Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурал эхэллэээ. Өнөө өглөө 09.00 цагийн байдлаар сүүлийн 24 цагт 106 хүнээс халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцуулав. Өчигдөр 15 лабораторид 11170 хүнээс шинжилгээ авсан байна. Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарсан тул агаар сэлгэлт сайн хийхийг анхааруулав. Учир нь ковидийн халдвар агаар дуслын замаар дамждаг. Шинжилгээ өгсөн зарим иргэн хариу нь гартал машиндаа,ажлын байрандаа өөрийгөө тусгаарласан байна. Үүний оронд гэртээ очоод, давхар амны хаалт зүүх нь зөв. Шинээр илэрсэн тохиолдлуудаас 104 нь ойрын хавьтал бол 5 хүн хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар нийт 30 мянган хүнийг вакцинд хамруулжээ.
Зохиогч: cool
Өнөөдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм вакциныг Шадар сайд С. Амарсайханы хамт хийлгэлээ. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна. Өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ. Дархлаажуулалтыг 1800 ажилтан, сонсогчид урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн бүртгэл хийн дархлаажуулж, биеийн байдлыг нь 15-30 минут ажиглаж байна. Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй байна. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт…
Авлига албан тушаалын хэрэгтнүүдийг яллахаас гадна тэдний бий болгосон бохир сүлжээг задалж, үндсээр нь таслахгүй л бол тарьсан балаг нь мод мэт ургаж улам томордог аюултай. 2014 онд “Иргэний Нисэхийн Ерөнхий Газар”-ын дарга С.Батмөнхийн албан тушаалаа урвуулан ашигласан балгууд баримтаар нотлогдож улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан хэргээр МУ-ын анхан шатны шүүх түүнийг 6,6 жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял эдлүүлэх шийдвэр гаргаж байлаа. С.Батмөнх нь төв аймгийн уугуул бөгөөд Миеэгомбын Энхболдын найз. Түүнийг санхүүжүүлэгч МАНАН бүлэглэлийхэн гэх гэр бүлд нь гарцаагүй багтах нэгэн. Манан.мн сайт “Иргэний Нисэхийн Ерөнхий Газар”-ын дарга асан С.Батмөнх гэгч этгээдийн тарьж ургуулсан балагт “ХАР…
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын даргын сунгаанд оролцохоор дэнчингийн мөнгө болох 100 сая төгрөгийг хандиваар цуглуулсан билээ. Цаашид ерөнхийлөгчийн сунгаанд оролцох Ц.Оюунгэрэл 94 сая төгрөг дээр ирээд хандиваа зогсоов. Монгол улс түүхэндээ анхны эмэгтэй ерөнхийлөгчтэй болох эсэх нь Ардчилсан намын длтоод сонгуудиас харагдана.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ний өдөр иргэдээс нийт 293 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа есөн секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байв. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 21 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 13 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 73 буюу 24.9 хувийг шинжилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаар, 49 буюу 16.7 хувийг төрийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн дуудлага эзэлж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажлаа хийж чадахгүй байна. Израильчууд хүн амынхаа 67 хувийг вакцинжуулж байж хөл хориогоо сулласан. Харин монголчууд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, эрүүл мэндийн сайд С.Энхболдыгоо морин цагт тариад хөл хориогоо цуцалсан. Айхтар Еврейчүүд хүн амаа ингэж хамгаалж чадаж байхад монголчууд хэтэрхий удаан байна. “Нэг хаалга – Нэг шинжилгээ” гэх ажил хийсэн авч нэмэр болсонгүй. Улсад 10 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан бөгөөд вакцинжуулалт яст мэлхийн хурдтай, зохион байгуулалт маш муу байна. 10 тэрбум төгрөгөөрөө шууд вакцин аваад хүн амаа тариад эхэлсэн бол уг нь бүх зүйл горимоороо явагдах байлаа. Нийслэлийн хэмжээнд“Ковид-19″ халдварын эсрэг вакцинаар 8221 хүнийг…
Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “Ковид-19” вакцины дархлаажуулалтаар байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байсан бол, ХӨСҮТ-өөс дахин таван цэг нэмж нийтдээ 40 цэг ажиллаж байгаа юм. Эдгээр цэгт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж буй бөгөөд өнөөдөр 13.470 иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна. Харин 18:00 цагийн байдлаар 8110 иргэн буюу нийт төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулаад байна
Зава Дамдин Ринбүчи буюу Д.Осгонбаяр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах март 8-нд ээждээ мэндчилгээ илгээжээ. “УРЛАНХАН” Эргэлдэнхэн ертөнцийн хүмүүний төрөлд эрхэмхэн эх эцгийн тунгалгаас үүдсэнхэн Ээж хэмээх яруухан тэр бүсгүй уран хэвлийдээ намайг тоолшгүй олон судал шөрмөсөөр нэхэн урласанхан Энгүй тансаг шимт уургийн будаг хүйн нандин бийр тэргүүтнээр гадна дотно бүгдийг урлан зурсанхан Эхийн алтан урлалаас төрөн гарахуйд энгэртээ нааж бүүвэйн дуу үлгэр домогоор мэдрэхүйг минь тэжээсэнхэн Энхэр хос бумбаны сүн далайн рашаанаар угжинхан байж л эл биеийг гуа зүсээр торниулсанхан Эрхэмсэг залуу халуун ахуйдаа манцуй бойтгийг минь оёж л суусанхан Эрхэлж наадсаар элээж урсан хуучин хувцадыг минь нөхөж л…
Жил бүр Осака хотноо зохион байгуулагддаг Харү башё өнөө жил цар тахлын улмаас Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд гуравдугаар сарын 14-ний өдөр эхэлнэ. Уламжлал ёсоор хоёр ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар зүүн, барууны манлайд бичигджээ. Их аварга Хакүхо дээд макүүчи зиндааны 100 дахь башёдоо зодоглоно. Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн банцүкэ Макүүчи зиндаа Ёкозүна Хакүхо М.Даваажаргал /Миягино/ Ёкозүна Какүрюү М.Ананд /Мичинокү/ З-С Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /Исэгэхама/ МЗ-4 Кирибаяма Б.Лхагвасүрэн /Мичинокү/ МЗ-6 Тамаваши Б.Мөнх-Оргил /Катаонами/ МБ-6 Ичиножо А.Ичинноров /Минато/ МБ-9 Хошорюү С.Бямбасүрэн /Тацүнами/ МБ-13 Чиёошома Г.Мөнхсайхан /Коконоё/ Жюүрёо зиндаа Б-4 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар /Томозүна/ Б-7 Азүмарюү С.Тодбилэг /Таманои/ З-9 Миторюү Б.Төрболд…
Авхаалж самбаа, бяр хүч, арга мэхээ уралдуулсан “ХИЙМОРЬ” теле шоу нэвтрүүлэг 3 дугаар сарын 8- наас өдөр бүр 25-р телевизээр гарч буй билээ. Өнөө цагийн бөхийн өнгийг тодорхойлох шилдэг харцагууд олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр хувь хувиасаа хандив цуглуулан 2 бүсгүйг баярлуулахаар шийдсэн байна. Хийморлог эрсийн ХИЙМОРЬ шоуны оролцогчид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиолдуулан гудамжинд наймаа хийдэг хоёр бүсгүйд 500 мянган төгрөг, цэцгийн баглаа өгч, баярын мэнд хүргэн, гэртээ амарч ээжийгээ баярлуулахыг хүслээ.
