Зохиогч: cool

Ч.Ганхуяг”Ард” санхүүгийн нэгдэлээр биткойн олборлох аргыг тасралтгүй сурталчилж буй Ч.Ганхуяг У.Хүрэлсүх даргаасаа намын 100 жилийн ойн медаль, дурсгалын зүйлс гардан авчээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Би бээр 2009 оноос хойш тасралтгүй Бага Хурлын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 4 удаагийн Их Хуралд сонгогдон оролцжээ. Тусгаар Тогтнол, үндэсний эрх чөлөөг сэргээн мандуулсан улстөрийн ууган намын дарга түүний санаачилсан Монголын Хөгжлийн Зууныг түүчээлэн дэмжиж ажиллана. ” хэмээн бичсэн байна. Тэрбээр У.Хүрэлсүх даргаа үргэлж дэмждэг бөгөөд У.Хүрэлсүхийн үйлдэлийг бүгдийг дууриахаар шийдсэн бололтой. Тэрбээр саяхан ачааны машин барьж, бичлэгээ цахим хуудсандаа оруулсан нь олон хүний анхаарлыг татав. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг У.Хүрэлсүх дууриадаг бол намын даргаа…

Цааш унших

Энэ эмээг Дамиранжавын Ичинхорлоо гэдэг .Архангай аймгийн Их тамир суманд төрсөн.1970 онд хотод орж ирээд ,2000 оны ихээр Эрдэнэчимэг гэх сайхан сэтгэлтэй эмэгтэйтэй танилцаад одоог хүртэл /21 жил Эрдэнэчимэгийнд амьдарч байгаан байна. Ичинхорлоо эмээ ах дүүгээ олж уулзах чин хүсэлтэй байгаа тул хөөрхий эмээд та бүхэн туслаад нутгийн зон олонд нь хүртэл түгээгээд өгөөрэй. -Тэрээр Ичинхорлоо эмээ ярихдаа: Аавыгаа Архангай аймгийн цагдаа байсан талаар ярив.Мөн Ичинхорлоо эмээ нэг хүүхэд төрүүлсэн тухайн үед хүүхдийг нь эх барьж авсан эмч нар өөр хүүхдээр сольж ,солигдсон хүүхэд нь өвчтэй байсан тул хүн болж чадалгүй хорвоог орхижээ. Учир иймд эмээгийн төрсөн хүүхэд, ах…

Цааш унших

Хакүхо аварга ийм байдалтай барилдвал дахин хэзээ ч барилдаж чадахгүй Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башё Ням гарагт эхэллээ. Энэ удаагийн башёд их аварга Хакүхо М.Даваажаргал зодоглосон боловч гэмтлийн улмаас 3 дахь өдрөөс эхлэн тэмцээнийг орхилоо. Тэрбээр өчигдөр Такарафүжитэй барилдан давахдаа баруун өвдөгний гэмтлээ сэдрээсэн байна. Хакүхо аварга энэ өвдгөндөө өнгөрсөн оны наймдугаар сард хагалгаа хийлгэж байсан билээ. Хакүхо аваргын багш Миягино ояката “Эмнэлгийн үзлэгээр өвдгөнд нь их хэмжээний ус хуралдсан байна. Эмч нар хэрэв ийм байдалтай барилдвал дахин хэзээ ч барилдаж чадахгүй болно гэсэн. Энэ сард хагалгаанд орно. Хагалгааны дараа 2 сар нөхөн сэргээх эмчилгээ үргэлжлэх тул тавдугаар сарын тэмцээнд…

Цааш унших

1. Жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 1991 оны гуравдугаар сарын 14-нд төрж өсчээ. 2. Аав Мөнхбат нь сумандаа үндэсний бөхөөр барилдаж түрүүлж байсан бөгөөд бөхийн удамтай М.Уранцэцэг багаасаа барилдаж өсчээ. 3. Тэрбээр 2006 онд “Женко” клубын тамирчин болсон тэрбээр 2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож түрүүлээд алтан медаль авсан. 4. М.Уранцэцэг 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон. 5. Жүдо барилдааны 48 кг жингийн Дэлхийн аварга (2013), ДАШТ-ий мөнгөн медальт (2017), хүрэл медаль (2019) хүртэж багц медальтай Монгол улсынхаа анхны тамирчин болсон. Мөн Ази тивийн аварга (2012), ААШТ-ий хошой хүрэл медальт (2009, 2013) гээд…

Цааш унших

Дуучин П.Идэржавхлан аавынхаа дуучин болох мөрөөдлийг биелүүлж өөрийнх нь дуулах дуртай “Амартүвшин” гэх гайхалтай сайхан дууг хамтран дуулжээ. Тэрбээр цахим хуудсандаа “Хүүхэд шиг хөөрөөд баярлаж байгааг нь харах сайхан байлаа. Та бүхэнд таалагдвал цомог гаргана аа бид хоёр. Энэ бичлэгийг бичиж өгсөн Uvertura-гийн Пүрэвдагва найздаа маш их баярлалаа ” хээмээн бичжээ.

Цааш унших

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы хорвоод мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр сайдын албан тушаалаа хүлээлгэн өгсний дараа ГССҮТ-д эмчийн ажлаа хийгээд эхэлсэн нь олны талархал хүлээгээд байгаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 10 жил мэс заслын эмчээр ажилласан тэрбээр өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах, дурангийн мэс заслыг чадварлаг хийдэг Монголын цөөхөн эмч нарын нэг юм. Тэрбумын хөрөнгөтэй, олон охид бүсгүйчүүд крашладаг тэрбээр 2020 оны 7 сарын 8-нд Монгол Улсын Засгийн гишүүн, эрүүл мэндийн сайдаар томилогдон 2021 оны 1 сарын 29 хүртэл ажилласан билээ. Т.Мөнхсайхан эмчдээ Нарт хорвоод мэндэлсэн өдрийн мэндийг хүргэе.

Цааш унших

Гайхалтай хүчирхэг хоолойтой дуучин Б.Маралжингоо үнэнч дагагч нартаа зориулан Giveaway зарлана. Тэрбээр анхны Пэйж хуудсаа хакердуулсан бөгөөд шинээр нээсэн Пэйж нь 96 мянган дагагчтай болжээ. Б.Маралжингоо : “Анх нээсэн 200k дагагчтай Page маань хулгайд алдагдсан ч гэсэн Энэ Page маань өдгөө 96 мянган дагагчтай болсон байна. Удахгүй 100К дагагчтай болох нь ээ. Үнэнч дагагч нартаа зориулан тун удахгүй Giveaway зарлана. Дэмжиж байна уу?? Манайхаан ” хэмээн цахим хуудсандаа бичжээ. Авьяаслаг дуучин маань өөрийн бас нэгэн чадвараа сорихоор “Ододтой бүжиглэе” шоунд оролцохоор болоод байна. Ням гараг бүр Маралжингоог хэрхэн бүжиглэхийг түүний үнэнч фэнүүд тэсэн ядан хүлээж байна.

Цааш унших

Өнгөрсөн сонгуулиар эмэгтэй гишүүд түүхэндээ байгаагүйгээр олуулаа болсон. Эрхэм түшээд маань хамтдаа авахуулсан зураг цахим орчинд оруулсан нь олны анхаарал татав. Зарим нь өнцөгөө зөв олсон хэмээн магтуулсан бол зарим нэгэн уншигчид хийх ажилгүй, хүний эрх, хүүхдийн төлөө дуугардаггүй хэмээн шүүмжилжээ. Ихэнх нь эфирийн хүүхнүүд учраас өнцгөө олох нь аргагүй. Шогшоо Оюунчимэг, нэвтэрхий Жаргалмаа, хөтлөгч Ану, сэтгүүлч Сараа гээд л. Эрхэм бүсгүй түшээ, гэр гийгүүлэгч нар маань биеэ зөв авч явахаас гадна Төрөө зөв авч явахыг ард олон хүсэж буй. 4 жилийн дараа яажшуухан ажилласаныг чинь ард түмэн дүгнэнэ шүү

Цааш унших

COVID-19 цар тахлын халдварын хүрээ улам тэлж байна. Өдөрт 100-200 тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа юм. Тэгвэл ХӨСҮТ-ийн ажилтан хувийн шугамаар танил талынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан нь илэрчээ.Нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг байсан бүсгүйн сүүлийн хариу эерэг гарсан байна. Эх сурвалж: www.polit.mn

Цааш унших

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул энэ сарын 17-ы өдрийг хүртэл тус сумаас гарах хөдөлгөөнийг түр хориглосон билээ. Тус иргэнээс 6 дахь хоногт авсан шинжилгээ эерэг гарсан тул гэр бүлийн 2 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад мөн эерэг гарсан байна. Мөрөнгөөс мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон тандалт судалгааны багийг Цэцэрлэг сум руу явуулж, түргэвчилсэн оношлуурын шинжилгээг Мөрөн суманд авч ирж PCR шинжилгээ хийсэн байна. Хөвсгөл аймгийг нэгдсэн эмнэлэгт хийсэн PCR шинжилгээний хариу эерэг гарлаа. Орхон аймгийн бүсийн оншилгооны төв рүү явуулсан шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

Цааш унших