Зохиогч: cool

“ОЛЛОО” онлайн дэлгүүрт борлуулагч өөрөө бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийтлэх боломжтойгоороо онцлогтой юм Интернэт бидний амьдралыг баяжуулан, өдөр бүр шинэ боломжуудыг нээж өгсөөр байна. Үүний нэг нь онлайн худалдаа юм. Шинэ үеийн завгүй амьдралын хэв маягт зохицсон, цаг хугацаа хэмнэсэн энэхүү үйлчилгээ хөгжлийн шинэ түвшинд хүрч, технологийн дэвшилтэй хослох болжээ. АНУ болон Барууны өндөр хөгжилтэй орнуудад Amazon, eBay зэрэг онлайн дэлгүүрүүд голлож байгаа бол БНХАУ-ын зах зээлд Алибаба хэрхэн томорч байгааг бид харж байна. “Оллоо” ХК нь үйл ажиллагаа явуулах хугацаандаа вэб программчилал, онлайн зар сурталчилгаа, үйлчилгээгээрээ өөрийн гэсэн байр сууриа олсоноос гадна өнгөрсөн 17 жилийн хугацаанд Оллоо англи хэлний зайн сургалт,Оллоо…

Цааш унших

“Miss intercontinental”, “Photo model of the world 2016”, “Miss leisure world 2016”, “Miss city tourism 2017” зэрэг тэмцээнүүдэд оролцож, Монголчуудын гаргаж байсан амжилтыг шинэчилж, тэргүүн байр, дэд байр болон номинациудын эзэн болж хүндэт титмүүдийг эх орондоо авчирсан нэгэн хөдөлмөрч эмэгтэйчүүдийн залуу төлөөлөл бол мисс Б.Гүнзаяа. Цахим орчинд “Unfriend “ төслийг санаачилж, мэдрэмжтэй нэгэн гэдгээ баталсан тэрбээр сүүлийн үед үсээрээ ихэд тоглож байгаа. Урст хар бор үсээ богино блонд болгож улмаар өнгийг нь аажмаар өөрчилж байдаг шүү. Түүний үсээрээ тоглож буй зургуудаас хүргэж байна.

Цааш унших

Танилц: ОБЕГ-ын дэд дарга Ж.Чүлтэмсүрэн хуурамч намтраар Хурандаа цол авсан баримт Монгол Улсад коронавирус дэгдэхээс өмнө болон дэгдсэний дараа түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Улс, орон нутгийн Онцгой комиссын ажлын алба болох Онцгой байдлын алба гол үүрэгтэй оролцох нөхцөл байдлыг зөв үнэлэх, Онцгой комисс хурлыг зохион байгуулах, хэлэлцэх асуудлыг бэлтгэх, Засгийн газар, Засаг даргын гаргах шийдвэрийн төслийг үндэслэлтэй бэлтгэх, Улсын албадуудыг удирдлага зохицуулалтаар хангах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Онцгой байдлын ерөнхий газар энэ үүргээ үндсэндээ хэрэгжүүлж чадаагүй, удирдлага нь мэргэжлийн бус учир чадваргүй байсан хэрнээ өөрсдийнхөө бурууг үг дуугүй захирагдах ёстой тангараг өргөсөн албан хаагч гэдэгт дулдуйдан жирийн албан хаагчдад үүрүүлэн…

Цааш унших

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн дотор 127 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинээр халдварын тохиолдол Улаанбаатарт 126 нь болсон. Архангай аймагт халдварын 1 тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар хотын өвчлөл 3329 болсон. Сүүлийн 24 цагт 52 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 3083 болов. 4 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Эх уурхай нь тодорхойгүй 5 хүн БЗД-ийн 26, 27 дугаар хороо, БГД-ийн 11 дүгээр хороонд бүртгэгдлээ. Нийт 1014 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 917, хүндэвтэр 89, хүнд 5, маш хүнд 3 байна” гэлээ.

Цааш унших

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав 2021 оны 03-р сарын 14-ний өдөр Аваргуудын зөвлөл болох аваргуудтай уулзжээ. Уулзалтад Улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, аймгийн арслан Р.Дамдин, аймгийн заан Р.Сэддорж нар оролцож Монгол Үндэсний өв соёл болох үндэсний бөхийнхөө талаар санал солилцлсон юм байх. Улмаар МҮБХ хорио цээрийн дэглэмийн үед заасан шаардлагыг хангаж 2021 оны 3-р сарын 20-ны бямба гаригт Монгол бөхийн өргөөнд 12:00 цагт Аваргуудын зөвлөл болон Монгол Улсын аварга цолтой бөхчүүдтэйгээ хийх уулзалтыг мөн товлосон байх юм. Дэлхий нийтйг хамарсан цар тахлын үе ингэж бүлэг бөөгнөрөл үүсгэмээргүй байнаа. Монгол бөхийн босоо хийморьтой байлаа гээд…

Цааш унших

Монголын алт буюу МАК группийн Ерөнхийлөгч ноён Б.Нямтайшир хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр Монголдоо толгой цохих тэргүүн баян. Тиймдээ түүний хүүхдүүд Монголын тэргүүн баячууд болон өв залгамжлагч гэсэн нэрний эзэд болдог. Тухайлбал, Н.Цэлмүүн залуу халуун насандаа хэний ч унаагүйг унаж, эдлээгүйг эдэлдэг. Н.Цэлмүүн одоо ч залуу халуухан л даа… Зүгээр багадаа үнэтэй цайтай бүхнийг хэрэглэсэн гэдэг санааг хэлэх гээд байгаа юм. Түүний хувьд өдгөө гурав дахв амраг, гурав дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэсэн ээж болсон. Хажуугаар нь мэдээж өв залгамжлагч, захирал, аав ээжийн охин, сайн хань байхыг хичээдэг. Н.Цэлмүүн бүсгүйн анхны хайр, анхны амьдралаас том хүү нь мэндэлсэн. Улам царайлаг болж сөөсгөр хүү…

Цааш унших

“Mongolians next top model” тэмцээний оролцогч болж олны танил болсон Б.Жагзмаа өдгөө 21 нас хүрч байгаа. Усны хувцасны модель хийж, өөртөө түүх бүтээхээр миссийн тэмцээнд хүртэл оролцож явсан түүх түүнийх. Хөл хорионы үеэр утгаараа хийцгүйрч байгаагаа зарлаж байсан тэрбээр найз залуутай болсон байна. Хайр дурлал, үерхлээ баталгаажуулахаар тэрбээр найз залуугаа өөрийнхөө цахим хуудсаар зарлав. Охидын хувьд нэг бол жирэмсэн болсон эсвэл харилцаагаа баталгаажуулахыг хүссэн үедээ ийнхүү найз залуугаа зарладаг. Б.Жагзмаагийн хувьд аль нь болохыг цаг хугацаа харуулна биз ээ…

Цааш унших

Б.Баасанцогт нь 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлжээ. Гэвч энэ нь Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчдээд олдсон багахан хэсэг ажээ. Өөрөөр хэлбэл, “мөсөн уул”-ын орой нь гэсэн үг. Баримтыг хүргэе. Б.Баасанцогтын данснаас: -Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаярын 507603….дансанд 2019.8.30-нд 5.0 сая, 2020.4.7-5.0 сая, нийт 10 сая төгрөг, -Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цогийн Одмаагийн 502973…. тоот дансанд 2017.9.19-нд 60 мянган төгрөг -Баянгол, Хан-Уул дүүргийн…

Цааш унших

Коронавирусийн халдвар авч, Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байгаа 6 иргэнээс 2 иргэн эдгэрч, өчигдөр гэрийн тусгаарлалтад шилжжээ. Энэ нь халдвар хамгааллын дэглэмийг орон нутгийн онцлогт тохируулан, COVID-19 халдварыг сумын эмнэлэгт эмчилсэн анхны тохиолдол боллоо. Одоогийн байдлаар Завхан аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хязгаарлаад байна. Аймаг дотроо зөвхөн Шилүүстэй сумаас бусад сум хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Эх сурвалж: Завхан аймгийн ЗДТГ

Цааш унших

Цагаан өнгийн оймсыг өмсөхөд сайхан ч, угаахад хэцүү. Угаалгын машинд хийгээд хир нь сайн арилахгүй, өнгө орохгүй учир гараараа үрж угаахаас өөр аргагүйд хүрдэг. Харин гартаа цэврүү үсэртэл үрээд ч, олигтой өнгө оруулж чадахгүй байна уу? Тийм бол одооноос энэ асуудалд санаа зовох хэрэггүй. Учир нь бид танд цагаан оймсыг цасан цагаан болгох аргыг зааж өгөх гэж байна. 1. Нимбэг болон давс: Нимбэг болон давсны хольц нь аливаа зүйлсийн толбыг арилгаж, өнгийг сэргээх үйлчилгээтэй. Ус – 2 литр Нимбэг – 2 ширхэг Давс – 125 гр Саван Хувин савандаа усаа хийж, дотор нь угаах оймснуудаа нэмээрэй. Үүн дээрээ нимбэгний шүүс,…

Цааш унших