Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Маргааш шүүх хурал нь болох Ц.Хулан хорихоос захидал бичжээ
Гэмт хэрэг

Маргааш шүүх хурал нь болох Ц.Хулан хорихоос захидал бичжээ

coolНийтэлсэн: cool10/24/2023Шинэчилсэн:10/24/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яруу найрагч Ц.Хуланг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон.

Тэгвэл энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах үатны шүүхэд хандсан бөгөөд энэ сарын /2023-10/ 10-ны өдөр болсон ч шүүгдэгч нарын өмгөөлөгч хурлыг хойшлуулах хүсэлт гаргаснаар, хурлыг энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулаад байсан юм.

Маргааш буюу 2023-10-25-ны өдөр давж заалдах шатны шүүх хурал болох гэж байгаатай холбоотойгоор Ц.Хулан хорих 461-р ангиас захидал бичжээ.

Тэрбээр захидалдаа

Монгол ахан дүүс ээ
Үзэг нэгт уран бүтээлчид, сэтгүүлчид ээ
Хэрэгт түлхэгдэн хоригдсоноос хойшхи бүхий л хугацаанд Ц.Хулан намайг буруугүй гэдэгт итгэж найдаж миний төлөө хүчирхэг дуу хоолойгоо өргөн халуун дэмжлэг үзүүлсээр байгаа таних, эс таних үй олон та нартаа баярлаж байгаа шүү.
Урам зориг нэмсэн үгээр тань сэтгэл зүрх тэтгэгдэж байна.
Ямар “азаар” би энэ газарт орж үзэв ээ?
Түмэн олныхоо эгэл борог амьдралын нэгээхэн булан тохойд бухимдал зовлонг нь хуваалцаж суугаа минь үгээ ил хэлж, үнэн шударга явсны минь нотолгоо.
Ялын тогтоол уншуулах болсны цаад учрыг олон нийт одоогоор мэдээгүй. “Маш нууц” хэрэг задалбал хоёроос найман жилийн ял нэмнэ гэдгээр амыг минь барьчихсан. Ард олноосоо айж, ичиж нууцлах гэмт хэрэг үйлдээгүйгээ азай найрагч аавын нэр, авай буурал ээжийнхээ сүүгээр андгайлъя.
2020 оны сонгуулиар бие даан нэр дэвшихдээ сэтгүүлчийн хувьд өөрийн олсон баримтдаа тулгуурлан түүх соёл, уламжлалт шашнаа хамгаалах л гэж үзэл бодол хэвлэн нийтлэх эрхээ эдэлж “Төрд шүглэсэн зэтгэр ”, “Аравдугаар богдын наймаа” зэрэг нэвтрүүлгийг хийж олон түмэнд толилуулсан.
Энэ хоёр нэвтрүүлэг, Далай ламд бичсэн захидал маань гэмт хэргийн цөм нь болчихоод байна. Хамгийн аймшигтай нь Ц.Хуланг “Гадаадын тагнуултай хамтран ажиллав” хэмээн буруутгаж анхан шатны шүүхээс 9.6 жилээр яллалаа.
Үүний тулд: намайг хэрэгт орооцолдуулах хорон ажиллагааг таван жилийн турш явуулж ирснийг хожуу боловч мэдэж, анхан шатны шүүх хурал дээр би энэ тухай хэлсээн.
Харамсалтай нь миний үгийг үг гэж үзээгүй ээ. Харин намайг улам буруутгахын тулд аравдугаар богдыг сэнтийд нь залахыг удаашруулсан, саармагжуулсан, эсэргүүцсэн гэх бурууг тохов. Ийм санаархал надад огт байгаагүй…
Ийм учраас Далай ламд бичсэн захидалдаа Монголд Богд тодруулахыг ганц ч үгээр эсэргүүцээгүй ээ. Гэхдээ эгэл даруу, эрдэмтэн мэргэд, энгийн ард олны дундаас тодруулбал олон түмний санаа бодолд илүү нийцнэ гэдгийг зориуд бичсэн билээ. Хэнд ч захидал бичиж болох шүү дээ. Энэ бүхэнд болохгүй юу байна?!
Үүнээс болоод хэнд ямар хор хохирол учирсан хэрэг вэ?
Гэтэл би буруутайн дээд буруутай хорт үйлдэл гаргасан юм шиг хуульд байдаггүй “зүйл ангиар” яллагдаад ял эдэлж байна.
Эрхтгүй Төр минь билээ гэж ТЕГын иргэнээ хардах, сэрдэх эрхийг хүндэтгэж мэдүүлгээ үнэнээр нь өгсөөн. ТЕГын сэжгийг мухарлан, эндүүрлийг тайлж өгнө гэдэгт давж заалдах шатны шүүхийн нямбай үйл ажиллагаанд итгэж байна. Хамгийн гол нь шүүгчдийг маань “дээрээс хэн нэгэн бүү дарамтлаасай ” гэж дотроо залбирч сууна аа. Тэгвэл миний бие удахгүй суллагдана аа.
Би зөвхөн үндсэн хуульд зааснаар итгэл үнэмшлээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ л эдэлсэн. Ингэлээ гэж шоронд суулгаж болох уу?
Ард түмээн?!

Ц.ХуЛАН

461-р ангиас

 

Захидал эх сурвалж: Өдрийн сонин

гэмт хэрэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.