Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Алслагдсан дүүргүүдийн хороодын Засаг дарга нартай уулзалт хийлээ
Фото

Алслагдсан дүүргүүдийн хороодын Засаг дарга нартай уулзалт хийлээ

coolBy cool04/18/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн удирдлагууд алслагдсан Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн хороодын дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн ЗДТГ-ын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон харьяа агентлагийн хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хорооны Засаг дарга бол тухайн нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн юм. Тиймээс бид амь нэгтэй байх учиртай. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг. Тиймээс бид амь нэгтэй байж нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хорооны Засаг дарга иргэдтэйгээ ойр байж ажиллах ёстой. Иргэдтэйгээ уулзаж тэдний асуудлыг сонсож, ярилцаж төрийн үйлчилгээг хүргэдэг хүн байх хэрэгтэй” гэж хэллээ.

Нийслэлээс зохион байгуулж байгаа ажил, хуулийн хэрэгжилтийг хороодоор дамжуулж иргэдэд хүргэх үүднээс Засаг даргын захирамжаар нийслэлийн 152 хороодод нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд, хэлтэс нэгжийн дарга нарыг томилж ажил үүргийг холбосон юм. Нийслэлийн хороодын үйл ажиллагааны талаар нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан иргэдээс санал авсан. Иргэдийн саналын 31,3 хувь нь хорооны үйл ажиллагаатай холбоотой байна. тухайлбал хорооноос иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ муу, иргэдэд мэдээллийг бүрэн өгдөггүй, албан хаагчид ажлын байрандаа байдаггүй, харилцаа хандлага муу зэрэг гомдлууд иржээ. Тиймээс хороодын дарга нар болон, хороодын ажилтнууд ажилдаа сэтгэлээсээ, иргэдийн төлөө ажиллах хэрэгтэйг анхаарууллаа гэж    нийслэлийн ЗДТГ–ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.