Зохиогч: cool

Түүх: Майн баяр Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай. Манай орны хувьд энэ өдрийг “Майн нэгний өдөр” гэдгээр нь сайн мэддэг бөгөөд 1989 оноос өмнө жил бүр Сүхбаатарын талбайд цуглан баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгрүүлдэг байсан. “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр”-ийг анх 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман…

Цааш унших

ЦЕГ-ын ХМТ-ийн М.Мөнхшүр өөрийг нь таньсангүй гэж “хуурай агсамна ж “, ёс зүйгүй авирлажэ э ЦЕГ-ийн ХМТ-ийн ахмад М.Мөнхшүр өчигдөр СХД-т алба хаагчдаа “хуурай агсамна ж “, ёс зүйгү й  авирлажэ э .Тодруулбал, Уржигдар өдөр 11 цаг 40 минутад буюу 2021 оны 04-р сарын 26-нд СХД-ийн нутаг дэвсгэрт 21-р хороолол орчимд цагдаагий н ахмад М.Мөнхшүр ..40 улсын дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцсон байна. Энэ үеэр  зогсоож шалгасан алба хаагчийг хэл амаа о  доромжил ж зүй бусаа р  харьцаж байгааг хэд хэдэн жолооч  харсан байна. Жолооч нарын өгсөн мэдээллээр М.Мөнхшүрийн унаж явсан Ланд маркын машиныг зогсоон шалгасан СХД -ийн Цагдаагий г  хэлтсий…

Цааш унших

ЗХЖШ-ын орлогч даргыг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлээд байв ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, Зэвсэгт хүчний сахилга, дэг журмыг бэхжүүлэх салбар комиссын дарга, хурандаа Ц.Жавх­лан­­баатарт холбогдох, бусдаас хахууль ав­сан хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр бол­сон ч НПГ-ын хяналтын прокурор тогтоол гар­гаж хэрэгсэхгүй болгожээ. Хурандаа Ц.Жавх­лан­баа­тар Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга байхдаа бусдаас хахууль авсан, эд хөрөнгө залилсан хэрэгт холбогдон цагдаа, АТГ-ын үүдийг сахих болсон. Түүнийг шалгуулахаар нэгэн ээж АТГ-т ханд­­сан юм. Тодруулбал, “Ц.Жавхланбаатар нь ми­ний хүү Б.Т-ыг энхийг сахиулах ажил­ла­гаанд явуулна хэмээн 2018 оны гу­рав­ду­гаар сарын 23-нд 3.5 сая төгрөг авсан боловч явуулж өгөөгүй тул энэ асуудлыг шалгаж, мөн­гийг минь буцаан олгуулж, хохиролгүй бол­гож…

Цааш унших

Цахим хэлэлцүүлгийн холбоос: https://us02web.zoom.us/j/89193436190?pwd=SWNkV1o1WUpWMEJOSm9NcGxkZTV1dz09 ZOOM ӨРӨӨ 891 9343 6190 НЭВТРЭХ КОД 536283 СТАНДАРТЫН ТӨСЛИЙГ https://we.tl/t-mBU8ttB95I ХОЛБООСООР ТАТАН АВЧ ТАНИЛЦАНА УУ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН 16:00 ЦАГТ БОЛНО.

Цааш унших

Нара сошиалд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаад дуудагджээ Нийгмийн болохгүй бүтэхгүй зүйлд хувийн сошиал хаягаа ашиглаж дуу хоолойгоо өргөдөг дуучин Нара цагдаад дуудагдсан гэнэ шүү. Түүнийг УИХ-ын гишүүн Д.Анандбазарын нарийн бичиг бүсгүй цагдаад өгсөн аж. Энэ тухайгаа дуучин бүсгүй “Заа Сүхбаатар дүүргийн цагдаагаас надруу холбогдож байна. Анандбазарын нарийн бичиг эмэгтэйг миний фэйсбүүкээр айлгаж сүрдүүлсэн хэргээр дуудагдаж байна!!! Би бүх чатыг нь удахгүй дэлгэнэ, айлгаж дарамталсан зүйл бнуу гэдгийг!!! Мөн түүнчлэн тэр гомдол гаргасан Б гэгчийн захиралтайгаа харилцсан жинхэнэ дарамтанд орсон байдалтай чатыг ч ил гаргана!!! Анандбазараа чи амжихгүй ээ за юу?!? Чиний мөнгө эрх мэдэл ард түмний хүчээс илүү давахгүйээ!!!”…

Цааш унших

Энхрий төрхөөр эргэн ирсэн дуучин Ц.Энгүүн 2018 онд “Монгол” телевизийн зохион байгуулсан The Voice of Mongolia шоуны нэгдүгээр улиралд оролцон ялагч болж олон нийтэд танигдсан Ц.Энгүүн өнгөрсөн ням гаригт тайзнаа эргэн ирлээ. Өдгөө 21 нас хүрч буй дуучин бүсгүй маань өнгөрсөн 3 жилийн хугацаанд Хөгжим бүжгийн сургуулиа дүүргэж, дуучин хийлч мэргэжлийг давхар өвлөн авчээ. Эргэж ирэхдээ тэрээр урьдын адил даруухан төрхтэй өсвөр насны охин байсангүй. Боловсорч гүйцсэн жимс мэт энхрий төрх, залуу насны гоо үзэсгэлэнгээ гялбуулсаар “Ододтой бүжиглэе” шоуны тайзнаа гарав. Тэр зөвхөн хийл тоглож, дуулсангүй. Өөрийн бүжгийн хамтлагтайгаа бүжиглэсээр тайзыг жинхэнэ утгаар нь эзэгнэж байв.

Цааш унших

Эрэгтэй “Мулан” Б.Идэр-Од Сүүлийн үеийн сэхээтэн залуусаас тодрон гарч ирж, олноо танигдсан залуу бол Б.Идэр-Од. Сайн ээжийн буянаар өсвөр наснаасаа эхлэж зуны амралтаа гадаадад өнгөрүүлэн гахай, шувууны мах идэж өссөн түүнийг амны хишигтэй гэхээс өөр аргагүй. Өөрийнхөө өсвөр насны зургаар гангарах болсон тэрээр эрэгтэй “Мулан”-тай төстэй харагдаж байгаа биз. 30 гарсан хойноо хойд аав, ээж хоёртоо анх удаа найз охиноо танилцуулсан гэж байгаа. Нисэхийн инженер мэргэжлээ англи хэлний багшаар сольсон тэрээр нийслэлийн 11-р дунд сургуулийг дүүргэж, АНУ-д нэр хүндтэй сургуульд суралцаж төгссөн гэдэг.

Цааш унших

Түүх: Монголын кино урлагт макетыг ингэж урладаг байжээ Монголын түүхэн кинонд хот хүрээ, хааны ордон зэргийг ингэж урладаг байжээ. Сүүлийн үеийн макетуудаас хамгийн том нь “Ану хатан” киноны Галдан хааны ордны макет байсан гэнэ. Түүнчлэн, “Гарын таван хуруу” киноны Шагдарын хашааны макет, “Алтан өргөө” киноны макет, 1944 онд “Цогт хунтайж” кинонд хэрэглэсэн макетууд одоог хүртэл Монгол кино үйлдвэрийн музейд хадгалагддаг аж. Монголын театрын музейн сан хөмрөгт 9000 гаруй бүтээл хадгалагддаг бөгөөд үүний 10 хувь нь дэлгэцийн бүтээл байдаг аж. Тус музейд Монголын кино урлагтай холбоотой бүхий л баримт эд зүйлс хадгалагддаг.

Цааш унших

Мэдээллийн хүчирхийллээ зогсоо! Хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруул! Нэг талаас Монголын өргөн нэвтрүүлгийн телевизүүд, нөгөө талаас “Херо” энтертайнмент хэмээх хувийн студи хамтран үе үе мэдээллийн хүчирхийллийн сүрт парад үзүүлдэг болов. Сүүлдээ асар өндөр үнэ өртөгтэй шоу нэвтрүүлгийн аянга цахилгаантай аадар бороогоор бөмбөгдөж эхлэв. Бүх телевиз нэгэн ижил нэвтрүүлэг, контентыг оргил цагаараа гаргаж, тв тус бүрийн нэвтрүүлгийн сүлжээ, нийтлэлийн бодлого их мөнгө, том нэгдлийн өмнө хүчин мөхөсдлөө. Арга ч үгүй биз. 1.5 тэрбум, 3 тэрбум, 2 сая америк долларын өртөг зардалтай контент, нэвтрүүлэгтэй аль телевиз, ямар аавын хүү өрсөлдөх юм бэ. Зөв зарчмаар нэгдэж нийлээд, нийгмийн сайн сайхны төлөө уран бүтээл туурвиад,…

Цааш унших

Дархлаажуулалтын цэгүүдэд дэмжлэгт хяналт хийлээ Коронавируст “Ковид-19” халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорионы хугацаанд хүн амын дархлаажуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дархлаажуулалтын суурин цэгийн тоог 120 болгон нэмэгдүүлж, дархлаажуулалт хийх зориулалтаар тохижуулсан том оврын 40 автобусыг түр цэг болгон үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтын суурин болон явуулын цэгүүдэд хийх дэмжлэгт хяналтыг эрчимжүүлэн, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, шинээр байгуулагдсан 37 цэгт ажиллан “Ковид-19” халдварын эсрэг вакцины хадгалалт,…

Цааш унших