Зохиогч: cool

Цагдаагийн алба хууль сахиулагчдаасаа хамгийн цалин бага авдаг, ачаалал ихтэй амаргүй алба гэдгийг олон нийт мэддэг. Албаны нэр хүндийг өндөрт өргөж яваа цагдаагийн алба хаагч байхад, цагдаагийн нэр хүндийг шороотой хутгаж байгаа хүн ч байна. Тухайлбал, Т.Оюундарь нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт иргэн Б.Н-аас гаргасан “…Өчигдөр орой … улсын дугаартай машинд жолооч нь намайг согтуу байхыг далимдуулаад хүчиндсэн байна…” гэх гомдлыг Шуурхай удирдлагын тасгаас хүлээж аваад бүртгэлд оруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж гэмт хэрэгт холбогдогч Л.Б-аас 5,800,000 төгрөг хүлээн авч гомдол гаргагч Б.Н-д дамжуулан…

Цааш унших

УИХ-ын гишүүнээр 2004-2008 онд ажиллаж байсан “Симба” гэгдэх Ц.Батааг өнгөрсөн оны наймдугаар сард барьцаалж, машиныг нь хулгайлан, их хэмжээний мөнгийг нь дээрэмдсэн хэргийн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Нийслэлийн прокурорын газраас иргэн У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нар нь зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, иргэн Ц.Батаад хүч хэрэглэн “Хүннү палас” зочид буудалд хууль бусаар хорьж, 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан, мөн хуурамч мөнгөн тэмдэгт, галт зэвсгийг хууль бусаар хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 /Хулгайлах/, 13.4 дүгээр зүйлийн 1 /Хүнийг хүчээр алга болгох/, 13.6 дугаар зүйлийн 2 /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 11.6 дугаар зүйлийн…

Цааш унших

Гэрээс нь 7.3 гаруй төгрөгтэй тэнцэх ам.доллар, юань, евро (9390 ширхэг юань буюу 274 287 000 төгрөг, 16 363 ширхэг ам.доллар буюу 5 431 297 683 төгрөг, 451 ширхэг евро буюу 198 006 000 төгрөг, мөнгөн дэвгэрт 1 425 370 000 төгрөг нийт 7 328 960 683) бэлнээр байсан дуулианы эзэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал маргааш /2023.02.07/  болох гэж байна. Шүүх хурлаар С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох 26 хавтас хэргийг шүүгдэгч С.Батдөл, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Амаржаргал,…

Цааш унших

“Нүүрсний” болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадынханд эзэмшүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан тус аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадрааг цагдан хорьжээ. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн эхээр Монгол Улсын хилээр орж ирмэгц нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны захирамжийг үндэслэн дээрх цагдан хорих ангид саатуулсан байна. НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 18.6-2.2-ын мөнгө угаасан гэсэн үндэслэлээр Б.Бадрааг яллагдагчаар татаад байгаа юм. “Нүүрсний” гэх хэргийн нээлттэй сонсголоор Үндсэн хууль болон Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадын…

Цааш унших

Олны танил хүн биеэ зөв авч явж, бусдад үлгэр дуурайлал үзүүлэх ёстой гэх бичигдээгүй хууль дэлхийд үйлчилдэг. Харин Монгол улсад энэхүү бичигдээгүй хууль үйлчилдэг эсэхэд уншигч та л дүгнэлт хийх бөгөөд олны танил хүмүүс ямар гэмт хэрэгт холбогдсон талаар манай сайт Алдартнуудын хэрэг буландаа онцолдог. Бид энэ удаад МУГТ Д. Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нарын холбогдсон хэргийн талаар дэлгэрэнгүй хүргэж байна. Хэдийгээр тэднийг 2018 оноос тэднийг шалгаж эхэлсэн ч одоо болтол хэрэг нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Ингээд МУГТ Д. Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нар хэрхэн мэдүүлсэн, тус хэргийн улмаас ямар хохирол учирсан, тэдэнд Эрүүгийн хуулийн аль зүйл ангиар яллах дүгнэлт…

Цааш унших

Х.Нямбаатар Улаанбаатар хотын дарга болсноос хойш хэт шорвог шийдвэр ар араасаа гарсаар байгаа. Үнэндээ Х.Нямбаатарын давс мэт гашуун торгоно, хаана, бооно гэсэн шийдвэр ихдэж байгаагаас автозамын давс багадаж байгааг дараах зургууд батална. Улаанбаатарт жилийн жилд л өвөл болдог. Жилийн жилд хальтиргаа гулгаа үүсдэг. Гэхдээ энэ жилийнх шиг зам ийм мөсөн бүрхүүл тогтож байсан түүхгүй. Харин энэ жил л ийнхүү зам мөстөж байгаа нь Х.Нямбаатар анх удаа хотын дарга болоод асуудалд туршлагагүйтэж байна уу? Хэмээн бодох хүн цөөнгүй байна. Нөгөө талаас хотын ийм замд Х.Нямбаатар даргыг өөрөөр нь жолоо бариулж явуулаад үзүүлэх бодол олон жолоочид төрж байгааг бид уламжилж байна. Там…

Цааш унших

Олон нийтийн сүлжээнд “PubG аккаунт худалдаж авна” гэж зар оруулж, иргэдийг хуурч мэхлэн эзэмших эрхийг нь нь шилжүүлэн авч,  залилан хохирол учруулдаг 17 настай залууг Эрүүгийн цагдаагийн албаны ажилтнууд илрүүлэн шалгаж байна. Иргэдийн хаягийг хэргийн холбогдогч нар авмагцаа тухайн тоглоомын цахим аккаунтаас дамжиж фэйсбүүк хаяг руу нь нэвтэрдэг аж. Ингэснээр ойр дотны хүмүүс рүү нь “Гар утасны дугаараа өгөөч, фэйсбүүк хаягаа засах гээд код илгээчихлээ” гэх зэргээр хууран мэхэлж, цахим хаягт нь халддаг гэнэ. Ингээд “Мөнгө зээлэх үү” хэмээн зурвас бичиж,  “Gopoker”, “Naadam Play”, “Star Club Mongolia” зэрэг цахим мөрийтэй тоглоом тоглуулагчдын данс руу залилан авсан мөнгөө шилжүүлдэг гэнэ. Улмаар…

Цааш унших

Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.  Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин оролцож байгаа юм. Өнөөдөр  ОУХМ Э.Даваахүү Азийн аварга шалгаруулах тэмцээний  10 метрийн хийн бууны төрөлд  “Хүрэл” медалийн эзэн болж, “Парис 2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Ингэснээр А.Даваахүү Парисын олимпын эрх авсан Монгол Улсын долоо дахь тамирчин, Монголын буудлага спортын хоёр дахь тамирчин болж байна. Өмнө нь буудлагаас урт бууны төрөлд О.Есүгэн олимпын эрхээ авсан юм.

Цааш унших

Хөтөл “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар сонгуульд нэр дэвших гэж байгаа тул шинэ оны өмнөхөн ажлаа өгсөн билээ. Тэгвэл түүний албан тушаалд УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэ-Очир томилогдож байгаа ажээ.  Л.Наранбаатар  өнөөдөр ажлаа хүлээлгэн өгөх бол  УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэ-Очир ажлаа хүлээн авах юм. Л.Эрдэнэ-Очирын хувьд  үйлдвэрийн техникийн бэлэн байдал маш муу, түлш түүхий эд, татварт хэдэн тэрбум төгрөгийн өртэй, цалингаа тавьж чадахгүй байдалд хүрсэн үйлдвэрийг хүлээн авч байна. Тэгвэл шинэ дарга ирэхтэй зэрэгцэн Хөтөл “Цемент шохой” ТӨХК-ийн  шохойн нөөцтэй холбоотой мэдээлэл ил болж байна. Тодруулбал, Хөтөл “Цемент шохой” ТӨХК технологийн буюу Эрдэнэт  үйлдвэрт нийлүүлдэг шохой, барилгын буюу хөнгөн блок зэрэгт…

Цааш унших

Зүүн Азийн залуучуудын спортын наадмыг өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатарт зохион байгуулсан билээ. Үүний хүрээнд нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” гэх компани байгуулсан байдаг. Энэ нь наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай зарим барилга байгууламж барих, техникийн шаардлага хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах, хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулах зэрэг ажлыг хариуцсан юм. Гэвч товлосон хугацаанд төлөвлөсөн барилга байгууламжаа ашиглалтад оруулалгүйгээр бусад спорт цогцолборт тэмцээн, уралдаан зохион байгуулсныг спорт сонирхогчид санаж буй нь лавтай. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар спорт менежмент” компанийн гүйцэтгэх захирал Б.Тамирыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусжээ. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг бусдаас их хэмжээний хахууль авсан…

Цааш унших