Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026

    Улсын аварга О.Хангай манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Соёлын сэргэлт -2024” аяны хүрээнд Налайх, Багануур, Багахангай дүүргийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөн болж байна
Папарацци

“Соёлын сэргэлт -2024” аяны хүрээнд Налайх, Багануур, Багахангай дүүргийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөн болж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/11/2024Шинэчилсэн:05/28/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Соёлын сэргэлт 2024” аяны хүрээнд Налайх, Багануур, Багахангай дүүргийн “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөн” зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнд оролцогчид монгол түмний үнэт өвийг хадгалах, хамгаалах, өвлөн уламжлуулах асуудлаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.

Зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан нээж, үргэлжлүүлэн Соёлын өвийн Үндэсний төвийн захирал Г.Энхбат “Соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх бодлого, зорилт болон дүүргүүдийн соёлын өвийн нөөц даац, соёлын орон зайд түшиглэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” илтгэлээ танилцуулав.

Өнөөдрийн байдлаар манай улсад соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд 11 мянга орчим өвлөн уламжлагч бүртгэгдсэн байдаг. Эдгээрээс Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүрэгт 250 гаруй өвлөн уламжлагч бий бөгөөд тэд соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Соёлын биет бус өв бол хүний оюун санаагаар дамжин уламжлагддаг учраас эмзэг бөгөөд үнэт зүйл юм. Иймд энэ өвийг хамгаалах нэгдмэл зорилготой хүмүүсийн үндэсний сүлжээг бэхжүүлж, тэдний оролцоог нэмэгдүүлэх нь чухал юм. Ялангуяа соёлын биет бус өвийн үнэ цэнийг олон нийтэд ойлгуулж, таниулснаар иргэд соёлын биет бус өвд хүндэтгэлтэй хандах, улмаар өвлөн уламжлах сонирхолтой болдог.

Түүнчлэн Налайх дүүрэг, Тайж хайрхны бэлд “Нүүдэлчин” дэлхийн фестивалийг жил бүр зохион байгуулахаар тогтсон бөгөөд энэхүү зөвлөгөөнөөр “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зэрэг асуудлаар ярилцав.

Соёлын бүтээлч сар
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.