Короновирусын эсрэг вакцины 2 дахь тунг хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн 11-р дунд сургууль дээр үүрийн дөрвөн цагаас эхлэн хүмүүс оочер дараалал үүсгэжээ. Уг оочер дараалал одоо Жем молл хүртэл үргэлжилсэн байгаа аж. Зохион байгуулагчдын зүгээс хэдэн цагдаагаар хүн хоорондын зайг бариулж байгаа ч, урдуур дайрах, таньдаг хүнийхээ араар орох зэрэг асуудлуус үүсч байгаа учир “зодолдох”-оос наагуур байдалтай байгаа аж. Вакцин хийлгэхээр очсон иргэд УОК-ийн зохион байгуулалтыг шүүмжилж “Хашаа хороо татаад аятайхан сийрэг зохион байгуулчихгүй дээ. Баахан настай улс шавуулаад нуль эрсдэл дээ” хэмээж байгаа аж.
Зохиогч: cool
Короновирус цар тахлын улмаас дэлхий даяар эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдалд байгаа. Монголд төдийгүй дэлхийн хэд хэдэн улсад хөл хориотой байгаа энэ үед комедиан Д.Амартүвшин “короногоор улс төр хийж шоудахаа болиод эдийн засгаа сэргээ” хэмээн дуугарсаар байгаа. Тэрээр “2019 онд зүрх судасны өвчнөөр 5531(өдөрт ойролцоогоор 16 хүн), авдраар 4582(өдөрт ойролцоогоор 12 хүн), амьсгалын замын өвчнөөр 1173(өдөрт ойролцоогоор 3 хүн), халдварт өвчнөөр 803(өдөрт ойролцоогоор 2 хүн) нас бржээ. Коронотой тэмцэх нэрийдлээр эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихвэл ажилгүйдэл ядуурлын улмаас энэ өвчнүүдээр нас барагсдын тоо хэдэн мянгаараа өснө! Короногоор л биш бол өөр ямар ч өвчнөөр нас барж болдог, тэрийг нь тоодоггүй…
Өмгөөлөгч О.Анхбаяр энгийн иргэдэд өөрийн зөвлөгөөгөө хүргэжээ. Тэрээр “Юмыг яаж мэдэх билээ. Хэрэв таныг цагдаа, тагнуул, Авлигатай тэмцэх газрын мөрдөгч дуудаж мэдүүлэг авах болвол та дараах зүйлийг мэдэж байхад илүүдэхгүй юм. 1. Мөрдөгч таныг харилцаа холбооны хэрэгсэлээр дуудаж болно. Гэхдээ та ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дуудсан хугацаанд нь очиж чадаагүй бол хууль сахиулах байгууллагаас танд албадлага хэрэглэх, хариуцлага тооцох үндэслэл болохгүй юм. 2. Мөн мөрдөгч нь таныг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудаж магадгүй. Прокурорын мэдэгдэх хуудас гэдэгт таныг хэзээ, хаана хүрэлцэн ирэхийг дурьдсан бичиг юм. Та прокурорын мэдэгдэх хуудсыг гардаж авчихаад заасан хугацаанд нь очихгүй бол одоо харин таныг…
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ТЕГ-ын дарга П.Одонбаатар танаа Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улсын иргэний хувьд би 2021 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, ТЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорын нэр дээр С.Зоригийг хөнөөсө н хэрэ г , Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэрэ г “Эрүүдэ н шүүсэ н ” гэх хэргий г улсын нууцаас бүхэлд нь гаргах тухай шаардлагыг хүргүүлсэн. Энэхүү шаардлагаа та бүхэнд дахин уламжлахын ялдамд дараахь зүйлсийг бас дахин шаардаж, албан бичгээр хүргүүлж байгааг хүлээн авна уу. 1. ТЕГ-ын…
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хэлэлцсэн. Тус хөтөлбөрийн Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд энэ сарын 19-ний байдлаар 1 228 аж ахуйн нэгж, 6 870 иргэнд нийт 563.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Иргэд дунджаар 37 сая, аж ахуйн нэгжүүд 250 сая төгрөгийн зээл авсан талаар албаны эх сурвалжууд мэдээллэв. Монголчууд бид түүхий эд боловсруулах үйлдвэргүй учир тус банкнаас авсан зээлээ тэр чигт нь урагшаа зөөвөрлөж байгааг жижиг дунд бизнес эрхлэгчид хэлж байна. Тавилгын үйлдвэрлэлийн бизнес эрхлэгч Б.Тулга “Коронотой жилүүдэд бизнес эрхлэгч, жижиг дунд хөдөлмөр эрхлэгчид бид амь тавихаас наагуур…
Короновирусын халдвар орон нутагт хэдийнээ тархаж, дийлэнх аймгууд ногоон бүсээс гараад байна. Тухайлбал, Ховд аймагт нийт 192 тохиолдол батлагдаж, 105 иргэн эдгэрч эмнэлгээс гараад буй. Гэвч тус аймгийн удирдлагууд тусгаарлах байрандаа анхаарлаа хандуулахгүй байгаа бололтой. Тус байран тусгаарлагдаад байгаа иргэд хөнжил, пүүгээгүй “хоригдож” байгаа тул ихээхэн даарч хонож байгаа аж. Энэ талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа “Хүүшээ Ховдын тусгаарлах байрныхан нөмрөх хөнжлийг нь өгөөчээ өгөхгүй бол гэрээс нь авахуулаачээ. Хүүхдүүд ингэж хоноод, даарч хөрөөд өвчин авчихвал яахын болж байнаа. Тусгаарлалтын байранд хөнжилгүй учир ингэж хоножээ. Маш их даарчээ. 2021.04.21” хэмээн бичжээ.
Гарын таван хуруунд багтахаар гайгүй бүжигчдийн нэг нь Ш.Баасан хэмээх энэ эр. Стивен Сигалд тоогдож, Холливудад бэрлэсэн Г.Эрдэнэтуяагийн алтан партнер байсан тэдний ховор сонин зургийг танд сонирхуулж байна. Цэнгээнт бүжгийн хатан хаан нь Б.Эрдэнэтуяа байсан бол ханхүү нь өдгөө “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгч, бүжиг дэглээч, найруулагч Ш.Баасан байсан гэдэг. Бүжигчин эрчүүд гэхээр нэг тийм уяхан, турьхан улс санаанд буудаг. Ш.Баасан шүүгч чухамд тийм л имижтэй, ясны бүжигчин. Тэрээр хожуухан өөрөөсөө 9 насаар эгч, өндөр боловсролтой бүсгүйтэй гэр бүл болж, өрхийн тэргүүн болсон гэнэ лээ. Нэгэн үе ийнхүү цэнгээнт бүжгийн хаан гэгдэж байсан Баасан өдгөө бүжгийн хичээл зааж, хаа нэгхэн…
“Токио-2020” зуны олимпын наадамд оролцох Монголын үндэсний шигшээ багийн тамирчдын спортын хувцасны загварын сонгон шалгаруулалтад 2019 онд Michel&Amazonka брэнд түрүүлсэн. Монголын үндэсний шигшээ багийн Токиогийн олимпын наадамд өмсөх ёслолын болон спортын хувцас, дагалдах хэрэгслүүд бэлэн болжээ. Нийтдээ 13 төрлийн хувцас байгаа бөгөөд тэдний наймыг нь Michel&Amazonka, тавыг Японы алдарт Мизүно брэндээр хийлгэсэн юм байна. Michel&Amazonka нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Монголын хувцас загварын брэнд компани юм.
Бандгар хацартай байхдаа хөөрхөн гээд л үнсээд л зургийг минь хараад инээгээд … Хүн чинь байгаагаараа хүнд тоогдчихоор амар л юм байна лээ … 3 хүүхдийн ээж болсон хойноо гоёж үзээгүйгээрээ гоёдог л юм байна … Бага балчирт эгч нарынхаа хувцсыг өмсөж угаасаа л хээгүй хэнэггүй өсчихсөн. Гэдэс гарсан ч ичнэ гэж мэдэхгүй , инээгээд Инээд минь яг хэвээрээ үлдсэн шүү . Нэгэн залуу их гэрсэг гэнээ ( фм ээр сонссон) ,,, гэртээ л гоё тавилга аваад , гэрээ л гоё болгох дуртай байж …. Эхнэр нь чи тэгж хувцасла , ийм юм ав гэхээр өө гээд тоодоггүй байж…
Эрхэм гишүүн Н.Учрал эмчилгээний хажуугаар хурал, зөвлөгөөнд цахимаар сууж эхэлсэн байна. УИХ-ын гишүүн Н.Учрал Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажилладаг. Тэрбээр өчигдрөөс /2021.04.20/ ажилдаа орж, БШУЯ-ны Инновац технологийн газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын төлөөлөлтэй цахим уулзалт хийн, инновацыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон байна. Энэ үеэр “Монголын инновацын 7 хоног” арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар мөн санал солилцжээ.
