МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчээр ажлын гараагаа эхэлсэн Д.Одзаяа олны танил болмогцоо сошиал орчинд илүүтэй анхаарч, инфлюнсер буюу нөлөөлөгч болох алхмаа хийсэн гэдэг.
Томоохон байгууллагуудын реклам сурталчилгааг видео лайв хэлбэрээр хүргэж нүд унагам гоё төрх, дэгжин хувцаслалтуудаар олныг шагшруулах болсон түүний нөхөр “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Амарзаяа гэдгийг хэн хүнгүй мэддэг.
Уран бүтээлээ хойш тавьж, эхнэрийнхээ ажилд туслан найдвартай ар тал нь болж явсан мань эр саяхнаас реклам сурталчилгаанд хамт тоглож, бизнесийн амтанд эргэлт буцалтгүй орсон.
Мэдээж адтай сэргэлэн эхнэрийнхээ буянд арлын орнуудаар аялж, тансаг амьдарч явах нь урлагийн ажлаас илүү амар хялбар санагдсан биз.
Юутай ч, өдгөө Малдив улсад аялж яваа залуу хосууд өөрсдийн зургаар сошиал ертөнцөд өнгө чимэг нэмж буй.
Харин нэвтрүүлэгч Д.Одзаяагийн усны хувцастай зураг олонд дэлгэгдсэнээр түүнийг хө х ний м эс ажилбар хийлгэсэн тухай яриа илүүтэй анхаарал татах болж.
Хоёр хүүхэд төрүүлээд л х өхөө томруулж эхэлдэг олны танил бүсгүйчүүдийн жишгийг Д.Одзаяа ч мөн тойрсонгүй ээ.