Бид өнөөдөр УДЭТ-ийн 54 хүн Коронавируст халдвар (covid-19) авсан болох нь тогтоогдсн талаар мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор дөнгөж сая УОК-оос ОБЕГ-т мэдээлэл хийлээ. Уг мэдээллээр 2021 оны 3-р сарын 4-6-нд УДЭТ-т “Анна Каренина” жүжиг үзсэн хүмүүс сайн дурын шинжилгээнд хамрагдахыг уриаллаа. Тодруулбал тус жүжгийг 900 гаруй хүн үзсэн бөгөөд уг жүжгийг үзсэн хүмүүс энэ сарын 9-10-ны өдрүүдэд 09-17:00 цагт шинжилгээнд сайн дураараа хамрагдах хэрэгтэй юм байна. Бүлэг бөөгнөрөл үүссэнтэй холбоотойгоор Коронавируст халдвар (covid-19) авсан хүний тоо буурахгүй байгаа аж. Тиймээс баярын өдөр гэрэсээ гарахгүй байх, бөөнөөрөө баяр тэмдэглэхгүй байх, хөдөө орон нутаг руу явахгүй байх зэргээр халдвар хамгааллын дэглэмээ…
Зохиогч: cool
Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртэж, Л.Отгонбаатар тэсвэр хатуужлын гайхамшигийг харуулав Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн гуравдахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -100 кг-д өрсөлдсөн Л.Отгонбаатар, Б.Гончигсүрэн нар олон хүнд барилдаан хийснээр хүрэл медалийн төлөө хамтдаа гарч ирэв. Өнөөдөр Монгол болон Узбекстаны бөхчүүдийн хооронд ширүүхэн тулаан өрнөлөө. Өчигдөр аварга болсон Ц.Цогтбаатар 2 ч узбек бөхийг ялсан билээ. Б.Гончигсүрэн 1, Л.Отгонбаатар 2 ч удаа Узбекстаны бөхчүүдтэй хүнд хэцүү барилдааныг дэвжээн дээр нь үзэгч олных нь өмнө хийлээ. Мөн Э.Гандиймаа узбек бүсгүйтэй хүч үзэн торгуулиар ялагдсан. Б.Гончигсүрэн узбек бөх С.Пулатовыг тойргийн барилдаанд ялсан ч дараа нь Узбек шүүгчийн хачирхалтай…
Улсын драмын эрдмийн театрын “Анна Каренина” жүжгийн тоглолт цуцлагдсан байна. Учир нь Улсын драмын Эрдмийн тeатрын нийт 54 ажилтны короновирусын шинжилгээний хариу эерэг гарлаа. Тус газар 3 сарын 4-ний өдрөөс эхлэн Анна Карeнина тоглолтыг өдөр бүр тайзнаа тоглож байсан. Өнөөдрийн тоглолт цуцлагдсан бөгөөд тeатрын бусад ажилчид гэртээ тусгаарлагдаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Эхний ээлжинд шинжилгээний хариунд ковид-19 илэрсэн ажилчдыг тусгаарлахаар авч явсан байна. Улсын драмын эрдмийн театраас гаргасан МЭДЭГДЭЛ: Улсын драмын эрдмийн театрын эрхэм үйлчлүүлэгч, үзэгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13/7/12 дугаартай албан мэдэгдэл, холбогдох…
Боловсролын сайд Л.Энх-Амгалан : Баяр тохиолдуулан ээждээ захидал бичдэг, аавын тухай зохион бичлэг хийдэг “аян”- уудыг зогсооё, ядаж нэрийг нь өөрчлөе. Энэ бол хуучин коммунист харгислал.Аавгүй,ээжгүй хүүхдүүд олон бий.Хүүхдийг хамт олных нь дунд багаас нь ийм ялгаатай , дутуу байдал мэдрүүлж өсгөж болохгүй
Э.Цэрэнгийг бэр Байгалмаа өчигдөр лайв хийж олонд мэдээлэл өгсөн билээ. Өнөөдөр цахимд Э.Цэрэн “Эмгэнэлт жүжгийн дүрдээ тоглож байгаа, үзэж байгаа нь бүгд сайн орцгоо. Сайн уйл! Сайн харлуул! Сайн шайрлэ! Хутгааp Цэрэнг сийчүүл!!! Тэр шар нөхрийг нь гудамд нүдтэл нь дуусга!! Жүжгийн төгсгөлд Цэрэн хүний нүүр харах аргагүй дууссан байх ёстой!!!Гол нь Цэрэнг ДУУСГА! Үзэгчид яг ийм л драмд дуртай! Хэр сайн дуусгана хийснээрээ төлбөрөө ав!” хэмээжээ.Гэр бүлийн асуудалаа сошиалд нийтэлж гурван талд байр сууриа илэрхийлэж байгаа нь ард түмэнд тийм ч таатай санагдахгүй байгаа нь лавтай. 2021.03.07
Ковидын вакцины дараа бүсэлхийнээс доош мэдээгүй болсон сувилагч,зүрх нь хаагдсан онцгойгийн ажилтан, сэхээнд орсон эмнэлгийн IT залуу нарын талаар үнэн бодит тайлбар өгөхийг Амбасэлмаа гуайгаас шаардсан бичвэр Khulan Gankhuyag нийтэлсэн байна. Цахимд тараад буй мэдээллийн талаар эрүүл мэндийн яамнаас тодруулахаар ажиллаж байна.Бид мэдээллийг тодруулан асууж эргэн мэдээлэх болно.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилт бүдгэрэн, үндэстний ирээдүй, иргэний нийгмийн төлөвшил, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, чөлөөт сонгууль зэрэг Та бидний итгэл үнэмшил, үнэт зүйлс нэн хэцүү сорилттой тулгарч буй цаг үед Ардчилсан намын даргын сонгууль болох гэж байна. Нэг намын дарангуйлал гарцаагүй болж, хууль хяналтын байгууллага, тэр ч бүү хэл Үндсэн хуулийн цэцэд хяналтаа тогтоохоор санаархаж, гадны хөрөнгө оруулагчидтай үгсэн хуйвалдах, түр зуурын аргацаасан үйлдлүүдээр иргэдийг хууран мэхлэх замаар “Оюу толгой” мэт Монголын баялгийг худалдах, тэдний хяналтад…
Архангай аймгийн Чулуут суманд кино зураг авах ажлаар энэ сарын 5-нд очсон 15 хүний нэгээс коронавируст халдвар илэрсэн талаар тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Тухайн иргэд сумын төвийн 2-3 дэлгүүрээр орж, айлуудаар явсан гэх мэдээлэл байгаа бөгөөд тэднийг Улаанбаатарт авчирч тусгаарлажээ. Шинжилгээний хариу өчигдөр эерэг гарч батлагдсан бөгөөд Аймгийн онцгой комиссоос хариу арга хэмжээний баг шуурхай хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа аж. Тухайн халдвар авсан иргэн шинжилгээ өгөөд хариугаа авалгүй орон нутаг гарсан байна. Иймд орон нутаг руу явах иргэд шинжилгээний хариугаа аваад замд гарахыг ЭМЯ-наас анхаарууллаа.
АН-ын даргын сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болох нь гэдгийг нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн хүмүүсээс харж болно. Гэхдээ энэ сонгуулийг будлиантуулж, АН сэхэхгүй болтол сөхрүүлэхийг хүсэгчид ч байна. Товчхондоо АН даргаа дүрмийн бусаар сонговол Дээд шүүхэд бүртгүүлж чадахгүй. Уг нь энэ сарын 5-ны 20:00 цагт нэр дэвшигчдийн бүртгэл дуусгавар болж, Дотоод сонгуулийн хороонд 18 хүн бүртгүүлэхээр материалаа бүрдүүлж өгсөн. Намын Дотоод сонгуулийн хороо тухайн үед УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг бүртгэхээс татгалзсан. Тэдний хувьд АН-аас аль хэдийн татгалзаж, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж явсан хүмүүс. Тэгвэл өнөөдөр тус Дотоод сонгуулийн хороо 13:00 цагт хуралдаж, дээрх хүмүүсийг бүртгэж авах асуудлаар хуралдахаар болсон…
Дүүтэйгээ утсаар ярихдаа Дуу хоолойны өнгө өндөр түвшинд, дээрэнгүй хахир дуугаар Үхэж байсан хүүрээ, өмхийрөөд унтаад? чи яг одоо ингэ, тэг, новшоо, хулгайчаа, дуракаа… Ердийн үг шиг сонсогддог эдгээр үгсийг хөндлөнгөөс нэлээн олон удаа сонсож байлаа. Харин хүмүүст хэлэхдээ би дүүдээ хамгийн их хайртай? Өөрөөс нь дүү учраас амаар, сэтгэл зүйн хүчирхийллээр хандаж байгаагаа тэр хүн мэддэггүй… Үг гэдэг амьтай, үг гэдэг хүчтэй, үг хэлэх эрх нь нээлттэй ч үгээ хүчирхийллээр биш, эвээр эелдэгээр хэлэх ёстойгоо ойлгодоггүй. Сүүлийн таван жилийн дотор 2000 гаруй халуун амь, энэ хорвоод гомдоод сайн дураараа явжээ. Нэг жилд 400-450 бурханы бэлэг буцаад тэнгэртээ одсон гэсэн…
