Мансууруулах бодистой холбоотойгоор удаа дараа ял шийтгүүлсэн Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч нар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өчигдөр тус шүүх хэлэлцлээ. Түүнийг 2021 оны гуравдугаар сард олон улсын шуудан илгээмж ашиглан оруулж ирсэн мансууруулах бодисоо хүлээн аваад явж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнуудад гурав дахь удаагаа саатуулсан юм. Тэрбээр өмнөх үйлдэлдээ гурван жил хорих ял шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн суллагдаад удалгүй ийнхүү баривчлагдсан. Гэвч шүүхээс түүнийг цагаатгаж, харин мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч асан, ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрахыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгах болсон. Ингэхдээ…
Зохиогч: cool
“Мөрөөдөлд Хөтлөх Эрүүл Монгол сан” санаачлан “Дэлхийн Монгол Аавууд” хүндэтгэлийн цэнгүүнийг 2024 оны гуравдугаар сарын 15-ны 18:00 цагт ”Чингис” зочид буудлын “Өргөө” танхимд болно. Цэнгүүнд Ятгачин МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, Дуучин МУГЖ Л.Болдбаатар,Соёлын элч, СТА Б.Нарандэлгэр буюу /Beatbox Ray/, СТА П.Идэржавхлан Ч.Алтантүлхүүр, СТА Б.Амархүү, Э.Дашням, С.Гантогоо Э.Болор-Уянга “B1” амьд хөгжмийн хамтлагийн хамтаар, S4 хамтлаг болон “Зэтү” нэгтгэл, Циркийн шилдэг үзүүлбэрүүдээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс олны танил олон эрхмүүд, танил дотно аавууд оролцоно. Мөн аз нь гийсэн эрхэм аавуудыг хурдан удмын даага, Иж бүрэн дээл, “Алтай ятга, “Аавын агсарга”, “Таван саваагүй”, ур шингэсэн хөөрөгний даалин зэрэг олон сюрприз хүлээж байна. Эрхэм та…
Увс аймгийн Бөхмөрөн сум дахь хилийн цэргийн ангийн ахлах ахлагч цолтой Б.Б хилийн харуулын ээлжээс буугаад буцаж явахдаа амиа алджээ. Түүний нас барсан шалтгааныг осгосноос болсон гэж урьдчилсан байдлаар үзэж буй гэнэ. Түүнтэй хамт хошууч Л, жолооч С, аж ахуйн дарга, ахлагч Ц.Б нар ээлж хүлээлцүүлээд явсан бөгөөд буцах замдаа батлагдсан маршрутаас гарч хилийн харуулаас буусан талийгаач Б.Б-гийн найзындаа очиж сархад хүртсэн аж. Тэндээсээ цааш явах замдаа машиныхаа түлхүүрийг ололгүй хээр хоноцгоосон гэнэ. Өглөө нэг хэсэг нь хилийн цэргийн салбарын байр луу алхсан бол, гурав нь үлджээ. Улмаар талийгаач Б.Б ганцаараа алхаж, үлдсэн хоёр нь нутгийн айл бараадсан байна. Ингээд…
Холимог тулаанч З.Шинэчагтага Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт бусдыг зодож танхайрсан байна. Улмаар бусдын биед хөнгөн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн 11.6.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байна. Уг хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд өнгөрсөн долоо хоногт болсон ч оролцогчийн хүсэлтээр хойшилсон. Улмаар гэм буруугийн шүүх хурал ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл буюу 2024.03.11-ны өдөр хүртэл хойшилсон юм. Холимог тулаанч З.Шинэчагтагыг гэм буруутай гэж шүүхээс үзвэл 450 000 – 1 300 000 төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл…
Өнөөдөр Италийн Бусто Арсизиод Парис-2024 олимпын эрх олгох боксын Дэлхийн сонгон шалгаруулах тэмцээн эхэлж байна. Тэмцээнд 670 тамирчин олимпод оролцох 49 эрхийн төлөө тулалдах юм. Тодруулбал, гуравдугаар сарын 3-11-ний хооронд Италийн хойд хэсэгт орших Бусто Арсизио ууланд 670 тамирчин Олимпын наадамд оролцох нийт 49 эрхийн төлөө авхаалж, самбаагаа сорих бөгөөд 49 эрхийн эрэгтэй 28, эмэгтэй 21 тамирчинд олгогдох юм. Харамсалтай нь уг тэмцээнд Монголын боксын үндэсний шигшээ баг бүтэн багаараа оролцох ёстой байсан ч үзэгчдийн суудлаас үзэхээр болжээ. Учир нь Монголын боксын холбооны ажлын алба ямар хариуцлага алдаж мэдүүлгээ хоцроосон байна. Монголын боксын үндэсний шигшээ багийнхны хувьд олимпын эрх авах…
Эрүүгийн хуулийн цоорхойгоос болж прокурор хэрэг наймаалцдаг байсан бол цагдаагийн алба хаагч эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал олгож, хэргийг дураараа хаах тохиолдол гарсаар байна. Үүний нэг жишээ болгож Сүхбаатар дүүүтохиолдлын талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Т.Оюундарь хүчин болон хулгайн хэргийг нуун дарагдуулж, гэмт этгээдэд давуу байдал олгосон хууль бус үйлдлийн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хэргийг эргэн сануулахад, Т.Оюундарь нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт иргэн Б.Н-аас гаргасан “…Өчигдөр орой … улсын дугаартай машинд жолооч нь намайг согтуу…
Цагдаагийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулагчдыг хуулийн хүрээнд хамгаалж, түүнийхээ хариуд сар бүрийн орлогоос нь тодорхой хэмжээний хувь авдаг гэх мэдээлэл бий. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэгтэй хууль сахиулагчид нь өөрсдөө баримт нотолгоотой хэргийг нуун далдалж, албан тушаалаа ашиглан удаа дараа авлига авсан байж болзошгүй үйлдэл олон нийтэд ил болсон ч хахуулийн хэргээр шалгагдаж буй алба хаагч арга хэмжээ авахуулах нь бүү хэл цолыг нь нэмж, урамшуулсан тохиолдол гарсан. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мөрийтэй тоглоомчдоос сар бүр тогтмол онц их хэмжээний мөнгө бэлнээр авсан байж болзошгүй…
Бид цагдаагийн алба хаагч гэмт хэргийн шинжтэй ноцтой үйлдлүүдийг нуун дарагдуулахын зэрэгцээ гэмт этгээдэд давуу байдал олгосон хэргээр анхан шатны шүүхээс ялс авсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч Т.Оюундарийн талаарх мэдээллийг өмнө нь хүргэсэн билээ. Цагдаа хүчин, хулгайн хэргийг нуун дарагдуулсан үйлдэлдээ ял авчээ Уг хэргийн шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024.02.08-нд товлогдоод байсан юм. Гэвч шүүгдэгч Т.Оюундарийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлууллаа. Тодруулбал, шүүх хуралдааныг жич товлохоор хойшилуулсан юм. Зургийн тайлбар: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч асан Т.Оюундарь Гэрэл зургийн эх сурвалж:…
Төрийн яаманд болсон архидалтын улмаас хүн амины хэрэг гарсны дараа сахилга хариуцлагыг чангатгаж, архидалтыг хязгаарлахаар Засгийн газрын тэргүүн нь үүрэг чиглэл өгч байсныг иргэд санаж буй. Гэвч түүнээс хойш төрийн байгууллагын байранд архидах явдал гарсаар. Хамгийн сүүлд төрийн өмчийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компанийн эрх бүхий албан тушаалтнуудын ажлын байрандаа архидан согтуурсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Зам, тээврийн сайд С.Бямбацогтын томилуулсан хүмүүс хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж буй албан тушаалтнуудыг тухайн бичлэг цацагдсан даруйд ажлаас нь халав. Бичлэгт гарч буй үйл явдал 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний шөнө болсон бөгөөд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Санхүү, төлөвлөлтийн газрын дарга Ж.Баатарсүрэн,…
БНСУ-ын “Дэү” компаниас хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, нийслэлчүүдийн нийтийн тээвэрт явуулж эхэлсэн албан тушаалтнуудад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. “Ногоон автобус”-ны гэх эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан, өдгөө Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зөвлөхийн албан тушаал хашиж буй Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч байсан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, БНСУ-ын дөрвөн иргэн зэрэг 24 хүнийг яллагдагчаар…
