Японы мэргэжлийн сүмо бөхийн Хару башё энэ сарын 14-нд эхэлнэ. Харү башёгийн банцүкэд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкиваке цолтойгоор бичигдэж байна. Тэрбээр энэ сард 9 давахад л озеки цолны болзол биелүүлнэ. Тэрүнофүжи сүүлийн хоёр башёгийн нийлбэрээр 23 даваатай байгаа бөгөөд өмнө нь “Би жил хагасын хугацаанд буцаад макүүчид гараад ирэх байх гэж бодож байна. Хэрэв чадахгүй бол би эр хүн биш. Ялах нь чухал, гэхдээ 7 өдрийн барилдаанаа дуусгана гэдэг ч ялгаагүй чухал зүйл. Эргэн тойрныхон маань намайг жонидан зиндаанд түрүүлэх нь ойлгомжтой гэж ярьж байгаа, гэхдээ би бол тэгж бодохгүй байна” гэж байсан билээ. Өмнө нь экс-озеки цолтон хэзээ ч макүшитагаас…
Зохиогч: cool
Монголын төлөө зүтгье гэдэг япон багш 1000 ширхэг жүдогийн өмсгөл цуглуулж явуулжээ Монголын төлөө зүрх сэтгэл нь зохилсон нэг хүн байна аа. Японы Жүдогийн багш дасгалжуулагч, самбо, жүдогийн Дэлхийн аварга, “МЖ” нийгэмлэгийн дасгалжуулагч Виктор Тадасү Монголын жүдогийн тамирчдад 1000 ш жүдогийн хувцас цуглуулж өгч явуулжээ. Зурагт ном цуглуулах сайн үйлсийн аянд олон хүнийг уриалж олон ном ирэхэд туслалаа. Сайхан сэтгэл юм даа. Монголын төлөө зүтгэе гэж хэлдэг гээч. Японы Жүдогийн багш дасгалжуулагч, самбо жүдогийн Дэлхийн аварга, “МЖ” нийгэмлэгийн дасгалжуулагч Виктор Тадасү. Баярлалаа таньд.
ЗГ гаргасан бодлогынхоо буруу үр дүнг иргэд рүү чихэж байгаад харамсалтай байна. Сургууль, цэцэрлэг, сургалтаа бүгдийг нь хаасан. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн. Гэвч тэд зөвшөөрөл олгосон. Тэд олон нийтийн үйл ажиллагааг хорьчихоод тоглолт зохион байгуулах зөвшөөрөл олгосон. Тооцоолол, эрсдэл, дүн шинжилгээг УОК болон НОК, ЭМЯ мэдэж л байгаа. Өмнө нь дотооддоо алдсан том жишээ байсаар байтал зөрж ийм алдаа гаргасан нь ЗГ, УОК, НОК, ЭМЯ-ны буруу. Шийдвэр гаргагч нарын өөрсдийн буруу. Ядаж Вакцин хийчихээд зөвшөөрлөө өгсөн бол арай л логиктой байсан. Одоо иргэд нь иргэд рүүгээ бухаж, тэнэг мангар, арчаагүйгээр нь дуудна. Гэвч иргэдийг ийм нөхцөл…
Цахим сүлжээний од Сайд та ажлаа зүгээр л хийнэ үү!!! УИХ-ын гишүүн, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан гэж сошиал цахим сүлжээний од байна. Уг нь ярьж байгаа зүйл нь зөв боловч “Эрдэмтэй хүн даруухан, их мөрөн дөлгөөн” гэдэгсэн. Хэдий болтол хөмсгөө зангидаж, энд тэнд хүн загнаж, тэрийгээ цахимд цацаж, баатарын дүрд тоглох билээ. Хэрэгжүүлэллт, эцэст нь үр дүн. Үүнийг санаж явахад гэмгүй шүү хмээн эрхэм сайдад уламжлая.
УИХ-ын гишүүн ,Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Өөрийн твиттер хуудсандаа “Жапан тауны газрыг булааж авсан хүмүүсийн булхай удахгүй дэлгэгдэх байхаа” хэмээжээ. Хэдийгээр тэрбээр хууль зүйн сайд хэдийн ч хэдий болтол цахим ертөнцөөр ажлаа хийх юм бол?
УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Урлаг бол ерөөл, улстөр бол хэрүүл -Миний хувьд ерөөлийн ертөнцөд ч байж үзлээ. Хэрүүлийн ертөнцөд ч байж үзлээ. Улс төр өөрөө дандаа нэгнээ үгүйсгэж байдаг хараал юм. Энэ 2 ертөнц аль нэг нь байхгүй болчихвол нөгөө нь амьдархад хэцүү. Бурхан чөтгөр 2 хамт байж байж хүний зам мөр нь муудах уу? сайдах уу? гэсэн хэмжигдэхүүнд байдаг гэдэг шиг. Зөвхөн бурхны замаар явна гэдэг бас худлаа. Тэгэхээр сайн муу 2 хооронд ямар зөрүү байдаг билээ гэдэгтэй адилхан “ерөөл хэрүүл” хоёрын хооронд ямар зөрүү байдаг вэ? гэдгийг олон мэдэрч байна. -Баахан хэрэлдээд л давхиад байдаг үүнд хүн өөрөө…
“Тан руу нүүж явна” киноны Жаргалын дүрд тоглосон жүжигчин, яруу найрагч, сэтгүүлч Р.Гэрэл СТА цолоор шагнуулжээ. УБДС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөөд Төрийн шагналт зохиолч С.Оюуны “Тан руу нүүж явна” туульсын бүтээл болон “Гул Аранжин” киноны гол дүрд тоглоод, Уралын их сургуульд сэтгүүлчээр сурч, Москвагийн их сургуульд доктор хамгаалсан Р.Гэрэл наяад оны яруу найргийн охин тэнгэрүүдийн нэг юм. Ирлэсэн тонгорог мэт хурц авьяастай яруу найрагч, жүжигчин, сэтгүүл зүйн доктор, эрээн бараан энэхэн орчлонд эмэгтэй хүнд ихдэм авьяас, үзэсгэлэн, ухаан цогцолсон энэ эмэгтэйгээр үнэхээр бахархдаг. Шагнал нүдээ олно гэж, хэдий оройтсон ч гэсэн эзнийхээ энгэрийг мялаан, сэтгэлийг нь урмаар тэтгэсэнд нэн их баярлаж…
“Ковид-19” халдварын эсрэг вакцинд 8110 хүнийг хамруулаад байна Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “Ковид-19” вакцины дархлаажуулалтаар байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байсан бол, ХӨСҮТ-өөс дахин таван цэг нэмж нийтдээ 40 цэг ажиллаж байгаа юм. Эдгээр цэгт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж буй бөгөөд өнөөдөр 13.470 иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна. Харин 18:00 цагийн байдлаар 8110 иргэн буюу нийт төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулаад байна. Тухайлбал: БАЯНГОЛ дүүрэгт -1691 БАЯНЗҮРХ дүүрэгт -1636 СҮХБААТАР дүүрэгт -1312 СОНГИНОХАЙРХАН дүүрэгт -572 НАЛАЙХ дүүрэгт -449 ЧИНГЭЛТЭЙ дүүрэгт -360 БАГАНУУР дүүрэгт -243 БАГАХАНГАЙ дүүрэгт 40 иргэнийг тус, тус вакцинд хамруулжээ.
Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүхгүй бол Т.Чимгээг суллах боломжгүй гэв үү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-аар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонссон Т.Чимгээтэй уулзлаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай хамт хаалттай хорих ангид ажилласан нь олон нийтийн анхаарлыг энэ сэдэв рүү дахин татав. Тэр дундаа “Эрүү шүүлтэд өртөж, хилс хэргээр ял эдэлж байж болзошгүй” гэх Т.Чимгээг ил гаргаж, сэтгүүлчидтэй уулзах боломж олгосон нь сошиал ертөнцөд жинхэнэ утгаар “бум” болж байна. “Энэ хэрэг 23 жилийн туршид улстөрчдийн эрх мэдэлд хүрэх хэрэгсэл байсаар ирлээ. Одоо бүхэлд нь нууцаас гаргах…
Дэлхийн байт харвааны холбоо /World Archery Federation/-ноос “Токио-2020” олимпийн наадмыг шүүх шилдэг 14 шүүгчийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Үүнд Монголын шүүгч Энхбат овогтой Саруул багтсаж, энэ спортын түүхэн дэх анхдагч боллоо. “Токио-2020” байт харвааны тэмцээн долдугаар сарын 23-31-ны Токио хотын Юүменошима Паркт зохиогдох бөгөөд одоогоор монголын тамирчин Б.Отгонболд олимпод өрсөлдөх эрхээ хүртээд буй билээ. Байт харваа нь Сент-Луис-1900 наадмаас эхлэн нийт 17 удаа олимпийн хөтөлбөрт багтсан бөгөөд манай харваачид найман удаа олимпод оролцсон байна. Энэ жил 35 настай Э.Саруул нь эрх зүйч, франц хэлний орчуулагч мэргэжилтэй, 2007 оноос байт харвааны спортоор хичээллэж, 2009 оноос шүүгчээр ажиллаж эхэлсэн. Түүний аав Р.Энхбат…
