Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдаад өдгөө шүүхээр гэм буруугаа дэнслүүлэхээр хүлээж байгаа шүүгдэгч Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг хүнцэлд хордсон гэх мэдээлэл гарсан. Улмаар эмнэлгийн шинжилгээний бичгээр баримтжуулан ар гэрийнхэн нь олон нийтэд үзүүлж байсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгахад “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг ноцтой алдаа гаргаж, Б.Ганхуягийг хүнцэлд хордсон гэж дүгнэлт гаргасан болох нь тогтоогджээ. Тодруулбал, “Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байгаа “Б.Ганхуягийг хүнцэл нэртэй химийн элементээр хордуулсан байж болзошгүй” гэх мэдээллийг түүний гэр бүлийн хамаарал бүхий зарим иргэдээс мэдээлснийг Прокуророос харьяалал…
Зохиогч: cool
Байгаль орчны бохирдол хэт их хэмжээгээр нэмэгдэж хүмүүсийн эрүүл мэнд, амьдрах орчинд ноцтой хөнөөл учруулах болсон нь Монгол улсад тулгамдаад буй томоохон асуудал юм. Энэ асуудалд хүн бүрийн оролцоо чухал байна. Утааг багасгаж чадах сурагчдын шинэ санааг бид хайж байна. Та бүхний дэвшүүлсэн санаа өөрчлөлт авч ирэх боломжтой юм. Бид та бүхнийг агаарын бохирдлыг бууруулах санал дэвшүүлэхийг урьж байна. Та бүхэн энэхүү уралдаанд өргөнөөр оролцоно уу. СЭДЭВ: Энэхүү уралдааныг “Улаанбаатарын утааг яаж бууруулах вэ?” сэдвийн хүрээнд зарлаж байна. ЗОРИЛГО: Шинэ санааг эрэн хайхаас гадна сурагчдын багаар зохион байгуулалттай ажиллах, мэдээлэл цуглуулах, мэтгэлцэх, өөрийн санааг зөв илэрхийлэх, төсөл дээр ажиллаж сурах…
“Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан Говь-Алтай аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, “Мишээл групп”, “Их Монгол Алтай групп” ХХК-ийн эцсийн өмчлөгч Б.Энх-Амгалан болон УИХ-ын дарга асан З.Энхболд нарыг яллагдагчаар татаад байгаа билээ. Өнөөдөр тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Улмаар гэрч оролцуулахаар 2024 оны 01-р сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшиллоо. Шүүх хурал болох хүртэл УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчиллөө. Тодруулбал, УИХ-ын гишүүн, яллагдагч Б.Энх-Амгалан албан айлчлалаар явах тухай баримтыг үндэслэн түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг цуцалсан буюу хилийн хоргийг цуцалсан юм. Тэдний холбогдсон хэргийн талаар дурьдвал, Б.Энх-Амгалан нь 2019-2020…
Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчин их хэмжээгээр эзэмшүүлэхээр болсон нь “Нүүрсний” хэргийн нээлттэй сонсголоор тодорхой болсон. Үүнээс улбаалан хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах чиглэлийг Засгийн газарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн хүргүүлчихээд байгаа. АТГ-аас эл хэргийн гол холбогдогч болох Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадраа, түүний хүү Б.Наранболд, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, мөн сумын Засаг дарга асан, дараа нь Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны Бодлого, төлөвлөлт хариуцсан эрх бүхий албан тушаал хашиж байсан Ш.Эрдэнэжаргал тэргүүтэй 11 хүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад…
Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. “Зүүнбаян төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан түүнийг энэ сарын 21-нд болсон “Нүүрсний” хэргийн сонсголд гэрчээр дуудаж байв. Д.Банзрагчийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Дуньрихуй” ХХК-ийн менежер Л.Түвшинбаатараас 37 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгаж буй юм. Бидний авсан мэдээллээр “Монголын төмөр зам” ХК-иас зарласан 9.8 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт өмнөд хөршийн иргэн Ли гэх захиралтай дээрх гадаадын аж ахуйн нэгжийг шалгаруулсан аж. Ингэхдээ Д.Банзрагч уг компанид давуу байдал олгохын тулд “Монголын төмөр зам”-ын ерөнхий инженер Т.Батзоригт нөлөөлсөн…
Археологич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарт холбогдох хэргийг НПГ-ын хяналтын прокурор Н.Өнөрбаярын бичсэн эсэргүүцлийн дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 25.5-1 дэх хэсгийн соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Гэвч уг хэргийг шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалан өнгөрсөн наймдугаар сарын 29-нд хэлэлцээд, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх захирамж гарган прокурорт буцаахаар болсон аж. Харин соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан гэх хэрэгт прокурор нь эсэргүүцэл бичсэнээр Чингэлтэй…
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өрөөг байнгын тод гэрэлтэй байлгадаг, Хөгжлийн банкны хэргээр саатуулагдсан этгээдүүдтэй байнга тааралдуулдаг, стандартын шаардлага хангаагүй хоол хүнсээр хангасан хэмээн түүний өмгөөлөгч Б.Хонгорзул сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө онцолсон. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодрууллаа. – Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өрөөг байнгын тод цагаан гэрэлтэй байлгасны улмаас унтаж чадахгүй байна хэмээн өмгөөлөгч нь мэдээлсэн. Энэ талаар тодруулаач? – Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн зүгээс хуульд заасны дагуу хоригдсон этгээдийн аюулгүй байдлыг хангаж, өөртөө болон бусдад хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Энэ хүрээнд харуул хамгаалалтад гэрэлтүүлэг,…
Орон нутгийн замд анхаарал болгоомжтой явахыг Тээврийн цагдаагийн албанаас байнга сэрэмжлүүлдэг. Гэсэн ч орон нутгийн замд осол гарсаар байна. Тухайлбал, Хэнтий аймгаас гурван км-ийн зайд 44 хүн тээвэрлэж явсан зорчигч тээврийн автобус осолдсон байна. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд зорчигчид хөнгөн гэмтэл авсан талаар эх сурвалж мэдээлж байна. Тухайн зорчигч тээврийн компани ноцтой осол гаргачихаад нуун дарагдуулахыг завдсан гэдгийг мөн эх сурвалж нэмж мэдээлсэн. Тодруулбал 2023.12.13-14-нд шилжих шөнө жолооч Э нь До.Хэрлэн-УБ чиглэлд 44 зорчигчтой “Айсбн” ХХК -ны .. ..ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа ноцтой осол гаргасан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гэрлийн гялбаанд орж зам…
Хувийн эмнэлгүүдэд төлбөрөө төлж эмчилгээ хийлгэж байгаад эрүүл мэнд, амиараа хохирсон тохиолдол гарсаар байна. “Өргөө” амаржих газарт эх барих, эмэгтэйчүүдийн их эмчээр ажилладаг Ж.Алимаагийн үүсгэн байгуулсан “Үйлс бүтэмж” эмэгтэйчүүдийн эмнэлэгт мэс засалд орсон 37 настай бүсгүй амиа алдсан хэрэг өнгөрсөн сард гарсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст мөрдөн шалгаж буй билээ. Тэгвэл уржигдар Хан-Уул дүүргийн нутаг дахь “Хан хиллс” хотхонд байрладаг, гоо засал, уламжлалт оношилгоо эмчилгээ, бариа засал, ковидын дараах сэргээн засах, чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Le ciel clinic” эмнэлэгт дусал хийлгэсэн хүн амиа алджээ. Өдгөө энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн байна. Хууль сахиулах байгууллагын…
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Чөлөөт бүсээс их хэмжээний архи, согтууруулах ундаа нэвтрүүлсэн хэрэгт тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхдээ шилжүүлжээ. Тус аймаг дахь Гаалийн газрын Чөлөөт бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч О.Отгонбаяр, байцаагч Ш.Гантөмөр, байцаагч П.Мөнхсайхан, хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ахлах шалгагч Т.Эрдэнэбилэг нарыг албан тушаалаа урвуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж. Тэд Улаанбаатар хотод оршин суудаг иргэн С.Үүртуяа болон өөр нэгэн иргэнд тарифийн болон…
