Зохиогч: cool

Саяхан болсон Удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөн дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Өвөр Монголд л болохгүй байна” гэж цохон дурдаж, хатуу шүүмжилж, алдааг засаж, асуудлыг нэг мөр шийдвэрлэхийг үүрэгдлээ. Үндэсний ижилсэл, нийтийн хэлний бодлогыг Өвөр Монголд л эсэргүүцсэн, одоо ч тэр бодлого Өвөр Монголд олигтой хэрэгжихгүй байна, бусад муж нутгуудын жишигт нийцүүл гэжээ. Үндэсний ижилсэл гэдэг нь хятадад уусах, нийтийн хэл гэдэг нь хятад хэлийг хэлж байгаа. Олон хүнийг хатуу шийтгэж, харгис цэргийн дарангуйлал тогтоож, Өвөр Монголд байдал маш хүнд байгаа. Гэтэл хангалтгүй байна, алдаагаа зас гэдэг нь бүрэн Шинжаан болго, бүрэн хятад болго гэхээс өөр утгатай дуулдахгүй байна. Өвөр Монголын…

Цааш унших

Монголын эмэгтэйчүүдийн холбоо ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөлөл болох ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс засалч Б.Одбаяр болон “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нарыг нийгэмд болон залуусд зөв үлгэр дуурайл үзүүлэх онцгой нөлөөтэй гэж үзэн “Соёлыг түгээгч”-ээр батламжиллаа. Соёлыг түгээгчид хүн амын талаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болоод сайн сайхны төлөө, ялангуяа зөв үлгэр дуурайлал бүхий гэр бүл, эмэгтэйчүүдийн төлөө өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийн, дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Соёлыг түгээгчид нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд зөв үлгэрлэл, манлайллыг үзүүлэх, эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийн арга хэмжээг дэмжин, хамтарч ажиллах юм.

Цааш унших

УИХ-ын гишүүн асан Г.Уянга ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд зөвлөгөө өглөө. Тэрбээр: “Хүн бай! Зөв бай, Оюука минь! Чамайг шүүмжлэхээс хайрлаад байна, үнэндээ! Муусайн офшоорчдын хлоп биш, эх орон ард түмнийхээ төлөө өөрийгөө зольсон, намдаа адлагдсан эх оронч ЭР ХҮН бай! Чамайг өнөөдрийн шаагилдсан олон биш, нам чинь ч биш, ТҮҮХ ШҮҮНЭ гэдгийг БҮҮ МАРТ! Яг одоо чи хөөрхийлөлтэй инээдэмтэй харагдаад байна! Битгий бусдын тоглоом бол!” хэмээжээ. Г.Уянга цааш нь: Нөхөр бид 2 үнэндээ номын мөрөө хөөгөөд энэ сонгуульд оролцохгүй гэж шийдсэн байлаа. Гэтэл биднийг оролцуулсан элдэв видео, эвлүүлэг, гүтгэлэг…! Бас ерөнхийлөгчийн эсрэг бүхий л хар хүчний үйлдэл, ганцаардуулсан дайралт! Тэвчих…

Цааш унших

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7б ангийн сурагч, 13 настай Жамсранжавын Тэгшжаргал ТВ9 телевизээс зохион байгуулдаг “Энэ цагийн Эгэл баатар”-аар тодорчээ. Тэрээр зургаан настайдаа гэр нь шатсан айлын хүүхдүүдэд хувцас цуглуулан өгч хүмүүнлэгийн ажлаа эхлүүлсэн гэнэ. Түүнээс хойш сумынхаа сургуулийнхаа бие засах газрыг тохижуулахаар “Дэлхийн зөн” ОУБ-д төсөл бичин 1000 хүүхдийн бие засах газрын асуудлыг багш, ажилчид, эцэг эхчүүдтэйгээ нийлэн шийдсэн байна. Мөн Соёлын төв, цэцэрлэгийн барилгын ажил хийж байгаа хүмүүст цагаан идээ, хоол цай хийж өгдөг, хүнд амьдралтай айл өрхүүдэд хувцас, хоол хүнс, хүүхдүүдэд нь хичээлийн хэрэгсэл өгсөн бөгөөд эмнэлгийн хоёр өрөөг тохижуулжээ. Өнгөрсөн жилд гэхэд л 4 сая гаруй…

Цааш унших

“Хан хэнтий” чуулгаас уран бүтээлээ эхэлсэн эрхэм бол МУГЖ Д.Энхзул юм. “Хайрын тавилан”, “Бүсгүй ааль”, “Гэргийн дуу”, “Үнсь е”, “Ээж өглөө хоёр”, “Эрийн тэнгэр” зэрэг олон сайхан дуугаараа бусдаас ялгарч, өөрийн имижийг бүрдүүлж чадсан. Тэрээр өөрийн гоо сайхандаа анхаарч “давхраа” оюулжээ. Урлагийн хүн олны нүдэнд ил байдаг учир гоо сайхандаа анхаарах нь зүй ёсны хэрэг биз ээ.

Цааш унших

Ч.Ганхуяг цахим хуудаснаа “Өчигдрийн нэгэн постон доор баахан трооллууд орж ирээд үймүүлэх гэж үзэж. Баахан ч гэж – 10-20 өрөвдөлтэй хэд. Бүгдийг нь сайхан хаагаад авлаа. Цаашдаа сэтгэлд сэвгүй, амар. Сонгууль ч ойртож… Твиттер дээр нэгэн найз маань доль үсэрлээ, ингэлээ тэглээ гэж. Эхний ээлжинд дагахаа зогсоов – надад намайг тийм явцуу, өнгөц хардаг найз хэрэггүй ээ. Намын даргаас медааль авсан оройны поостыг 140 мянган хүн 10 хүрэхгүй цагт үзэж, 4,500 лайк авсан байгаа нь өөрөө нэг бодит хэмжүүр гэж ойлгож байгаа. Би нээлттэй байсаар ирсэн. Цаашид ч тийм байх болно. Тийм ч учраас энд нэг тайлбар дахиад хийгээд авья…

Цааш унших

Э.Цэрэн цахимд “Би солонгос сериал үздэггүй. Хааяа энд тэнд нэг таарч харахад жүжиглэл тааруу, дуусахын аргагүй өс хонзон, хэрүү л  тэмцэ л . Харин танихгүй айлын хэрүүл хонзогнолыг манайхан ухаанаа тавин үзэх. Бүр дараагийн ангийн тэсэн ядан хүлээх… Би ийм зүйлээр өөрийнхөө цагийг бардаггүй. Тэмээчин: Бид хоёр маргааш танайд очно гэж бичсэнийг хүмүүс явуулав. Та хаалгаа тайлахгүй бол муухай харагдана гэж хүмүүс бичжээ. Би сайхан харагдах гэж амьдраад байгаа биш шүү. Таван үгнээс тар нь танигдана гэгчээр энэ хүний араншин дээрхь өгүүлбэрээс нэвт харагдана. Бүр нэг дураараа, хүчирхийлэг ч аястай. Аав, ээжээс нь салгасан залуудаа хорвоогийн бүх муухай туршилтуудаа хийж,…

Цааш унших

Хөгжмийн зохиолч Б.Магсаржавыг хилийн цэргийнхэнтэй Хэнтий аймагт тоглолтоор явж байхуйд Увсын хязгаарт суусан ижий нь таалал болсон гунигт мэдээ иржээ. Ижийтэйгээ уулзаж амжилгүй алдчихаад уйлан хайлан байхад нь яруу найрагч Дүгэрийн Амгалан таарч “Миний дүү сэтгэлээ барь. Хорвоогийн жам хойно яая гэхэв. Ах нь нэг дууны шүлэг бичиж өгье” гээд удаа ч үгүй “Үсний минь сор мөнгөрөх тусмаа Үгүйлэн санах юм төрсөн нутаг аа Уулзаж амжаагүй ээжээ бодохоор Уугуул нутаг минь хагсраад байх юм аа Насны намар гадаа ирэхээр Нартын жамыг ухаарах л юм даа…” гэж алгын чинээхэн цааснаа дурайлгаад өгчээ. Увс руу онгоцоор нисэх замдаа тухайн шүлэгт ая хийж…

Цааш унших

М.Уранцэцэг Токиогийн олимпоос алтан медаль хүртвэл олимп, дэлхийн аварга, азийн аварга, азийн тоглолт гээд дөрвөн том тэмцээнээс алтан медаль авсан анхны тамирчин болно. Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт дэлхийн аваргын алт, Х.Цагаанбаатарт олимпийн наадмын алтан медаль дутуу байдаг аж. М.Уранцэцэг маань хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө Ташкентийн гранд сламаас алтан медаль зүүсэн ба Геннисийн дээд амжилтаа өөрөө шинэчилсээр явна.

Цааш унших

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Ярилцъя-шийдье” арга хэмжээний хүрээнд Булган сумын 3 дугаар багт амьдардаг 0-16 насны 9 хүүхэдтэй ээж М.Цэрэнхандад хувийн зүгээс иж бүрэн тавилгатай гэр, хашаа олгохоор боллоо. 9 хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, сургууль завсардуулалгүй амьдралын төлөө зүтгэж яваа тус ээжид Булган сумаас өмчлөлийн газар олгохыг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрыг хүүхдүүдийг нь яслид хамруулж, ажилд зуучлахыг, Боловсрол, соёл урлагийн газар, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийг хүүхдүүдийн боловсрол, хичээл сурлагад анхаарахыг, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийг ээж хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулахыг үүрэг болголоо. Бид 10 хоногийн хугацаанд хашааг нь барьж, шинэ гэрт нь…

Цааш унших