Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»“Аз жаргалтай Улаанбаатар” сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн эхэллээ
Фото

“Аз жаргалтай Улаанбаатар” сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн эхэллээ

coolНийтэлсэн: cool04/07/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй “Аз жаргалтай Улаанбаатар” сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн нээлтээ хийлээ. Тэмцээнд Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрууд зэрэг 22 багийн тамирчид оролцож байна. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож нийт баг тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “”Happy Ulaanbaatar” тэмцээнд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд гээд олон байгууллага оролцож байна. Эдгээр газрууд, нийслэл хотын уялдаа холбоо, хоорондын үйл ажиллагааг уялдуулах, Улаанбаатар хотын гадаад харилцааг хөгжүүлэх үүднээс энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Өнгөрсөн жирийнхээс энэ жил оролцож байгаа баг, тамирчдын тоо өссөн. Цаашид эдгээр байгууллагын хооронд болдог урлагийн болон спорт тэмцээний төрлийг өргөжүүлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн улс, байгууллага хоорондын гадаад харилцаа өргөжих сайн талтай юм” гэж ярилаа.

Энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд АНУ, Австрали, Их Британи, Ирланд, Канад, Араб, Энэтхэг зэрэг 10 гаруй улсын дипломат консулын газар, Гадаад хэргийн яам, НИТХ, НЗДТГ-ын 22 баг тамирчид өрсөлдөж аваргуудаа тодруулах юм гэж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.