Зохиогч: cool

Сүүлийн үед улс төрчид хоорондоо ширүүн хэмхэлдэх боллоо. Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ойртох тусам уг хэрүүл тэмцэл улам даамжирсаар. Ямар сайндаа, бүх намын төлөөлөл, иргэдийн төлөөллүүдтэй хамтарсан хэлэлцүүлгийг клабхауст өдөр бүр хийх болов. Тэд энэхүү улс төрийн хэмхэлдээн, цуст зодоон болчихвий, Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ыг дарга У.Хүрэлсүх нарын зодоонд энгийн иргэд золиослогдох вий гэх болгоомжлолтой тулгарч байгаагаа баримттай, судалгаатай ярилцаж байна. Тэгвэл энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадын лобби компанийг их хэмжээний мөнгөөр хөлсөлсөн тухай жиргээч Анхаа Увс өөрийн цахим хуудаснаа “За Женкод одоо гадны лобби компани оруулж нийгмээ самрах л дутуу байж.АН-ын дарга гэгдэх Туваан АНУ-ын DCI…

Цааш унших

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1,328 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 26,692 болж байна. 1,328 тохиолдлын гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн халдвар бол 1,245 нь Улаанбаатар хотод, 80 нь орон нутагт бүртгэгдлээ. Архангайд 79 хүн, Баян-Өлгийд 5, Баянхонгорт 22, Булганд 9, Говьсүмбэрт 21, Дархан-Уулд 142, Дорноговьд 1, Дорнодод 16, Дундговьд 35, Орхонд 93, Өвөрхангайд 31, Сүхбаатарт 77, Сэлэнгэд 49, Төв аймагт 168, Увсад 20, Ховдод 96, Хөвсгөлд 14, Хэнтийд 28 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн…

Цааш унших

Тайз, дэлгэцнээ олон сайхан дүрийг бүтээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг танихгүй хүн ховор. Ард түмэн түүнийг “Хасар” Жагаа хэмээн алдаршуулан дууддаг билээ. Тамирчны амьдралаас урлагийн ертөнц рүү шилжсэн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин тэрээр өдгөө 57 настай. Насандаа баймгүй залуу харагддах түүний нууц дасгал хөдөлгөөн, залуу эхнэр, стрессгүй амьдрал гурав гэнэ лээ. “Хасар” Жагаад одоогоос 10-аад жилийн өмнө Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай өвлийн өвөөгийн ажлыг албан ёсоор залгамжлан хүлээлгэн өгсөн. Энэ ажлаа ч мань хүн нэр төртэйгээр биелүүлж явж байгаа билээ.

Цааш унших

АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төвөөс шүлсэнд “SARS-CoV-2”-ыг илрүүлэх шинжилгээний 10.000 ширхэг ПГУ /PCR/ оношлуурыг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Монгол эрдэмтдийн бүтээсэн уг оношлуурыг 2021 оны 03 дугаар сарын 25-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Цаг хугацаа хэмнэсэн, шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах сайн бүтээл болсон” хэмээн онцолсон юм. Шүлснээс авах энэхүү шинжилгээ нь хамар залгиурын арчдас авах шинжилгээнээс илүү зовиур багатай төдийгүй хямд өртөгтэй юм байна. Монгол Улсын Засгийн газрын захиалгаар АШУҮИС-ийн эрдэмтдийн багийнхан тус оношлуурыг бүтээн зах зээлд нэвтрүүлж буй бөгөөд нэг хайрцгаас 96 хүний шинжилгээг хийх,…

Цааш унших

Д.Эрдэнэбаярынд очихоор 91…….. дугаар руу залгаж, уулзах газраа заалгав. Гэр хорооллын энхэл донхил ихтэй замаар хэсэг алхлаа. Хөгжлийн бэрхшээлтэй ч амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд хөдөлмөрлөж яваа тэднийхийг зорьж яваа нь энэ. Олон гудамж дамжиж явсны эцэст заасан газарт нь хүрч ирэв. Байшингийн цонхны тавцан болон хашаанд банзан тавиур засч мөнгөний гахайг эмх цэгцтэй эрийтэл өрж, гялгар цаасаар бүтээсэн харагдана. Хажуу талд байрлах хүрэн өнгийн чингэлэг мөнгөний гахай урлаачдын ажлын байр. Гурван өрөө болгож, тохилог гэгч нь тохижуулжээ. Олон хүнд түгээж буй мөнгөний гахайг үйлдвэрлэх явц эдгээр гурван өрөөнд шат дамжлагаар бүтнэ. Цутгалтын өрөөнд хүү нь хоёр найзынхаа хамт гипс зуурч,…

Цааш унших

Засгийн газраас бүх нийтийн хөл хориог тогтоогоод 12 хоног өнгөрч байгаа ч халдварын тархалт, халдвараар амиа алдсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа билээ. УОК болон Эрүүл мэндийн яамны зүгээр “Гэрээсээ бүү гар” гэх уриалгыг иргэддээ хүргүүлж байгаа ч, урин дулаан ирсэн энэ цагт гэрээсээ гарч цэвэр агаар амьсгалах гэсэн иргэд гудамжаар нэг холхих нь даанч харамсалтай. Монголд ганц байдаг ХӨСҮТ ачааллаа 120-130 хувьд хүргэн ажиллаж, эмч эмнэлгийн ажилтнууд өдөр шөнөгүй битүү хувцастай чадах чинээгээрээ ажиллаж иргэдээ эдгээсээр буй. Гэтэл хийцгүйрсэн зарим иргэд компютер, гар утасны цаанаас эмч, цагдаа, онцгой байдлынхны ажлыг үнэгүйдүүлж хамаг муу үгсээрээ эмч нарыг булах нь…

Цааш унших

Цагтаа төрийн түшээ, барилгын салбарын сайд явсан М.Зоригт өвсний наймаачин болжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа өвсний зараа бичиж, утасны дугаараа үлдээсэн байна. Түүний хувьд хар залуугаасаа панз наймаа эрхэлж, хөлжсөн сийрэг толгойтой нэгэн. Үлдсэн амьдралдаа идэх, үр хүүхэддээ үлдээх их хур хөрөнгө цуглуулсан гэгддэг тэрээр ковидтой жилүүдэд хямарсан бололтой. Түүний хувьд буриад ястай, угийн хөдөлмөрч нэгэн гэдгээ алхам тутамдаа харуулдаг. Бага балчир настайдаа хөдөө өссөн тэрээр нас ахих тусам нутаг нуга руугаа гүйдэлтэй болсон гэдэг. Угийн суусан газраасаа шороо атгадаг тэрээр яаж зүгээр байхав, намар хадсан өвсөө одоо үнэд оруулж гаргаж ирж буй бололтой. Наймаачин хүний ухаан гэж…

Цааш унших

Цар тахлын улмаас нийслэлчүүд бид хөл хорионд ороод 13 дахь хоногтоо явж байна. Энэ хугацаанд хотын төв болон хотын захын гэр хорооллууд ижил тэгш эрхтэйгээр гэртээ хоригдож буй. Гэтэл зохиолч Шүүдэрцэцэг гэр хороолол үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдийг ад үзэж, “автономит” хэмээн дүгнэжээ. Тэрээр “Байшин хороолол, хотын төв, бүртгэлтэй хуулийн этгээдүүд бол хоригдоод байна. Баянхошуу, Орбит, Толгойтод карантин байна уу? Хянаж чадаж байна уу? Тэндээ багахан автономит шиг байдын байна лээ. Караоке, саун, буудал, худаг дээрх бөөгнөрөл гэх мэт” хэмээн бичжээ.

Цааш унших

Хөвсгөл аймгийн аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч, 7 хүн голын усанд осолджээ. Тодруулбал, Энэ тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрчээ. Ослоос иргэн Ү/38 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан байна. Харин Т /62 настай, эрэгтэй/, Ц /50…

Цааш унших

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд иргэдээс нийт 266 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.05 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 32 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 129 буюу 48.5 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой /үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд хэрхэн замын хөдөлгөөнд оролцох тухай/ дуудлага эзэлж байна. Нийслэлийн нутгийн захиргааны…

Цааш унших