Хонины махны үнэ цэний сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү уулзалт нь Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж байгаатай холбогдуулан малчид хоршоогоор дамжуулан хурганы махны үнэ цэний сүлжээг хөгжүүлэх, хурганы махны боловсруулалт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, малын бүртгэл, мөшгөх тогтолцоо, мал эмнэлгийн хорио цээр, стандартын шаардлагыг хангуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн тусламжтайгаар хурганы махны үнэ цэний сүлжээг хөгжүүлэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны суурийг тавих зорилготой. Уулзалтыг Даян Дэлхийн Байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн Байгаль хамгаалах сан, ХХААХҮЯ, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй “Дорнод…
Зохиогч: cool
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 23 нам, 2 эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг хүлээн авч байгаа. Нам, эвслээс нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгөх учир 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдөр тодорхой хуваарьд цагуудад баримт бичиг хүлээн авах ажлыг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр 16:00 цагт ИЗНН нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд хүргүүллээ. Энэ үеэр ИЗНН-ын дэд дарга М.Нарантуяа: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ИЗНН-аас 76 хүн нэр дэвшиж байгаа. Хамгийн…
Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан улс, орон даяар хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд залуу малчдыг чадавхжуулах зорилгоор нийт 23 залуу малчныг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны мал аж ахуйн онцлог, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэл боловсруулалт, зах зээлийн боломж нөхцөл, хоршооны бүтэц үйл ажиллагаа, дэмжлэг, зохицуулалтын талаар туршлага судлуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус хөтөлбөрт хамрагдсан залуу малчид Өвөр Монголын Өөртөө Засах орны Шилийн гол аймгийн малчин айлд зочлон хашаалсан бэлчээрт малыг үр ашигтайгаар тэжээх, ашиг орлого, эдийн засгийн тооцооллыг оновчтой…
Орон нутгийн мал эмнэлгийн улсын байцаагч нарт зориулсан “Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаа, чадавхыг сайжруулах” сургалт анх удаа зохион байгуулагдаж байна. 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй тус сургалтад 21 аймаг, 330 сумдын мал эмнэлгийн тасгийн 500 гаруй тархвар зүйч болон мал эмнэлгийн байцаагчид оролцож байна. Сургалтаар мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд тавигдах шаардлага, мал эмнэлгийн олон улсын экспорт, импортын үйл ажиллагаанд тавигдах шаардлага болон цаг үеийн мэдээллээр ханган ажиллаж байна. Сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл, НҮБ-ийн ХХААБ, Дэлхийн зөн…
Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1993 онд төгсөгчдийн спортын ээлжит их наадам 2024 оны тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Чойбалсан хотноо амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд тус аймгийн төвийн болон сумдын сургуулийн нийт 12 багийн 140 гаруй тамирчид оролцсон бөгөөд волейбол, дартс, ширээний теннис, олс таталт, холын зайн шидэлт гэсэн таван төрлөөр өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Нийтийн биеийн тамирыг дэмжих, төгсөгчдийн нөхөрсөг харилцааг бэхжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон хийдэг спортын их наадмыг энэ удаад Сүмбэр сумын төгсөгчид хариуцан зохион байгууллаа. Волейболын тэмцээнд Дашбалбар сумын төгсөгчид аваргалж алтан медаль хүртсэн бол хоёрдугаар…
Биткойн бол давхар сүлжээний зарчмаар ажилладаг хамгийн алдартай дижитал төлбөрийн систем юм. Ийм пиринг буюу сүлжээний бүх хэрэглэгчид тэнцүү бөгөөд P2P форматаар мэдээлэл солилцдог. Үйлчлүүлэгч нь сервер бөгөөд эсрэгээр. Аюулгүй байдлын хувьд өндөр хэдий ч бүх оролцогчдод гүйлгээ хийх боломжтой. BTC валютын нэгж гүйлгээ тайланд ашиглагддаг. Энэ сүлжээнд цахим төлбөр эргэлт буцалтгүй юм. Статистик BTC-ийн алдартай болж байгааг харуулдаг. Эдгээр койнууд, Форекс зэрэг, бирж дээр улам их ашиглагдаж байна. Виртуал мөнгө ашиглах нь тохиромжтой. Бүх нарийн төвөгтэй ажлуудыг тооцоолдог машинаар шийддэг бөгөөд хэрэглэгч койныг тохиромжтой програмаар удирддаг. Бид зөвхөн лицензтэй програм хангамж ашиглахыг зөвлөж байна. “Биткойн гэж юу вэ?” гэсэн…
Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сангийн хуультай болсон. “…Сайн, муу” гээд янз бүрээр л ярьж байна. Мэдээж, энэ богинохон хуульд сайн, муу талууд байж л таарна. Хамгийн гол нь олон жил дуншсаны эцэст Үндэсний баялгийн сантай болсон нь чухал юм. Наад зах нь энэ хууль батлагдсанаар стратегийн ач холбогдолтой ордууд цэгцрэх шинж харагдаад явчихлаа. Хэдхэн хүн халаасалдаг байсан баялгийн өгөөжийг нийтээрээ хүртэх гарц нээгдсэн байна. Баялгийг, тэр дундаа “…Стратегийн” хэмээн хуулиар тогтоосон ордуудыг хэдхэн хүн эзэмших нь яавч шударга хуваарилалт биш. Угаасаа баялаг гэдэг газрын хэвлийд хэдэн зуу, хэдэн сая жилийн туршид бүтэж боловсорсон эд, хэсэг хүнд өмчлүүлэх, эзэмшүүлэх,…
Монголын хип хопчдыг нэгэн дээвэр доор цуглуулах ажлыг анх “Хит”-ийн Д.Давааням эхлүүлж байлаа. Түүний энэхүү үйл хэргийг хүү Д.Даваадорж нь үргэлжлүүлэн Монголын хип хопчдын хамгийн том цуглаан, шагнал гардуулах ёслол болох Triple X Hit Music Awards-ийг өнгөрсөн жилээс зохион байгуулах болсон билээ. Энэ жилийн хувьд олны анхаарал татсан хосоор Эрх чөлөө хамтлагийн Э.Баярхүү болон түүний эхнэр, үзмэрч, засалч Л.Нямаа нар байлаа. Тэд хөлөөсөө толгой хүртэл Versace брэндээр гоёж, ижилссэн байсан юм. Үүгээр ч зогсохгүй брэндийнхээ өнгө дагуу шүр шигтгэсэн алтан эдлэл зүүсэн байсан нь брэндлэг, алтлаг харагдуулж байв. Өмссөн зүүснийг нь тооцвол тансаг зэрэглэлийн байр, машин авахаар мөнгө байсан бөгөөд…
Дуучин, МУСТА Г.Эрдэнэтунгалаг 21 аймгийг тойрон аялан тоглолт хийж байгаа билээ. Олон жилийн дараа ийнхүү аялан тоглолт хийж байгаа болохоор дүүрэн үзэгчтэй, нижигнэсэн алга ташилтан дунд хит дуунуудаа дуулсаар явж байгаа аж. Харин аялан тоглолтын сүүлийн үеийн сонин хачнаас гэвэл түүний алтан партнёр, МУГЖ Т.Батсайхан хуншгүй зан гаргаж, МУСТАГ.Эрдэнэтунгалагийн хувьд “үхдэл” болжээ. Тодруулбал, МУСТА, дуучин Г.Эрдэнэтунгалагийн зүүн аймгийн хаалтын тоглолт 2024.04.15-ны өдөр Өмнөговь аймагт болсон бөгөөд энэ тоглолтод Т.Батсайхан гавьяат ирж дуулах нь битгий хэл сүүдэр нь ч үзэгдсэнгүй. Үүнд нь шарлахсан Г.Эрдэнэтунгалаг тоглолтын орлогоосоо нэг ч төгрөг авалгүйгээр явсан бөгөөд ихэд гомдож, өнөөдрөөс миний хувьд Т.Батсайхан үхдэл болсон гэдгийг…
МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэн, Э.Аззаяад хөнгөн ял оноосон хэмээн анхан шатны шүүхээр түүнд холбогдох үйлдлийг нь дахин хэлэлцүүлэхээр болоод байна. АТГ-ын мөрдөгчид МХЕГ-ын байрны 432 тоот буюу Н.Баярсайханы албан өрөөнд 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд нэгжлэг хийсэн бичлэгийг хүмүүс санаж буй нь лавтай. Түүний оймсноос боодолтой гадаад валют, мөнгөн дэвсгэрт гарсан билээ. 100-тын америк долларын хуучин шар дэвсгэрт 11, шинэ 100-тын дэвсгэрт 75 ширхэг байсан аж. Хүрэмнийх нь халаасанд 10 000 төгрөгийн дэвсгэрт 30, 20 000 төгрөгийн дэвсгэрт 25 нийт 800 000 төгрөг…
