Зохиогч: cool

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, хаалтыг буулгах ажлыг эхлүүлээд байна. Энэ нь НИТХ-аас баталсан хашаа, хайсны стандартыг батлах журам болон Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд хийгдэж байгаа юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын их тойруу буюу хотын төвийн бүс дотор газрын зөрчлийн талаарх судалгаа хийхэд, зөрчилтэй 1730 байршил буюу 12 км орчим урт хашаа, хайс, шон, хаалт, тоосгон гарааш, төмөр чингэлэг байна. Тус судалгааг үндэслэн хашаа, хайс барьсан иргэн,…

Цааш унших

Коронавирусийн цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч, алба хаагчид Засгийн газар, Онцгой комиссоос гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Л.Долгормаагаас зарим зүйлийг тодрууллаа. -НМХГ-аас ачаа тээвэрт хэрхэн хяналт тавьж байна вэ? -Алтанбулаг боомтоос “Ти Ай Ложистик”, “Интердесижн” дэх гаалийн хяналтын талбайд ирсэн ачаа тээврийн автомашинуудыг тэр даруйд нь халдваргүйжүүлж, жолооч болон ачаа бараа, албан хаагчдад халдвар, хамгааллын дэглэм хэрхэн мөрдөх заавар, зөвлөмж өгч, байнгын хяналт тавин, шалгалт хийж байна.…

Цааш унших

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц авахад дэмжлэг үзүүлж, 10 гэр цэцэрлэгт уг багцыг суурилуулна. БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон тус улсын “BGF Retail” ХХК нь хамтран “Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг Монгол Улсад дэлгэрүүлэх нь” төсөлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан, “BGF Retail” ХХК-ийн удирдлагууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолын арга хэмжээ цахимаар болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ж.Сандагсүрэн, БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн дарга Кей Чёл И, Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч…

Цааш унших

Хууль шүүхийн байгууллагынханд авлига өгсөн, хууль бусаар садар үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогтын тагнуул, цагдаа, шүүгч, бүр Сүнээ /Б.Сүндэръяа/ рүү хүртэл мөнгө шилжүүлсэн шинэ баримтууд өнөөдөр олон нийтэд ил боллоо. Тухайлбал, өмгөөлөгч Б.Баасанцогт нь 15 удаагийн гүйлгээгээр 17,500,000 төгрөгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн төрсөн А.Батхуяг руу, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж руу 7,000,000 төгрөг, ТЕГ-ын ажилтан П.Ганбаатар руу хоёр удаагийн гүйлгээгээр 12,000,000 сая төгрөгийг тус тус шилжүүлж байсан баримтыг та бүхэн харж байна. Мөн ҮАБЗ-ийн зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх 1,230,000, А.Гансүхийн эхнэр П.Золзаяа руу 10,650,000 төгрөг, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах…

Цааш унших

Шадар сайд С.Амарсайханыг Төсвийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлсөн байна. Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, улсын Бристолын Их Сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангийн 27 166 ам доллар буюу 77.4 сая төгрөгийн зээлд хамрагдсан байдаг. Улс төрийн өндөр албан тушаалтан хүний хүүхэд сургалтын төлбөрийн зээл авсан нь цахим орчинд олон иргэдийн бухимдлыг хүргэсэн юм. Харин өчигдөр Шадар сайд С.Амарсайхан цар тахалтай байгаа энэ үед нийт иргэдээсээ уур бухимдалгүй байхыг хүсээд, хүүгийнхээ сургалтын төлбөрийн эгүүлэн Төрийн сангийн дансанд буцаан шилжүүлсэн билээ.

Цааш унших

Хэн нэгний төлөө тус хүргэх нь танд хэцүү юу? Хэнд юугаар тусалж байгаагаас шалтгаална гэж та бодох байх. Мэдээж бид сайхан сэтгэлээр хэн хэндээ тусалж болно. Харин юу гээч … таныг ямар хэмжээний золиос гаргаж, түүнд тусалж байгааг нөгөө хүн ухамсарлах ёстой. Эс тэгвээс бид өөрсдийгөө “үнэгүй”-дүүлэх болно. Чухам тиймээс л таны найз, танилууд чинь “Чамд бол юу байхав дээ…” гэж хэлдэг. Бид хэн нэгний хариуцлагын ачааг хөнгөлөх гэж, өгөгдлийг нь шийдвэрлэх, үүссэн нөхцөлд байдалд хялбар гарц нээх гэж эрхэм дотно хүмүүстээ тусалдаг билээ. Харин үүнийхээ хариуд “Зүгээр дээ…”, “Юу ч биш ..” гэж хэлдэг. Ингэснээр таны тусламж ч,…

Цааш унших

МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн ордны гадна мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга: “МАН-ын эгэл жирийн гишүүд дэмжигчид ээ! Та бүхний эвлэлдэн нэгдэх эрхийг гүнээ хүндэтгэн, талархан дэмжиж байна. Харин та бүхний дэмжлэгт тулгуурлан эрх мэдлийг авсан энэ хүмүүс төрийн эрхийг намын эрх мэдэл болгон хувиргаж, дангаар ноёрхол тогтоохоор завдаж байгааг таслан зогсоохоос өөр аргагүйд хүрлээ. Энэ бол Монголын ард түмний надад хуулиар олгосон үүрэг хариуцлага. Тиймээс МАН-ыг тараах миний шийдвэрийг хүндээр хүлээж авахгүй байхыг уриалж байна. МАН-ыг тарааснаар аалзны тороос ангижирна. Надад оноогдож буй түүхэн үүрэг бол энэ. Би ард түмэндээ үйлчлэх тангарагтай хүн. МАН-ыг хуулийн хүрээнд тараах нь өргөсөн тангаргаа…

Цааш унших

Монголын хошин урлагийн жүжигчид дундаас өөрийн нүүр царай, байгаа байдлаа имиж болгон ашиглаж амжилтад хүрч байгаа цөөнгүй жүжигчдийн нэг нь “Мөрөөдлийн театр” продакшны жүжигчин олноо “бүдүүн” хэмээн алдаршсан Ганбаа. Тэрээр гэр бүл төлөвлөлтийнхөө талаар “Би дахин авгай авахгүй гэж боддог. Авч үзээгүй биш. Хоёр хүүхдийн маань ээж өдгөө АНУ-д ногоон паспорт аваад гарсан байгаа. Анх салсаныхаа дараа үл ойлголцоод бие биетэйгээ харилцмааргүй санагддаг байсан. Хоёрын хоёр хүүхдийг минь төрүүлж өгсөн энэ эмэгтэйд одоо бол баярлаж явдаг. Хоёр хүүхэд маань над дээр өсч байгаа” гэв. Хэвлэл мэдээлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй Ганбааг ойр дотныхон нь бүрэг ичимхий, нэрлэхүү нэгэн гэдэг.…

Цааш унших

Л.Гүндалай анх гишүүн болж байхдаа жаалхаан “поп” болохоос үг үйлдэл нь хамжааргатай, нэр хүнд нь ч сайн байв. Тэрээр одоо хэр нь хаа явсан газраа мисс эхнэртэй хэмээн сайрхдаг. Одоо бол хошин шог цаашаа, инээдмийн киноны баатар болсон цаг. Өөртөө зориулж дуу дуулна. Клипжүүлнэ. Клип гэж зүгээр л адал явдалт инээдмийн кино. Тв ярилцлага өгөхдөө алиатна. Эцэс сүүлдээ АН-аасаа өрх тусгаарлаж, “Ард түмнээ хайрлая” гэр бүлийн компани байгуулж, ахан дүүс, авааль эхнэрээ хүртэл УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж алиатаж байгаа юм. Тэгчихээд их хөөрхөн. Би хүн бүхэнд таалагдах албагүй гэнэ. Олны элэг доог болох энэ хүнд ер асуудал биш. Бас л…

Цааш унших

Өнгөрөгч ням гаригийн орой ХУД-ийн нутаг дэвсгэр АПУ компаний зүүн хойд уулзвар дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ниссан Тина маркийн автомашинтайгаа явж байгаад осол гаргасан. Осол гаргах үед түүний согтолтын зэрэг 1,31 байсныг эх сурвалжууд мэдээлж байсан. Ослын дараа ГССҮТ-д хүргэгдсэн тэрээр эмнэлгийн үзлэгээр уруул язарснаас өөрөөр биеийн байдал тайван байгааг эмнэлгийн ажилтнууд хэлсэн байдаг. Тэгвэл тэрээр өнөөдөр УИХ-ын чуулганд оролцоогүй байна. Эх сурвалжийн мэдээллээр ослоос авсан гэмтлийн улмаас акт авч өнөөдрийн чуулганаас чөлөөлөгджээ.

Цааш унших