянган хүн амтай. Тэгэхээр 10 мянгаас дээш хүн амтай хороодыг хуваах бодлого баримталж байна. Ингэснээр нэг иргэнд ногдох төрийн үйлчилгээ зохистой хүрэх эерэг талтай” гэж хэллээ.

Нийслэлээс зохион байгуулж байгаа ажил, хуулийн хэрэгжилтийг хороодоор дамжуулж иргэдэд хүргэх үүднээс Засаг даргын захирамжаар нийслэлийн 152 хороодод нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд, хэлтэс нэгжийн дарга нарыг томилж ажил үүргийг холбосон юм.

Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдол бууруулах УИХ болон Засгийн газрын тогтоол гарсан. Ирэх 2019 оны 9 дүгээр  сарын 15 гэхэд Улаанбаатар хотод сайжруулсан түлшний 600 мянган тонн нөөц бий болгох шаардлагатай. Тэгэхээр хороодоор дамжин иргэдэд сайжруулсан түлш тараана. Хорооны Засаг дарга нар хяналтаа сайн тавьж агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх шаардлагатай юм нийслэлийн ЗДТГ–ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.