Хоолойны чадвар, царайны бядаараа урлагт ногоон гэрлээр орж ирсэн дуучин Э.Агиймаа гэр бүлийн хувьд тогтвортой байдаг нэгэн билээ. Урлагтаа нэг эргэж ирээд, завсарлага авсан шигээ амьдардаг тэрбээр сүүлийн үед намжмал байдалд орсон нь удахгүй шинэ хүнээ өлгийдөх гэж байгаатай нь холбоотой гэнэ шүү.
Тодруулбал тэрбээр гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа бөгөөд урлагаасаа холдсон ч биш, холдоогүй ч биш намжмал байдалтай байгаа аж.
Төрөхийн сайхан, турахын гайхамшигийг өөрөөр харуулж чаддаг бүсгүйг шинэ уран бүтээлээр эргэн ирэлт, тэсрэлт хийхийг нь хүлээж сууя даа.