Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны xүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо
Фото

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны xүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо

coolНийтэлсэн: cool04/17/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд  253 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээлээ.

240 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг 1.7 тэрбум төгрөгийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Глобаарост” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.

Цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга  Ж.Сандагсүрэн болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд,  иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт цэцэрлэггүй хороо бүрийг цэцэрлэгтэй болгох зорилт тусгагдсан байдаг. Хоёр жилийн өмнө нийтдээ нийслэлийн хэмжээнд 26 хороо цэцэрлэггүй байсан. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд шинэ цэцэрлэг баригдаж ашиглалтад орсноор нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 23 хороо үлдэж байна. 253 дугаар цэцэрлэг ашиглалтад орсноор 400 гаруй хүүхэд хамрагдах боломж бүрдэж байна. Тус хороо нь цэцэрлэгийн насны 1300 хүүхэдтэй. Хорооноос сонгогдсон нийслэлийн төлөөлөгч, УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр Улаанчулуутын хогийн цэгт 150 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг барих үйл ажиллагааг мөн эхлүүлээд байна” гэлээ.

Ийнхүү цэцэрлэггүй хороо цэцэрлэгтэй болж, тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 415 хүүхдийг хамруулан, хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Байгальмаа “Манай хамт олон өнөөгийн хийгдэж буй боловсролын чанарын шинэчлэлийн суурь үзэл баримтлал болсон “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” бодлогыг чанартай хэрэгжүүлэхийн тулд итгэл зүтгэл, сэтгэлээрээ нэгдэн ажиллах болно” хэмээн онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.