Өнгөрсөн оноос эхлэн улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 1,2 сая иргэн хамрагдаад байна. Эдгээр иргэдийн 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бөгөөд хүүхдүүдийн дийлэнхи нь шүдний өвчлөлтэй байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оноос эхлэн улс орон даяар “Шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилгыг гаргаж, төслийн хүрээнд ажлууд хийгдэж эхлээд байна. Тэгвэл Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль нь оюутан залуус, багш нарын шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Аяныг нээж, АШУҮИС-ийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ “Хүний эрүүл мэндийн хариуцан ажиллах хариуцлагатай мэргэжил эзэмшиж буй оюутнууд эхлээд өөрсдөө эрүүл…
Зохиогч: cool
Улаанбаатар хотод орсон их хэмжээний цасны улмаас замын халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийтийн эзэмшлийн зам, талбайн цас, мөсийг цэвэрлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байна. Тус ажилд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг хамруулж, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн 34.3 га талбайн цас, замын халтиргаа гулгааг цэвэрлүүллээ. Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, мод тариалах, гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргээн босголт болон шарилж зулгаах зэрэг ажилд татан оролцуулж байгаа нь иргэдэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тустай ажил болж байгаа юм.
“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Сүндий суллагджээ. Эхнэртээ гар хүрсэн болон тухайн хэргийг нь шалгаж байсан цагдаад хахууль өгсөн хэрэгтээ тэрбээр 2021.12.03-ны өдөр ГУРВАН ЖИЛИЙН хорих ял сонссон. Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж шатны шүүхээс түүнд оноосон ялыг 2022.02.08-ны өдөр зургаан сар болгон хөнгөрүүлсэн юм. Улсын дээд шүүх буюу хяналтын шатнаас түүнийг ялыг хөнгөрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гурван жилий хорих ялыг оноосон билээ. Тэрбээр гурван жилийн ялаа 2024 оны 12-р сарын 03-ны өдөр эдэлж дуусах байсан ч хугацаанаасаа өмгө суллагдсан байна. Тодруулбал тэрбээр магадлангаар суллагдсан өдгөө эрх чөлөөтэй яваа ажээ. Д.Сүндий нийт ялынхаа талыг нь биеэр…
OCOUTURE Үндэсний брэнд жил бүр зохиогддог загварын шоуныхаа эхний гарааг 2023 оны 11 сарын 3-ны өдөр БНСУ-д зохион байгуулан, амжилттай дуусгалаа. Өөрсдийн загварын шоугаа хийхийн сацуу “Asia Model Festival” хэмээх Азидаа зохион байгуулагддаг хамгийн том загварын фестивалд оролцож үндэсний коллекци, гоёлын коллекцио танилцуулахаас гадна, шинэхэн ноолуурын брэндээ ч мөн танилцуулаад амжсаны дээр OCOUTURE брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер Д.Отгонжаргал нь Азийн шилдэг Дизайнер шагналаар шагнуулаад удахгүй эх орондоо ирэх гэж байна. Д.Отгонжаргал дизайнер 2015 оны “Asia Model Festival”-аар энэхүү шагналыг авч байсан бол энэ жилийн шагнал нь түүнийг хошой “Азийн Шилдэг Дизайнер” болголоо. Энэхүү баярыг эх орондоо хүлээн суух хамт…
Цагдаагийн алба бол хүнд хүчир, ачаалал ихтэй алба. Харин албаны нэр хүндийг цөөн хүн гутаадаг. Түүний нэг нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч Н.Ёолк гэгч боллоо. Тэрбээр хэрэг хүлээлгэх гэж байгаад бусдыг зодож, дарамталж байхдаа биед нь гэмтэл учруулсан байна. Тодрлуулбал, Н.Ёолк нь 2022 оны 05 дугаар сард Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч нарын албан өрөөнд хохирогч хулгайн гэмт хэрэгт сэрдэж, хэрэг хүлээлгэх зорилгоор “машин чинь хаана байна, машиндаа үзлэг хийлгэчхээд яв” гэж эрүү шүүлт тулгаж биед халдаж цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд…
Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд өнөөдрийн байдлаар нийт хүн амын 40 орчим хувь нь хамрагдаад байна. Энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт энэ сарын 29-31-ний өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант, Мөст, Булган, Зэрэг, Мянгад сумдад ажиллаж, орон нутагт хийгдэж буй эрт илрүүлгийн үйл ажиллагаатай танилцан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарын баг эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээг газар дээр нь хийж ажиллаж байна. Явуулын багт Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ болон хувийн…
Өнөөдөр буюу 2023.10.26-ны өдөр манай сайтад Цалин бодож чадахгүй 1.2 тэрбум төгрөгийн зөрүү гаргасан нягтлан II цахилгаан станцад ажиллаж байна нийтлэл орсон. Уг нийтлэлд “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д Хөдөлмөрийн тухай хууль зөрчигдөж байгаа нь цалинг буруу бодож, зөрүү нь 1.2 тэрбум төгрөг болсон бөгөөд үүнд цалингийн нягтлан Ц.Минжинхүү, Ц.Азжаргал, С.Нямсүрэн нар буруутай гэдгийг бид онцолсон билээ. Нийтлэлийн баримт үйл явдал нь үнэн боловч нийтлэл болон уг үйл явдалд хамааралгүй Налайхын Дулааны станц эрчим хүчний хэмнэлтийн менежер Р.Сэлэнгэбаатарын зургийг “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн цалингийн нягтлан С.Нямсүрэнтэй андууран тавьсан байна. Иймд иргэн Р.Сэлэнгэбаатараас хүлцэл өчиж байна. Тас.мн сайтын редакци
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн, Х.Бат-Ялалтын цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилуулж байгаа ажээ. Энэ удаад тэрбээр танхайн хэргийн улмаас эрэн сурвалжилагдаж байгаа юм байна. Тодруулбал, “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллага (ТББ)-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт, ХҮН-ын гишүүн Д.Үүрцайх нар 2022 оны 04-р сард “Парламент” телевизийн “Аргумент” нэвтрүүлгийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцүүлэгт оролцож байх үеэрээ маргалдаж, эфирт гар зөрүүлсэн. Тус маргааны дараа эфирийг түр зогсоож, Х.Бат-Ялалтыг гаргаснаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн байна. Тэгвэл эфирт зодолдсон уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст шалгаж байсан. Харин энэ хэргийн мөрдөн байцаалтын ажил одоо болтол дуусаагүй бөгөөд хэрэг удааширсан шалтгаан нь Х.Бат-Ялалттай холбоотой…
Сонгинохайрхан дүүргийн Гэмт, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Бидний хариуцлага-Бидний ирээдүй-2” нөлөөллийн аян зохион байгуулж байна. Хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг сайжруулах зорилгоор “Бидний хариуцлага-Бидний ирээдүй 2” нөлөөллийн арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай зохион байгуулан ажиллаж байна. Тус нөлөөллийн ажлын үр дүнд сургуулийн насны хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдын замын хөдөлгөөний…
Яруу найрагч Ц.Хуланг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон. Тэгвэл энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах үатны шүүхэд хандсан бөгөөд энэ сарын /2023-10/ 10-ны өдөр болсон ч шүүгдэгч нарын өмгөөлөгч хурлыг хойшлуулах хүсэлт гаргаснаар, хурлыг энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулаад байсан юм. Маргааш буюу 2023-10-25-ны өдөр давж заалдах шатны шүүх хурал болох гэж байгаатай холбоотойгоор Ц.Хулан хорих 461-р ангиас захидал бичжээ. Тэрбээр захидалдаа Монгол ахан дүүс ээ Үзэг нэгт уран бүтээлчид, сэтгүүлчид ээ…
