Зохиогч: cool

Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр боллоо. Тус компанийг үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр, Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ нар өнгөрсөн оны зургаадугаар сард хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан юм. Үүнийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорууд эсэргүүцэж, давж заалдах…

Цааш унших

Прокурор хэрэг наймаалцдаг байсан бол орчин цагт цагдаа хэрэг наймаалцдаг болсон байна. Үнэ ханш нь ХОЁР сая төгрөг. Үүний тулд эхлээд айлгана, загнана, хэрэг чинь нотлох баримтаар тогтоогдсон гэх мэтээр сүрдүүлж байгаад аргаддаг. Аргадахдаа би тусална, тэдийг өгчихвөл хэргийг чинь хаана гэж хэлээд ичгүүр сонжуургүйгээр нэхдэг байна. Яг ийм хэргийг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч А.Тэмүүжин гэгч үйлдсэн байгаа юм. А.Тэмүүжин нь гэмт хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн ажлаас 2020 оны 02 сарын 06-ны өдөр чөлөөлөгдөж, мөн оны 02 сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 сарын 15-ны…

Цааш унших

Хууль сахиулагч нь хууль зөрчиж, цагдаагийн байгууллагын нэр төрийг унагаж, алба хаагчдын урмыг хугалсан тохиолдлууд гарсаар байна. Тэдгээрийн нэг нь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан А.Тэмүүжин бөгөөд тэрбээр ажиллаж байх хугацаандаа хоёр хахуулийн хэрэгт холбогдсон бөгөөд нэг хэрэг нь шүүхийн шатанд “мөнхөрч” байна. Өөрөөр хэлбэл А.Тэмүүжин нь хахуулийн хэргээр шалгагдаж байхдаа дахин хахуулийн хэрэгт холбогдсон байна. Түүний холбогдсон хэргийн талаар дэлгэрүүлэн хүргэж байна. Монгол улсын иргэн А.Тэмүүжин  Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа өөрийн хуулиар хүлээсэн ажил үүргийн…

Цааш унших

БТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг 2022 онд АТГ-аас саатуулж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж эхэлсэн.Улмаар түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж, прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч 2023.02.27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.  Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг дахин шүүхэд шилжүүлжсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл таван жил хүртэл хорих ял оноох юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах “1.Нийтийн албан тушаалтан…

Цааш унших

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд нөгөөдөр /2024.02.21/ Автотээврийн үндэсний төвийн ажилчдын хахуулийн хэргийг хэлэлцэх гэж байна. Тодруулбал, ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн ажилтан С.Батгэрэлд холбогдох зохион байгуулалттайгаар бүлэглэн удаа дараа их хэмжээний хахууль авсан гэх  хэрэг өнгөрсөн жил Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд товлогдсон ч ийнхүү хойшилсоор байгаа юм. С.Батгэрэлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021 оны арваннэгдүгээр сарын 22-нөөс шалгаж эхлэн, Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дахь “Нисдэг машин” худалдааны төвд байрлах АТҮТ-ийн салбарт шалгалт хийж, нотлох баримтууд бэхжүүлж байсан. Түүнтэй хамт ажиллаж байсан тасгийнхан мэргэшсэн жолоочийн мэргэжлийн шалгалт…

Цааш унших

Лусын засал хийдэг, сайхан төрсөн бөө бүсгүй бол үзмэрч засалч Л.Нямаа. Тэр ч утгаараа түүнийг шавь нар нь лусын дагина хэмээн нэрлэдэг юм билээ. Толгойноосоо хөлийн үзүүр хүртэл брэндээр өөрийгөө чимдэг тэрбээр дийлдэхгүй ганган дээлний цуглуулгатай гэнэ шүү. Түүний дээлний өнгө нь шүрэн шигтгээтэй алтан гоёлтой нь хослохоор гол төлөв тэрбээр шар, улаан, ягаан, цагаан байдаг. Харин энэ жил өнгөний сонголтдоо шинэчлэл хийж хар өнгө сонгосон нь түүний Лусын дагина нэр нь Луугийн ээжээр солигдож байгаа бололтой. Могой ч, луу ч аль аль нь лусын амьтан болохоор үзмэрч засалч Л.Нямаа Луугийн ээж, Лусын дагина нэрээ талархан хүлээн авч байгаа гэнэ…

Цааш унших

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газар (НҮГ)­ын даргаар ажиллаж байсан Х.Эрдэнэбилэг, ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаа нарт НПГ­-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Бидний авсан мэдээллээр Х.Эрдэнэбилэг, Х.Цогзолмаа нар 2020 оны аравдугаар сард “Сачу активинвест” ХХК­-ийн удирдлагатай өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай байгаа бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан аж.  Гэвч тухайн бараа, ажил, үйлчилгээг нь бэлтгэн нийлүүлээгүй байхад 49.3 сая төгрөг шилжүүлсэн гэнэ. Тухайн оны арваннэгдүгээр сард “Элэг нэгтэн” гэх компанитай нийслэлийн Засаг захиргааны байрууд, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбар…

Цааш унших

“Ноёд” групп, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Э.Хурцаа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ний шийтгэх тогтоолыг Б.Буян­дорж, Д.Батжаргал болон тэдний өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдах гомдол гаргасан аж. Цагдаагийн байгууллагад 2014 оноос хойш шалгасан, 34 хавтас бүхий хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тэд хуурамч баримт бичиг ашиглан 2011 оны зургаадугаар сарын 27-нд “Гэрээний…

Цааш унших

Хууль сахиулагчдаас хамгийн бага цалинтай, хамгийн их ачаалалтай нь цагдаа байдаг. Цагдаа хүн цолны нэмэгдэл, илүү цаг зэргээ бодуулаад арай гэж дээд тал нь хоёр сая төгрөгийн цалин авч байна. Харин энэ цалингаас нь татвар, даатгал, ямар нэгэн юмны суутгал гэж хураасаар нэг цагдаа өнөөдөр дунджаар 1,5 сая төгрөгийн цалин авч байгаа юм. Энэ нь АТГ, прокурор, шүүгч нарын цалинтай харьцуулахад хамгийн доод цалинд нь ч дөхөхгүй байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын ажилтан 3 293 035 – 4 338 298 Прокурор 3 995 100 – 5 205 000 төгрөг Шүүгч 4 266 000 – 5 214 000 төгрөг Үндсэн хуулийн…

Цааш унших

“PRO theatre”-ын  ээлжит шинэ уран бүтээл “ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ” физикл драм 2024.03.01 -с эхлэн Оросын Шинжлэх ухаан Соёлын төвийн тайзнаа (РЦНК) тоглогдох гэж байна. Уран зохиолын хичээлд заавал унших ёстой бүтээлийн нэгд “Шадар гурван цэрэг” ордог байв. Уг бүтээлд эрэлхэг зоригт Д’Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө онц сонирхолтой байх болно. Жүжгийн үйл явдал 17-р зуунд өрнөх бөгөөд гол дүр болох Д’Артаньян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн залуу Франц улсын цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван шадар…

Цааш унших