Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол улс бараг хоёр жилийн хугацаанд хөл хорионд байсан билээ. Тэгвэл энэ цаг үед Монгол улсад байсан БНХАУ-ын иргэд Гадаадын иргэн харьяатын ажилтанд Монгол хүнээр дамжуулан хахууль өгч визээ сунгуулж байсан хэрэг гарчээ. Уг хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зүйл ангиа нэмэх хэрэгтэй буюу “…улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодруулаагүй байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулж, шалгах зүйтэй …” гэж үзэн…
Зохиогч: cool
Өнөөдөр өглөө бид ҮАБЗ-ийн нарийн бичийн дарга асан А.Гансүх бусдад зодуулсан гэх мэдээллийг хүргэсэн билээ. Тэгвэл энэ хэрэг цагдаагийн байгууллагад 2023 оны 09-р сарын 11-ны өдөр бүртгэгдсэн байна. Тодруулбал 2023 оны 09-р сарын 11-ны өглөөний 09:34 цагт ХУД-ын 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах А.гансүхийн гэрт хүн орж ирээд зодоон хийгээд байна гэх дуудлага иржээ. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, А.Гансүхийг хохирогчоор тогтоон, ШШЕГ-д гэмтлийн зэргийг нь тогтоолгохоор болсон байна. А.Гансүхийн гэрт орж, зодсон гэх хүн нэг хүн бөгөөд И гэх этгээд гэх мэдээлэл одоогоор ирээгүй байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Өчигдөр Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурлын үеэр буюу яллагдагч Б.Ганхуягийг үг хэлж байх хооронд шүүх танхимд хулгана гүйж буй бичлэг цахим орчинд тарав. Үнэндээ шүүхийн салбарт сүүлийн хэдэн жил барилга барих санхүүжилт олгоогүй, байрны хүрэлцээ муу, ачаалал их байгаа. Тухайлбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байр актлагдсан болохоор хэзээ мөдгүй нурах нь цаг хугацааны асуудал болсон билээ. Харин актлагдсан уг барилгад ажиллаж байгаа ажилчдынх нь сэтгэл дутсан уу? Санхүүжилт нь дутсан уу гэгээн цагаан өдөр шүүхийн танхимд хулгана гүйж байгаа шившгээ…
Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх гэртээ байх үедээ бусдад зодуулсан хэрэг уржигдар (2023.09.11) болжээ. Түүнийг зүс таних хүн нь зодсон гэх мэдээлэл байна. Энэ хэргийн талаар өчигдөр /2023.09.12/ Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс лавлахад “Тодруулаад албан мэдээлэл өгнө” гэсэн боловч өнөөдрийн байдлаар албан мэдээлэл өгөөгүй байна. А.Гансүхийн хувьд Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгатай бүлэглэн 55.111.034.150,045 төгрөгийн онц их хэмжээний хохирол улсад учруулсан буюу олноо “төмөр замын” гэх хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдаж байсан ч ял шийтгэлгүй гарч ирсэн юм. Үүний дараагаар тэрбээр өнгөрсөн жил /2022 он/ “Тусгаар тогтнол”…
Улсын арслан М.Бадарч өнөөдөр ууланд машинтай явж байхдаа автын осолд оржээ. Түүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд одоо Гэмтэл согог, судлалын үнлэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Осол гарах үед тэрбээр ганцаараа байсан бөгөөд архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан аж. Ослын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад : Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 07 цаг 41 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ны хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлд иргэн “Б” нь улсын дугааргүй UVT маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэх мэдээлэл бүртгэгджээ. Уг мэдээллийг…
Баянзүрх дүүрэгт энэ зун хоёр ч удаагийн үер усны томхон гамшиг тохиолдож, иргэд их хэмжээний хохирол амссан. Эхний үер буюу 2023 оны 7-р сарын 05-ны шөнө Сэлбэ голын ус далангүйгээс хальж, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны орон сууцны барилгууд үерийн усанд автаж, зоорины давхруудад ус дүүрснээс тэнд байсан автомашинууд живсэн. Тухайн үед 49 орон сууц усанд автсан гэсэн мэдээлэл өгснөөс яг хэдэн машин усанд живсэн, хэчнээн өрх тог цахилгаангүй, халуун хүйтэн усгүй хэд хоносон талаар нэгдсэн мэдээлэл хэн ч өгөөгүй юм. Хоёр дахь удаад 2023 оны 8 сарын 5-ны өдөр их хэмжээний бороо орсны улмаас уулын ус бууж Баянзүрх дүүргийн…
Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах Шунхлай ШТС, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах S Outlet хоёр блок барилга, Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах Акуа Гарден хотхоны хоёр блок барилгыг албадан нураах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. Уг захирамжийн хэрэгжилтэд гар бие оролцож байгаа төрийн албан хаагчид хэн болох? Юу ярьсныг хүргэж байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн М.Бүжиллхам: Газрын тухай хуулийн 57.3 дахь заалтыг үндэслэн газар чөлөөлөх шаардах хуудсыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Шаардах хуудасны хугацаа дууссантай холбоотойгоор албадан чөлөөлөх ажлыг эхлүүлээд явж байгаа. “S’Outlet” дэлгүүр орчмын нийтийн эзэмшлийн дөрвөн мянган ам…
Монголын хэвлэл мэдээллийн салбарт, тэр дундаа богино долгионы FM103.6 радиогоор өөрийн дуу хоолойгоороо танигдсан сэтгүүлч, редактор М.Эрдэнэчимэг өөрийн ганц хүүдээ тухай тусламж хүсч олон нийтэд ханджээ. Түүний хүү 3 секунд зүрх зогсдог гэх оношоор гурван сарын өмнө оношлогдсон байна. Энэ тухайгаа тэрбээр өөрий цахим хуудаснаа онцлоод “Хүүд минь амьдрал хайрлаж буй бүх хүмүүст талархъя. Одоогоос гурван сарын өмнө хүүгийнхээ өвчний оношийг сонссон тэр өдөр миний амьдрал орвонгоороо эргэсэн юм. Цэл залуухан хорь ч хүрээгүй ганц хүүгийн минь зүрх нь 3 сек асистол өгч зүрх нь зогсдог гэсэн үгийг дуулаад газар хөмрөх шиг болж билээ. Харамсалтай нь, Монголд хагалгаа хийх боломжгүйг…
Цагдаа хүн төрдөө тангараг өргөсөн болохоор хүссэн ч эс хүссэн тушаалаар хөдөлдөг. Харин тушаал нь хууль зөрчсөн байх тохиолдол гарч, хүний эрхийн зөрчил гаргах нь элбэг байдаг. Гэвч энэ талаар цагдаа нар ам нээх эрхгүй байдаг нь цагдаагийн байгууллагад хүний эрхийн зөрчил гаарсан гэдгийг ар гэрийнхэн нь баталдаг. Тэгвэл Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагч ахмад О.Цэлмэг өөрийн цахим орчиндоо зоригтойгоор шүгэл үлээж, байр сууриа илэрхийлж байна. БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЭРХЭМ ХҮНДТЭЙ ДАРГА НАРТ ХАЯГЛАВ Миний бие цагдаагийн ахмад цолтой Улаанбаатар хотоос Булганы цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ирээд 11 сар болж байгаа. Энэ байгууллага нь шударгаар үгээ хэлсэн…
Цахим мөрийтэй тоглоом тоглуулдаг хүмүүс олон нийтийг хэдэн тэрбум төгрөгөөр хохироож, хуулийн цоорхойг ашиглан эрх чөлөөтэй явж байгаа билээ. Тэдний нэг нь А.Дэлгэрдалай юм. Тэрбээр хамаарал бүхий этгээдүүдийн хамт цахим мөрийтэй тоглуулдаг бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хоёр зуун тэрбум төгрөг олсон гэх яриа байдаг. Ийнхүү мөнгө олохын тулд тэрбээр мөрийтэй тоглуулдаг сайтаа 400 гаруй сая төгрөгөөр авсан гэх мэдээлэл байдаг. Улмаар өдөрт 40-60 сая төгрөг олдог байсан бөгөөд гурван жил гаруй хугацаанд ийм хэмжээний мөнгө олсон гэх мэдээлэл байна. Харин ийнхүү зоригтойгоор хууль бусаар хөлжиж байгаагийнх нь ард цагдаа нар байдаг гэх мэдээлэл ч мөн байдаг. Өөрөөр хэлбэл цагдаа…
