Зохиогч: cool

Монгол охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж байгаа дүрс бичлэгээ нууцаар хийж, түүгээрээ тэднийг заналхийлж байсан, гадаадад биеийг нь үнэлүүлэх зорилгоор худал амлалт өгч, худалдсан байж болзошгүй хэрэгт холбогдсон Сингапурын иргэн Лох Сиен Чигийн хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хэлэлцлээ. Зургийн тайлбар: Сингапурын иргэн Лох Сиен Чи Түүнд НПГ-аас хувь хүний нууцад халдсан, задруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 13.10-1, 13.11-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг өнгөрсөн долоодугаар сард шийдвэрлэсэн юм. Улмаар “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан” үйлдэлд нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, “хувь хүний…

Цааш унших

ЭХЭМҮТ-д эмчлүүлэхээр ирсэн хүүхэд арваннэгдүгээр сарын 30-ны шөнө нас баржээ. Хүүхэд толгойдоо гэмтэлтэй байснаас эмчилгээ хийлгэх явцад амиа алдсан тул тус төвийнхөн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Үүний дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн шалгахад тус дүүргийн XI хороонд Төв аймгийн Борнуур сумаас ирж түр оршин сууж байсан айлын гурван сартай охин цохиулсны улмаас гэмтлээ даалгүй нас барсан аж. Уг хэрэгт холбогдуулан О.Ө гэдэг 37 настай эрийг шалгаж буй бөгөөд тэрбээр согтуудаа нялх хүүхдийн толгой руу цохисон нь тогтоогдож буй гэнэ.

Цааш унших

“Гамлет”-ыг өнөөдрөөс үзэх боломжтой Дэлхийн сонгодог урлагийн ноён оргил болсон “Гамлет”-ыг УДЭТ-ын тай¬знаа 1979 онд, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжав найруулан тавьж, Гамлетын дүрд Ардын жүжигчин Г.Жамсранжав тоглож байв. Тэгвэл эл алдарт жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар 2012 онд дахин “төрүүлж”, гол дүрүүдэд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлчид тоглосон юм. Тэгвэл “Цахим театр” төслийн хүрээнд эл жүжгийг өнөөдрөөс IPTV-үүдийн видео сангуудад өнөөдрөөс байршууллаа. 1600-гаад оны сүүлчээр бичигдсэн, таван бүлэг, 20 үзэгдэлт “Гамлет” жүжгийн үйл явдал Эльсинор шилтгээнд өрнөнө. Данийн ван өөрийн төрсөн дүүдээ хорлогдон хаан ширээ, хань ижил, газар нутгаа…

Цааш унших

“Кино гүүр хөгжлийн холбоо” НҮТББ-аас Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг жил бүр зохион байгуулах гэж байна. Эл наадам нь Монголын кино бүтээл болон киноны уран бүтээлчдийг дэлхийд таниулах, чадавхжуулах, кино урлагаар дамжуулан Монгол улсын эдийн засагт орох хөрөнгө оруулалтыг дэмжиж, мэргэжлийн кино урлаг болон бизнесийн олон улсын түвшинд хүрч ажиллах зорилготой. “Хархорум” олон улсын кино наадам жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулж, тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө өрсөлдүүлж байх…

Цааш унших

Нэгүүн.мн сайтын бэлтгэсэн Эмээлтийн өмхий махны цуврал сурвалжилгын дүнд БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж улмаар  шүүхээр гэм буруутай эсэхийг хэлэлцүүлж байгаа билээ. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эмээлтийн “өмхий махны” гэх хэргийн шүүх хурал 08:30 цагт товлогдсон бөгөөд товлосон цагаасаа нэг цагаар хоцорч эхэлсэн юм. Нээлттэй уг шүүх хурлыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шууд дамжуулсан бөгөөд манай сурвалжилах баг ажиглагчаар оролцлоо. Шүүх хуралдаан эхлэхэд БНХАУ-ын иргэн Чен Бин иргэний үнэмлэхээ машинд үлдээсэн гэх шалтгаанаар шүүхийг үл хүндэлсэн хандлага гаргасан. Аль улсын иргэн байхаас үл…

Цааш унших

Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга асан Ш.Насандулам, газрын даамлаар ажиллаж байсан Г.Мэргэнбаатар нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Тэдэнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 20-24-нд гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан аж. Үүнээс 10-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, тавд нь хэрэг нээхээс татгалзаж, хоёрыг нь харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй гэнэ. Түүнчлэн эрүүгийн 833 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсний…

Цааш унших

УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, улсын бүртгэгч М.Монголжин, Г.Батмөнх, Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга, Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Нямсүрэн, Баянзүрх дүүргийн улсын бүртгэгч Б.Батзориг, иргэн М.Бүрэндүүрэн, Я.Батцоож, Г.Эрдэнэбаяр, Г.Цацрал, Д.Оюун-Эрдэнэ, Ч.Ганчимэг, Д.Баясгалан, Т.Энхцэцэг нарт холбогдох хээл хахууль авсан, өгсөн, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. АН-ын тамга, тэмдгийн маргаанаас улбаатайгаар УБЕГ-ын албан тушаалтнуудыг шалгах явцад тэд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн бүртгэлд өөрчлөлт оруулах, шинээр үүсгэн байгуулсан компанийг бүртгэхийн тулд, бусдад гадаад паспорт гаргахдаа, иргэдийн үл хөдлөх хөрөнгийн хэмжээг өөрчилсөн гэрчилгээ…

Цааш унших

“Нүүрсний” гэх тодотголтой дуулиант хэргийг АТГ, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж, эхнээс нь шүүхэд шилжүүлээд байгаа. Харин заримыг нь шийдвэрлүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлээд байна. Гэвч зарим хэргийг хэрхэн шийдвэрлэж буй нь тодорхойгүй нэлээд удлаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадраа нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн аравдугаар сарын эхээр НПГ-т шилжүүлснээс хойш хэрхсэн нь тодорхойгүй болов. Түүнтэй хамт Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, Э.Эрдэнэжаргал нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн юм. Тэд тус сумын нутагт гаалийн хяналтын талбай байгуулахаар газар авахаар хандсан аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон билээ. Өмнөговь аймгийн Ханбогд…

Цааш унших

Хууль зүйн үндэсний хүрээлэнд 2023 оны 11-р сарын 24-ний өдөр “Нотариатын мэдэгдэх хуудас шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болох нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг “Монголын Хуульчдын Холбоо”-ны Нотариатчдын хөгжлийг дэмжих хорооноос санаачлан “Монголын Хуульчдын Холбоо”-ны Шүүгчдийн хороо, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар, Өмгөөллийн “Легал Полиси” ХХК нар хамтран зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг зохион байгуулснаар иргэд болон аж ахуй нэгжүүд өр, төлбөртэй холбоотой асуудлаа нөгөө талтайгаа харилцан тохиролцсоны үндсэн дээр үл маргах журмаар гэрээ байгуулж, цаашлаад Нотариатын тухай хуулийн 45-р зүйлд заасан “Нотариатын мэдэгдэх хуудас”-ны тусламжтайгаар шүүхийн урт үргэлжилсэн процессийг дамжихгүйгээр түргэн шуурхай шийдэх боломжийн талаар шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, нотариатч, хуульчид…

Цааш унших

Нэгүүн.мн сайтын хамт олон Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт өмхийрсөн махыг цагаан бодистой усанд хийж шинэ мах шиг болгож байгаа талаар цуврал мэдээ, сурвалжилга, нийтлэл бэлтгэн олон нийтэд хүргэсэн. Уг цуврал бүтээлийн араас  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийж, боловсруулсан маханд илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байх ёстой бол “Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байжээ. Иймд тус компанийн 2018 онд авсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, агуулахад хадгалж байсан 175 тн махыг битүүмжлээд байв. Улмаар хэргийг нь шалгаж байхад  тус үйлдвэрээс хүний эрүүл мэндэд шууд болон шууд…

Цааш унших