Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Сөүл хотод сувилахуйн чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхжуулна
Фото

Сөүл хотод сувилахуйн чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхжуулна

coolНийтэлсэн: cool04/17/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын “Самюк” эрүүл мэндийн их сургууль \ЭМИС\-ийн  Ерөнхийлөгч Ду Хан Пак болон бусад албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уулзалтын үеэр “82 жилийн түүхтэй дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг, эрүүл мэндийн сургуулийн төлөөлөгч та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Манай улсаас 20 гаруй их дээд сургуулийн захиралд зориулж мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах сургалт зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байгаа. Цаашид ч эрүүл мэнд, боловсролын салбарт харилцаа хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлж хамтран ажиллах боломжтой юм. Энэ хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаадаа баяртай байна” гэлээ.

“Самюк” \ЭМИС\-ийн Ерөнхийлөгч Ду Хан Пак, “Биднийг хүлээн авах цаг зав гаргасан танд гүнээ талархал илэрхийлье. Манай хоёр орны хувьд ижил төсөөтэй олон зүйл бий. Эрүүл мэнд болон боловсролын салбарт ахиц гаргах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сувилахуйн чиглэлээр мэргэшүүлэхэд бид дэмжлэг үзүүлэхдээ таатай байх болно. Манай сургууль  бага, дунд, ахлах, их дээд гэсэн 27 салбар сургуультай. Боловсрол болон эрүүл мэндийн салбарт арвин туршлагатай тул бид Улаанбаатар хоттой хамтран ажиллах, туршлага хуваалцах, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулах, сувилахуйн чиглэлээр оюутан бэлтгэх зэрэг хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх боломж бүрдсэнд бид баяртай байна” гэв.

Санамж бичиг байгуулснаар эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа сувилагчдыг чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулах, хамгийн сүүлийн үеийн сувилахуйн арга барилд суралцуулах зэрэг өргөн боломжууд бий болж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.