Зохиогч: cool

 “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудыг АТГ-т шалгаж, заримыг нь шүүхэд шилжүүлээд буй. Эл дуулианы хүрээнд шалгасан, УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүсийн гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт хэлэлцэхээр товлоод байгаа. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 13.30 цагт “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарт…

Цааш унших

Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээний финалын гурван өдрийн тоглолтын нийт үр дүнгээр Монголчууд шилдэг гэдгээ дахин батлав. Тодруулбал, дэлхийн өнцөг булан бүрээс шигшигдэн ирсэн 16 баг PUBG MOBILE 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Гранд финалд шалгарснаас Монголын гурван баг хүчтэй өрсөлдөж нэг, хоёр, дөрөвдүгээр байрт тус тус шалгарлаа. Монгол Улсын “IHC” баг дэлхийн аваргаар тодорч, $400.000 Хоёрдугаар байрт мөн Монголын STE баг шалгарч, $200.000 Гуравдугаар байрт Бразилийн A7 баг орж $ 120,000 Дөрөвдүгээр байрт Монголын 4MV багууд шалгарсан байна. Мөн  PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээний шилдэг тоглогчоор…

Цааш унших

Хар тамхины хэрэгт удаа дараа холбогдож, гадаад, дотоодын хууль сахиулах байгууллагад шалгуулж байсан “Жоби” хочтой Б.Түвшинжаргалыг их хэмжээний мансууруулах бодис хадгалж, борлуулахыг завдсан хэрэгт үндэслэлээр гурав дахь удаагаа саатуулан шалгаж эхэллээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт улсын хилээр нэвтрүүлсэн нэг кг орчим мансууруулах бодисоо авч явахад нь хууль сахиулагчид баривчлан өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулаад байна. “Жоби” хочит Б.Түвшинжаргалтай хамт нэг хэрэг нь шүүхээр хэлэлцэхээр удаа дараа товлосон ч шийдвэрлэхгүй байгаа Б.Батмонголыг баривчилсан аж. Б.Түвшинжаргалын хувьд өмнө нь эх орондоо бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн хэрэгтээ 500 нэгжээр торгуулах ял шийтгүүлж байсан, Хонконгод мансууруулах бодистой холбоотой…

Цааш унших

Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж их хэмжээгээр эзэмшүүлэхээр болсон нь УИХ-аас зохион байгуулсан “Нүүрсний” гэх нээлттэй сонсголоор илэрхий болоод буй. Үүнтэй холбоотойгоор хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцуулах чиглэлийг Засгийн газарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн хүргүүлсэн билээ. Өдгөө АТГ-т дээрх сумын нутагт хууль зөрчин газар эзэмшүүлэхээр олгосон 38 захирамжтай холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, НПГ-аас хяналт тавьж байна. Дөнгөж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн учраас одоогоор хэн нэгнийг холбогдуулан шалгаж эхлээгүй. Харин Газрын тухай хуулийн 6.3-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн…

Цааш унших

Нүүрсний сонсгол болж байгаатай холбоотойгоор  цахим орчинд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиуны гарын үсэгтэй албан бичиг явах болов. Харамсалтай нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиуны гарын үсэгтэй албан бичиг найруулгын алдаатай, тэр нь буруу ойлгогдохуйц байх юм. Тодруулбал, эхний өгүүлбэрт “Шүүгдэгч Б.Ганхуягийг “Нүүрсний” сонсголд оролцуулах талаар лавлагаа, мэдээлэл гаргуулах тухай танаас ирүүлсэн хүсэлттэй танилцлаа” гэж найруулбал зөв болох байж. Хоёр дахь өгүүлбэр нь ЧДЭХАШШ Монгол Улсын Их хурлыг зохион байгуулж байгаа мэт ойлгогдохуйц ноцтой алдаатай болж. Угтаа бол Монгол Улсын Их хурлын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан “нүүрсний” гэх нээлттэй…

Цааш унших

“Гангараа” дуугаараа Монгол эрчүүдийг магтан дуулсаар нийтийн дууны ертөнцөд өөрийн орон зайг бий болгосон дуучин МУСТА Н.Мөнгөншагай сүүлийн үед өөрийнхөө нууц авьяасыг нээж, хөгжмийн зохиолч болсон гэнэ шүү. Тэрбээр шинэхэн нууц  авьяасаа “Шинэ жилийн тухай би дуулах дуртай” хэмээх өөрийнхөө шинэ уран бүтээлд гаргасан ажээ. МУСТА Н.Мөнгөншагай шинэ жилийн баярт дуртай нь ийнхүү ая зохиож бүтээл болгох онгодыг хайрласан байна. Тиймдээ ч анхны зохиосон аян дээрээ  яруу найрагч Х.Соёомботой хамтарснаар “Шинэ жилийн тухай би дуулах дуртай” дууг бүтжээ.  Одоо тэрбээр шинэхэн дуугаа чухам л шинэ жилийн баярт дуулж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх гэнэ. Нийтийн дуучдаас тэр бүр шинэ жилийн ду…

Цааш унших

Жилийн жилд утаа гамшгийн хэмжээнд хүрч, ханиад томуу хүнд тусаж байгааг олон нийт харж байна. Зуух, түлш зэргийг сольсон ч асуудлаа шийдэж чадахгүй, угаартаж үхэх нь үхэж, эрүүл мэндээрээ олон нийт хохирсоор байна. Тэгвэл шооч Монголчууд энэ удаад Улаанбаатарын утааг Чойжоо биш салхи л арилгана гэх утга бүхий зураг цахимд байрлуулсан байна. Төрийн сайд байгаад ч утааг арилгаж чадахгүй байгааг та бид харлаа. Түүний түлшний туршилтын “туулай” боллоо. Нээрээ л Улаанбаатар утааг Чойжоо болон түүний нөхдүүд арилгахгүй салхи л аргахаар байгааг та бид хангалттай харлаа үзлээ.

Цааш унших

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр нийт гишүүн орны олонхын саналаар Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн ОУЭШ-ийн шүүгчээр сонгогдов. Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр монгол хүн анх удаа сонгогдож байгаа бөгөөд эхний санал хураалтаар Д.Эрдэнэбалсүрэн ганцаараа 81 орны санал авсан байна. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас Д.Эрдэнэбалсүрэнг Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид нэр дэвшүүлж, бүхий л хугацаанд дэмжин ажилласан бөгөөд шүүгч Ц.Цогт Улсын дээд шүүхийг төлөөлөн ажлын хэсэгт оролцон ажиллаж байна. Монгол Улсаас Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид гурав дахь удаагаа өрсөлдөж…

Цааш унших

Тус тэмцээнийг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Цагдаагийн газар, дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгууллаа. Уг тэмцээнд ерөнхий боловсролын 15 сургуулийн багш, өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн 120 сурагч мөн тус цагдаагийн газрын хэсгийн байцаагч нар хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйгээр ханган амжилттай оролцлоо. Тэмцээнд тэргүүн байранд С.Оюунбат багштай 97 дугаар сургуулийн “Сансарын цуурай” баг, дэд байранд Б.Дорждэрэм багштай 157 дугаар сургуулийн “Together” баг, гутгаар байранд Б.Батзаяа багштай 102 дугаар сургуулийн “Хар сүлд” баг…

Цааш унших

Олноо “лайвчин” хэмээн алдаршсан Д.Мөнх-Эрдэнэ өдгөө цагдан хоригдож байгаа билээ. Тэрбээр цагдан хоригдож байх хугацаандаа бусдад зэрлэгээр зодуулсан гэх мэдээлэл гарсан.  Тэгвэл хорих ангид эрүү шүүлт болоогүй гэх  мэдээллийг ШШГЕГ өгсөн бол ХЭҮК-ийн урьдчилсан дүгнэлтээр зодсон асуудал байхгүй гэх мэдээллийг өгч байсан. Харин эрүүдэн шүүсэн гэх асуудал дахин хэвлэлд гарсан. Тиймээс бид энэ талаар албан эх сурвалж болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад, Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлын дагуу Улсын Их Хурал, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, прокурорын байгууллага, Хүний эрхийн Үндэсний комиссоос шалгалт хийсэн. Д.Мөнх-Эрдэнийг ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүсэн, хүний эрх зөрчсөн асуудал байхгүй. Энэ бол худал…

Цааш унших