“Эмоци” хамтлагын охидууд цаанаа нэг өнгөлөг. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр гоёмсог хувцаслалтаараа Эмоци хамтлаг олны хараанд өртөв. Эмэгтэйчүүдийг цэрэгт татах зар тарсанаас болсон уу, зураг авалтын хувиар байв уу ямартай ч үзэгсэлэнт бүсгүйчүүд маань бүгд костюм өмсжээ.
Зохиогч: cool
Коронагаар айлгаж байгаад дарга нар үхтлээ мөнгө цусалж байна. Онцгой комисс 5 саяар каракуль малгай, 3,6 саяар каракуль зах, 18.3 саяар хувцас худалдаж авчээ. Эм тариа, нэг удаагийн хувцас хэрэгсэл ,эмчилгээний 8 сая, тусгаарлалтын төлбөр, хөл хорио…. бүгд бизнес. Мөнгө нь сонгуульд ч зориулагдна. Ковидод зарсан мөнгөөр олон дарга нар дээлээ нөмрөнө дөө!!!
10 малчин амиа алдсан шалтгаан нь шуурганд бус шуналдаа хөтлөгдсөн олборлогчид тэдэнд лиценз өгсөн төрд бий!!! Ганцхан удаагийн шуурганд 10-аад малчин амиа алдлаа. Хамаг бурууг нь тэнгэрт тохож, байгалийн аюулт үзэгдэл гэж нэрлээд , амиа алдагдсдад эмгэнэл илэрхийлээд өнгөрөх зүйл энэ биш ээ. Нэг удаагийн шуурганд 10-аар нь алдаад байвал цаашид Монголд малчин гэж үлдэх үү? Өмнө нь шуурга болж л байсан.Ингэж олноороо амиа алдаж байсан билүү? Мал ЦАСАНД дарагдлаа гэж сонсч байснаас ЭЛСЭНД дарагдлаа гэж сонсч байсангүй. Энэ бол Монгол улсад ЦӨЛЖИЛТ гамшгийн хэмжээнд хүрснийг илтгэж байна. Цөлжилтөөс хамгаалах “шүхэр” болсон ой мод, гол усаа алтны төлөө ухсаны л…
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Улсын арслан Ц.Содномдоржийнх бүл нэмэхнээ. Хүчит арслангийн эхнэр н.Уянга өөрийн зургаа цахим хуудаснаа нийтэлжээ. Тэр бүр олны нүдэнд ил гараад байдаггүй Н.Уянга бүсгүй Ховд нутгийнх. Олны хараа булааж, хайр хүндлэлийг хүлээсэн сайхан бөх залуу Ц.Содномдоржийн гэргий болон 4 дэх хүүхдийг нь төрүүлнэ. Бөхчүүдийн гэргий дундаас өнгө үзэмж, ааш аалиараа онцгойрсон тэрбээр хүчирхэг Монголын хүчит удмыг хүмүүжүүлсээр явна. Сайхан гэр бүлд хорвоогийн сайн бүхнийг хүсэн ерөөе.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн төрсөн хүү Баярсайханы Энхмөрөн гэх 1993 онд төрсөн залуу 2010 онд БНХАУ-ын Газрын тосны их сургуульд элсэж, сургалтын төлбөр болох 22,000 ам.долларыг Боловсролын зээлийн сангаас увуулж цувуулан авч байжээ. Уг зээлийнх нь батлан даагчаар түүний аав н.Баярсайхан бүртгүүлж, Боловсролын зээлийн сангийн албан ёсны бүртгэл мэдээлэлд өөрийн 991128** дугаараа бичүүлсэн байх бөгөөд зээлийн барьцаанд Ү-206010591 дугаартай үл хөдлөх хөрөнгөө тавьсан аж. Хамгийн хачирхалтай нь тухайн үед дөнгөж 17 настай байсан Б.Энхмөрөнг БНХАУ-д сургах захиалгыг ЗГХЭГ-аас өгч байж. Учир нь түүний ээж М.Оюунчимэг тухайн үед ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан тул албан тушаалын эрх мэдлээ…
Хавсгөл аймгийн Цэцэрлэг суманд зургаан хоногийн өмнө Улаанбаатар хотоос буюу Завхан аймгийн Согоот талаас орж ирсэн хүнс тээврийн жолоочоос түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарлаа. Мөн гэр бүлийн хоёр хүний хариу эерэг гарчээ.Тиймээс Цэцэрлэг сумын гарах хөдөлгөөнийг хаасан байна. ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБЫН ДАРГА М.ХУЯГБААТАРААС ТОДРУУЛСАН байна. https://www.facebook.com/huvsguliinungu/videos/763859791233350/
Өнгөрсөн амралтын өдрүүдээр хүчтэй шуурга дэгдэж олон хүн малдаа явахдаа төөрч, 9 хүний амь эрсдээд байна. Эдгээрээс 6 хүн нь Дундговь, Говьсүмбэр аймгуудад хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас амь эрсджээ. Өдгөө ч олон тооны сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Батболд байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас хүний амь эрсдсэнд гүн эмгэнэл илэрхийлэн орон гэргүй болсон иргэдийг гэр, эд материал олгох, гамшигт өртсөн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх, сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааны зардал зэрэгт хувиасаа 200 сая төгрөг хандивлахаар болжээ.
1. Арга мухардаж, аврал эрсэн “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК 2010 оны сүүлээр УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу байгуулагдсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК хэдэн жил хөлөө олж чадаагүйг та бид бүгд мэднэ. Стратегийн ач холбогдол бүхий нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой байгуулагдсан тус компани тэр он жилүүдэд л олны ярьдгаар “Буруу хөл дээрээ эхэлж боссон” мэт санагдаж байсан нь үнэн. 2015 он гэхэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК 350 сая ам.долларын өрөнд орчихсон, Баруун, Зүүн Цанхийн уурхайн үйл ажиллагаа зогссон, олигтойхон техникгүй, гэр кемптэй, тог цахилгааны доголдолтой, ажилчдынх нь цалин одоогийнхтой харьцуулахад харьцангуй бага байсан гэдэг. Товчхондоо, монгол төрийн хүлээлтийг таван жил болоход “Эрдэнэс-Тавантолгой” ХК биелүүлж…
УИХ-ын гишүүн Н.Учрал эрүүл болоод эх орондоо ирлээ. Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж улсын их хурлын суудалд улиран сонгогдсон тэрээр хүнд өвчний улмаас хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд түүнийг дэмжин тусалдаг ард иргэдийн сэтгэл, урмаар тэтгэгдэж эсэн мэнд болоод эх орондоо өнгөрсөн 7 хоногт иржээ. Гишүүнийхээ цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье. Эрүүл энхийг хүсэн ерөөе
Зам, тээврийн хөгжлийн яамны сайд асан Б .Энх-Амгалангийн Дарханы замыг самарсан түүх саяхных. Түүнд нам нь ивээл хишгээ хүртээж, ийнхүү сайдын суудлыг “бэлэглэв”. Гэвч салбараа самарсан түүнд зогсох ухамсар алга. Албан тушаалаа өгсөн ч тэрээр Самрах салбар мундахгүй ажээ. Халдварт өвчин гаарч, хөл хорио тогтоож, нийтээрээ хичээж буй энэ хүнд цаг үед тэрбээр хууль тогтомжийг уландаа гишгэсээр. Томилолт нэрийн доор өөрийн амбицаа хөөж, Говь-Алтай аймагт очоод одон тарааж, хүмүүсийг хошгируулах зорилготой Төрийн нэр барьж очсон байна. Гурван машин хөлөглөж очсон нөхдүүд Аймгийн Онцгой комисс болон Засаг даргын шийдвэрээр эрхээ хязгаарлуулж, хууль дүрэм мөрдөхөөс өөр аргагүй болжээ. Энэ талаар Говь-Алтай аймгийн…
