2000 оны дундуур “Лаки минт” шүдний ооны рекламаар олны танил болсон олноо грек Зулаа хэмээн алдаршсан жүжигчин Ц.Наранханд өдгөө тун даруухан амьдарч буй.
Анхны амьдралаа “Морьтхангай” группын эзэн Ц.Эрдэнэтэй эхлүүлж, цуутай хурим хийж, хуримаараа эр нөхөртөө алтернатив Отгоотой хамтран “Чамдаа зориулья” гэдэг дуугаар бэлэг болгон дуулсан нь баячуудын хөлгүй хуримын тухай ярианы бас нэгэн сонин болж байсан 12 жилийн тэртээх явдал.
Гэвч тэдний амьдрал гурван жилээс хэтрээгүй.
Ц.Наранханд хүүгээ тэвэрсээр төрхөмдөө буцаж, харин экс нөхөр нь “Гоёл-2013” наадмын тэргүүн дэд байрын шагналт загвар өмсөгч, мисс Т.Туяамаатай дотно харилцаатай болсон тухай загварын ертөнцийнхөн шуугиж байсан юм.
Тэгвэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ц.Наранханд нам гүм амьдарч, дахин амьдрал эхлүүлж эмч залуутай гэрлэн, том хүүдээ дахин хоёр дүү төрүүлж өгсөн. Мөн тэрээр тэнгэрийн улаач болж, “Эх үрийн судар”, “Үрийг хүмүүжүүлэх судар”, “Эхнэр хүмүүний хөтөч дэвтэр” зэрэг номнуудыг хэвлүүлж, борлуулдаг байв.