Зохиогч: cool

Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин 2023 оны аравдугаар сарын 3-ны өглөө 07 цаг 10 минутанд  хичээлдээ явахаар гараад сургуульдаа очоогүй. Энэ талаар багш нь ар гэрийнхэнд нь хэлснээр охиныг эрэн хайх ажиллагаа эхэлсэн. Тасралтгүй үргэлжилсэн эрлийн ажиллагаа сая зогслоо. Учир нь цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт эрэн хайж байсан 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо. Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэг, бусад хойшлуулшгүй ажиллагааг хийж байна. Охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах сумаас олсон бөгөөд охины амь насыг нь хохироогоод газарт булсан байжээ.

Цааш унших

“Либертари” нам энэ сарын 10-ны өдөр анхны их хурлаа хийхээр товлосон байна.  Хуулийн дагуу намын их хурлаа 45 хоногийн өмнө хийж, даргаа сонгож, дүрмээ батлаад 801 хүний гарын үсгийн хамт Дээд шүүхэд намаа албан ёсоор бүртгүүлэх үйл ажиллагаа эхэлнэ. Тиймээс манай намд бүртгүүлсэн бол Их хуралдаа идэвхтэй оролцоорой хэмээн хэвлэлийнхэнд өнөөдөр /2023.10.06/ мэдээлэл өглөө. “Либертари” намыг үүсгэн байгуулагчдын зүгээс “Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харахад манай улс төрийн намууд зүүний, барууны гэж үзэл баримтлалаа тодорхойлдог ч бүгд зүүний үйл ажиллагаатай байна. Тиймээс энэ улс орны эдийн засаг сүйрэл рүүгээ явж, төсвөөр дамжуулаад авлига албан тушаалын хэрэг өнөөдрийн түвшинд хүрээд байгаа…

Цааш унших

“Монголын сайхан бүсгүй-2023” тэмцээний тэргүүн байр буюу Алтан Эрдэнэ өргөмжлөлийн эзэн, “Дэлхийн мисс 2023”-т оролцох Үндэсний ялагч маргааш тодорно. “Монголын сайхан бүсгүй-2023” наадмын хагас финалд 13 бүсгүй шалгарсан байна. Маргааш /2023.10.07/ эдгээр 13 бүсгүйгээс есөн эрдэнэ тодорч, гурван бүсгүйг “Сүү”ХК, “Air Market”, “Torras” шоколад сурталчилгааны нүүр царайгаа болгохоор сонгох юм. Энэ жил есөн эрднийн эздийг тодруулахаас гадна “Авьяаслаг мисс”, “Оюунлаг мисс”, “Хүмүүнлэг мисс”-ийг тус тус тодруулах болно. Мөн Тэргүүн байр буюу Алтан эрдэнийн өргөмжлөл хүртсэн бүсгүйд 1951 оноос хойш  тасралтгүй зохион байгуулагдаж буй “Miss World” дэлхийн тэмцээнд оролцох эрхийг олгоно. Хоёрдугаар байр, Мөнгөн Эрдэнийн өргөмжлөл хүртсэн бүсгүйд “Miss Tourism World”…

Цааш унших

Төсвийн мөнгийг татвар төлөгч та бид бүрдүүлдэг. Харин захиран зарцуулах эрх нь төсвийн ерөнхийлөн захирагчид буюу сайд, дарга нарт байдаг билээ. Үе, үеийн дарга нар төсвийн мөнгийг үргүй зарцуулдаг асуудлаасаа болж шүүмжлэлд өртдөг. Шүүмжлэлд өртөж төсвийн мөнгийг гамгүй үрж байгаа хүнээр Л.Наранбаатар болон түүний олж ирсэн Бизнес хөгжлийн газрын дарга Л.Нямбаяр гэгч болж байна. Тодруулбал, Хөтөлийн цемент шохой ТӨХК-д Бизнес хөгжлийн газар гэсэн шинэ газар байгуулуулаад түүнийхээ даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа Л.Нямбаяр гэгч ажлын олигтой туршлага байхгүй нэгэн. Гэсэн  ч тэрбээр Д.Амарсайханы “цүнхыг сайн барьсан” болохоор дарга хийж тансаглан явна. Харин түүний тансаглал нь төсвийн хэмнэлтийн хуулийг зөрчиж байгааг…

Цааш унших

ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хөнөөсөн Б.Махбалд шүүхээс 11 жил хорих ял оноосон. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид ялаа эдэлж байгаад өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй юм. Учир нь түүнийг “Хөгжлийн банкны” гэх хэрэгт яллагдагчаар татсан учраас хорих ангиас Цагдан хорих төв рүү шилжүүлсэн билээ. Тэгвэл түүнийг өчигдөр орой ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас сулласан байна. Багануур дахь хорих ангийн удирдлагаас Б.Махбалыг засрал хүмүүжлийг олсон гэсэн дүгнэлт бичиж, хугацаанаас нь өмнө тэнсэн…

Цааш унших

“MGL-1 FC” холбооны холимог тулааны 57 кг жингийн хошой аварга, One championship холбооны тулаанч “Ардын хүү” хочит О.Пүрэв 2023 оны 08-р сарын нэгний өдөр зуурдаар өөд болсон. Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны 57 кг жингийн хошой аварга, ард олондоо “Ардын хүү” хэмээн хүндлэгдсэн О.Пүрэв агсны гэр бүлийг орон сууцтай болгох хандивын аяныг нөхөд нь санаачлан ажил хэрэг болгожээ. Улмаар өчигдөр буюу 2023.09.26-ны өдөр гэр бүлийнхэнд нэг өрөө байрны гэрчилгээг нь Монголын тулааны шилэг тамирчдын холбоо болон найзууд нь гардуулан өглөө. Талийгаач байртай болохыг мөрөөддөг байсан бөгөөд ийнхүү хамт олон болон найзууд нь түүний мөрөөдлийг биелүүлэн байртай болгожээ. Үүгээр ч зогсохгүй…

Цааш унших

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ахмадын баяр болж байгаатай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн ахмадуудад гарын бэлэг тараасан үйл явдлыг бусдад буруугаар ойлгогдохоор бичиж сайтад нийтэлсэндээ хүлцэл өчиж байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нь гарын бэлэг өгсөн огноо болон золгүйгээр амиа алдсан хэрэг нь өөр өдөр болсон бөгөөд уг үйл явдлуудыг буруугаар ойлгогдохоор бичсэндээ хүлцэл өчиж уг мэдээллийг устгасан болохыг үүгээр мэдэгдэж байна.

Цааш унших

Монголын өргөмжит консул ноён Каваучи Широгийн зүгээс Монголын хүүхэд, багачуудад Тийболын спортоор дамжуулан багаар ажиллах, ёс зүйн суурь боловсролыг олгохоор зорьж буй. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж, үр дүн гаргаж буй талаар Японы Токушима дахь Монгол Улсын өргөмжит консул, Азийн Тийболын холбооны дэд ерөнхийлөгч, Японы Анан хотын бэйсболыг дэмжих холбооны тэргүүн ноён Широ Каваүчитай ярилцлаа. -Таны хувьд Монголыг Японд сурталчлах, хоёр улсын иргэдийн харилцааг өргөжүүлэхэд анх хэрхэн татагдан орсон бэ? Миний хувьд анх 2010 онд их аварга Хакухо Даваажаргалтай танилцаж, Монголд ирж байсан. Тэр цагаас эхлэн бэйсболын спортыг Монголд хөгжүүлэх, тэр дундаа өсвөрийн бэйсболыг хөгжүүлэхэд илүү анхаарч олон ажил хийсэн байна.…

Цааш унших

Монгол улсын хуулийг уландаа гишгэж, цахим мөрийтэй тоглоом тоглуулсан, мөнгө угаасан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт буруутгагдсан А.Дэлгэрдалайг шүүхээс гэм буруутайд тооцож,  гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 42 сая төгрөгийг хураах, зургаан сая төгрөгөөр торгох ялыг оногдуулсан. Харин шүүхээс гэм буруу нь тогтоогдож, торгуулийн ял авсан ч А.Дэлгэрдалай дахин мөрийтэй тоглоомыг цахимаар тоглуулж ашиг олж, олон иргэнийг залилж байгаа нь тогтоогдсон тул өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр цагдан хоригджээ. Одоогийн байдлаар түүнийг хорих 461 р ангид цагдан хорьж давтан гэмт хэрэг үйлдсэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, цахимаар мөрийтэй тоглоом тоглуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 ийн 1…

Цааш унших

Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн хүү, загвар өмсөгч Э.Энхтүвшин хэсэг хугацаанд Австралийн Сидней хотод эхнэрийн хамт амьдарч байгаад өдгөө цахим хаягаа хаагаад, гар утсаа унтраагаад олноос нуугдах болжээ. Учир нь тэрбээр Австралийн Сидней хотод байх элэг нэгтнүүдийнхээ мөнгийг Монгол руу шилжүүлж өгнө хэмээн авч, шилжүүлэг хийлгүй залилан хийсэн хэд хэдэн тохиолдол гарсан байна. Улмаар асуудал үүсэхтэй зэрэгцэн өдгөө Австрали, Монголд байгаа нь мэдэгдэхгүй байгаа аж. Түүнд залилуулсан гэх иргэд цагдаагийн байгууллагад хандаад байгаа бөгөөд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Бид энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулан эргэж мэдээлэх болно.

Цааш унших