Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»“Бэлтэсмөрөн” ХХК-ийн удирдлагын хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэнэ
Гэмт хэрэг

“Бэлтэсмөрөн” ХХК-ийн удирдлагын хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэнэ

coolBy cool02/23/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр боллоо. Тус компанийг үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр, Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ нар өнгөрсөн оны зургаадугаар сард хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан юм.

Үүнийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорууд эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Хөвсгөл аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар бүрэн, бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч нарт эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан мэдүүлэг авсан, шүүх хүсэлт гаргасан иргэдийг хохирогчоор тогтоох, эсэх асуудлыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шийдвэрлэх, мөн хохирлын тооцооллыг шүүх хуралдаанаар хийх боломжтой гэж дүгнээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон юм. Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх хурлаар шүүгдэгчдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хянаад хэлэлцэхээс татгалзав. Ингэснээр анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас эхлэн хэлэлцэхээр болж байна.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас “Бэлтэсмөрөн” компанийг үүсгэн байгуулагч дээр дурдсан хүмүүст Эрүүгийн хуулийн 17.3-3.1, 3.2-т заасан “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон”, 18.6-2.1, 2.2 дахь хэсгийн хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 618 хавтас бүхий хэргийг 2023 оны хоёрдугаар сард шилжүүлсэн билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Бэлтэсмөрөн” ХХК-ийнхан 2595 иргэнээс 45.4 тэрбум гаруй төгрөг залилан авч, мөнгө угаасныг тогтоосон юм.

гэмт хэрэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.