Зөвлөлтийн ардын жүжигчин, профессор Лхасаран Лодонович Линховоины нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын ХIV уралдаан 2023.11.25-26-нд ОХУ-ын Буриад улсын Агинск хотноо боллоо. Монгол, Буриад зэрэг улсын 60 гаруй мэргэжлийн дуурийн дуулаачид оролцсон энэ жилийн уралдаанд Цагдаагийн Сүлд чуулгын дуучин Э.Адъяасүрэн III байрын шагнал хүртлээ. “Анхны олон улсын уралдаандаа ийнхүү амжилт гаргасандаа маш их баярлаж байна. Цаашдаа миний ирээдүй улам сайхан гэрэлтэх байхаа. Энэ уралдаанд оролцож амжилт үзүүлсэн хүмүүсийн ирээдүй дардан байдаг тухай сонссон болохоор ихэд билэгшээж байнаа.” хэмээн тэрбээр сэтгэгдлээ хуваалцсан юм. Э.Адъяасүрэнгээс гадна уг уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон Х.Мөнхтүвшин II байр, Т.Санжаа III байр тус тус эзэлсэн. Зөвлөлтийн…
Зохиогч: cool
Монголын дараагийн топ модель нэвтрүүлэгт оролцон анх олны нүдэнд өртсөн охидын нэг нь М.Дашбалжид. Загварын салбартаа үнэнч байсан тэрбээр олон улсын миссийн тэмцээнд амжилттай оролцсон байна. Тодруулбал, гэрлэсэн 20-50 настай бүсгүйчүүдийн дунд зургаа дах жилдээ зохион байгуулагдаж байгаа “Mrs. Heritage International” олон улсын тэмцээн 2023 оны 11-р сарын 18-27-ны өдрүүдэд Тайланд улсад болж байна. Тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон М.Дашбалжид “Mrs Heritage International 2023” Thirth Runner-Up (3-р байр) “Mrs Heritage International 2023” Photogeniс Mrs Heritage International 2023 “Multimedia Awards” номинацийн тэргүүн байрыг тус тус хүртлээ . Энэхүү тэмцээн нь улс орны уламжлал, урлаг соё, өвийг танилцуулж түгээн дэлгэрүүлэхэд гол зорилго…
Мөрийтэй тоглоом нь Монгол улсын хувьд хуулиар хориотой буюу гэмт хэрэгт тооцогддог. Тэгвэл мөрийтэй тоглоомчдыг хууль сахиулагчид буюу цагдаа нар өмгөөлж хамгаалж байгаа талаар бид өмнө нь мэдээлсээр байсан билээ. Улмаар мөрийтэй тоглоомчдыг хамгаалдаг байж болзошгүй алба хаагчдын талаарх бичлэгийг Neguun.mn сайт дэлгэсэн. Тэгвэл уг бичлэг дээрх цагдаа нь Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Энхбаатарын Товуудорж ажээ. Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Энхбаатарын Товуудорж нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат. Өмнө нь Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байгаад Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэтсийн даргаар ажиллаж байгаад…
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд халтай байж болзошгүй үйлдлийг тагнуулын байгууллагад шалгуулахаар болжээ. Батлан хамгаалах салбар нь үндэсний эрх ашиг, улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой байдаг. Гэтэл үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд шууд болон шууд бусаар халдаж байж болзошгүй үйлдлийг удаа дараа Н.Өнөрцэцэг гаргасан тул түүнийг тагнуулын байгууллагад шалгуулахаар болсон гэх мэдээлэл байна. Улмаар түүнийг гадаадаас санхүүжилт авсан эсэх, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан эсэхийг нягтлах аж. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
1988 оноос эхтэй Монголын хувцас загварын тэргүүн дээд Гоёл наадмын оны шилдгүүдийг шалгаруулах Гала тоглолт ShangriLa зочид буудалд болж шилдгүүдээ тодрууллаа. 36 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадмын топ моделиор А.Сайхантамир тодорсон байна.
Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Монголын түүхэнд нэр нь тод үлдсэн Тоорил ван ханы тухай “Тоорил хаан” түүхэн жүжгийг үзэгчдэд хүргэхээр болжээ. Тоорил хан нь Монголын тал нутагт Орхон гол, Туул голын сав газар, Хангайн нуруугаар төвлөрч нүүдэллэж байсан Хэрэйдийн ханлигийг 1160-аад оноос 1203 оныг хүртэл захирч байсан сүүлчийн хан юм. Түүнчлэн Чингис хааны эцэг Есүхэй баатартай тангараг тавьсан анд байсан бөгөөд сүүлд Тэмүжиний хуурай эцэг, холбоотон нь болжээ. “Тоорил хаан” жүжгийн ерөнхий продюсероор Ж.Нурбек, зөвлөх продюсероор УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсероор Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгүлик нар ажиллах юм байна. Түүнчлэн “Тоорил…
Зургийн тайлбар: Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчаар ажиллаж байгаад Орхон аймгийн цагдаа руу шилжсэн ахлах дэслэгч, яллагдагч Ж.Эрдэнэ-Ундрах Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчаар ажиллаж байгаад Орхон аймгийн цагдаа руу шилжсэн ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрах Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа талаар бид хоёр жилийн өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг яллах саналтайгаар шүүхэд шилжүүлсэн байна. Цагдаагийн алба хаагч Ж.Эрдэнэ-Ундрахад Эрүүгийн хуулийн 19.12.2 болон 21.13.1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Эрүүгийн хуулийн 19.12 дугаар зүйл.Төрийн нууцыг задруулах 2.Энэ гэмт хэргийг үйлдэж төрийн онц чухал нууцыг задруулсан бол таван жил хүртэл хугацаагаар…
World Bodybuilding, physique sport champiomships2023 буюу 2023 оны Дэлхийн бодибюлдинг, бялдрын спортын аварга шалгаруулах Өмнөд Солонгосын Гангвон мужийн Вонжу хотын Оак Вэллей амралтын газарт 2023 оны 11-р сарын 06-12-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Б.Хишигзаяа Монголын бодибилдинг фитнесийн түүхэнд хошой аварга боллоо. Тодруулбал, Модел -165 ангилалд Монгол улсын тамирчин Б.Хишигзаяа 1-р байр алтан медаль Модель +35 нас ангилалд Монгол улсын тамирчин Б. Хишигзаяа 1-р байр алтан медаль тус тус хүртэж, анх удаа хос алтан медаль авч, Монгол төрийн дууллаа ХОЁР удаа дэлхийн тавцанд эгшиглүүлж чадсан байна.
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн есдүгээр сард НПГ-т шилжүүлсэн боловч өнөөг хүртэл ямар нэг шийдвэр гаргаагүй байна. 2012-2016 оны Засгийн газарт Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд байсан Б.Болор, Зам, тээврийн сайдаар ажилласан Д.Ганбат нарт холбогдох хэргийг шүүх 2020 онд шийдвэрлэхдээ Н.Золжаргалын үйлдлийг тусгаарласан билээ. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Н.Золжаргалын холбогдсон, Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан “Кью эс си” ХХК-д давуу байдал олгосон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд буй юм. Төв банкнаас Улаанбаатар хотын банканд богино хугацаатай 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэрийг Н.Золжаргал гаргуулж, улмаар эл мөнгө нь “Кью эс си” компанийн данс…
Өнөөдөр 18:00 цагийн орчимд Багшийн дээдийн автобусны буудал дээр Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн хоёр давхар автобус шатаж байна. Жолооч нар галын хор цацаж галыг унтраах арга хэмжээ авч байгаа талаар бид шуурхай мэдээлсэн билээ. https://www.facebook.com/reel/200078086469766?mibextid=kcDB8O Галын талаар албан эх сурвалжаас тодруулахад: ” Хоёр давхар автобусны хөдөлгүүр хэсгээс гал гарсан. НОБГ-ын гал унтраах шуурхай алба найман минутын хугацаанд галыг унтраасан. Хүн бэртэж гэмтээгүй. Урдчилсан байдлаар цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай бөгөөд шалтгаан нөхцлийг бүрэн тогтоохор НОБГ-ын гал унтраах шуурхай албаны бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.” гэв. Уг хоёр давхар автобуснууд нь долоон жилийн баталгаат хугацаатай бөгөөд энэ хугацаанд ашиглалтаас…
