Нийтийн дууны ертөнцөөс төрсөн дуучин Баянмөнх, түүний гэргий Давхарбаяр нар хөршүүдээсээ уучлалт гуйв.
Учир нь тэд ирэх гуравдугаар сарын 18-нд хамтарсан тоглолтоо хийхээр болсон бөгөөд гэртээ байнга дасгал сургуулилт хийх болжээ. Тиймээс дуучин Давхарбаяр өөрийн цахим хуудаснаа хөршүүдээсээ уучлалт гуйж, хүлээцтэй байхыг гуйсан байна.
Дуучдын хувьд Зүрх чамруу дуугаараа олонд танигдсан бөгөөд хамтын амьдралаа эхлүүлээд хэдэн оныг үдэж буй юм.