Лүндэгийн Наранбаатар гэгч “Цемент шохой” ТӨХК-ийн захирал болсноор ажилчдыг дураараа халж, солих болсон. Түүний энэхүү халаа сэлгээ балагтай болох нь эхнээсээ нотлогдож зөвхөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байгаа Д.Оюунгэрэл гэгч ажлын хариуцлага алдсанаас болж дөрвөн сарын дотор ДОЛООН осол болоод байна. Зургийн тайлбар: Удаа дараа ажлынн хариуцлага алдсан Хөтөл “Цемент шохой” ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байгаа Д.Оюунгэрэл Харин ажлаасаа халагдсан ажилчид шүүхэд үндэслэлгүй халагдсан гэх асуудлаар хандах гэхээр заавал Хөтөлийн Цемент шохой ТӨХК-ийн ажилчдын гомдлыг Маргаан таслах комисс хуралдуулах ёстой байдаг аж. Хөтөлийн Цемент шохой ТӨХК-ийн зүгээс 2023.04-р сараас хойш удаа…
Зохиогч: cool
УИХ-ын, Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболдыг “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд яллагдагчаар татаад байгаа билээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ өнгөрсөн дөрөвдүгээр сард авсан юм. Гэтэл тэрбээр өмгөөлөгчийнхөө хамт тус шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлж, гадаад руу явах хүсэлт хүргүүлсэн байна. Тодруулбал, “Монголын теннисний холбооны ерөнхийлөгчийн хувиар АНУ руу зорчих ажилтай болсон” хэмээн шүүхэд хүсэлт гаргасан аж. Гэвч шүүгч түүний хүсэлтийг хүлээж аваагүй агаад З.Энхболд болон түүний өмгөөлөгч нь дээд шатны шүүгчид нь гомдол гаргасныг өнөөдөр хэлэлцэхээр товлосон гэх мэдээлэл бидэнд…
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Б.Галаарид Говь-Алтай аймгийн уугуул. Төрж, өссөн нутаг орных нь 100 жилийн ой болж байгаа энэ цаг үед тэрбээр Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарт түүхээ мэд, мэдлэгтэй бай, үгүй бол ядаж хүнээс асуу гэдгийг анхааруулаа. Тодруулбал, Б.Галаарид: “Говь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатар дуугүй байя гэхээр дуугарахаас аргагүй хэрэг дандаа тарих юм. Галдан бошготын онгоны тайлгыг төрийн тахилгат Сутай уулын их тахилгын овооноо үйлдлээ гэнэ үү? УИХ-ын гишүүн, “Говь-Алтай судлаач” Ш.Адьшаа өөрийн нүүр номондоо “Төрийн тахилгат Сутай хайрхан уулын энгэрт байдаг Монголын газар шороо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Галдан бошигт хааны онгоныг тахих ёслолын арга хэмжээ Говь-Алтай…
Говь-Алтай аймгийн 100 жилийн ой энэ өдрүүдэд болж байгаа. Ойг угтан бүтээн байгуулалт хийсэн нь олны таашаалд нийцэж байгаа бол баяр наадмын зохион байгуулагчид харин нутгийнхаа дуучинг гомдоож, багагүй шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал, дуучин, бөх тайлбарлагч Хумбагарын Батмэнд Говь-Алтайнх бөгөөд “Хантайшир уул” дууг баярынхаа өдөр дуулж, бөхөө тайлбарлах зорилготой нутагтаа очсон байна. Гэвч наадмын зохион байгуулагч хөгжмийн зохиолч Баатарын Бат-Эрдэнэ буюу Аранзаа олноо МУГЖ Х.Болормаагийн нөхөр гэдгээр танигдсан хүн дуулуулаагүй ажээ. Үүнийгээ тэрбээр нэг ч хүн ганцаарчилж дуулахгүй хэмээн тайлбарласан аж. Үүнд дуучин Х.Батмэнд тун гомдолтой байгаа бөгөөд ийм явдал нэг биш удаа болж байжээ. Х.Батмэнд: “Хөдөө яваад 11 хоноод…
Наадмын урт өдрүүд дуусч, намрын эхлэл, өвлийн бэлтгэл хийхийг сануулсаар Наймдугаар сар эхэллээ. Санасан ажил бүхнээ саадгүй бүтээхийн ерөөл дэвшүүлэн 2023 оны наймдугаар сарын ордуудын зурхайг хүргэж байна. Хонь Энэ сарын эхээр од эрхсийн сэтгэлд хөдлөлд үзүүлэх нөлөө хүчтэй байна. Дэврүүн хүсэл нь бодит байдлаас болж нурж магадгүй. Хайр сэтгэлтэй холбоотой асуудал хөндөгдөнө. Таагүй нөхцөл байдлыг зохицуулах чадвартай байх хэрэгтэй. Түр зуурын сэтгэл хөдлөл их тохиолдоно. Эрүүл мэнддээ анхаар. Дархлаагаа сэргээн эрч хүчээ олж ав. Зарим хүмүүс санаандгүй байдлаар таны урмыг хугалах бололтой. Удирдах албан тушаалтантай харьцахад бэрхшээл гарна. Сарын дунд үед хурц оюун ухаан, мэдрэмжтэй зөн билэг нь зорилгодоо…
Жиргэх Монгол туургатан залуусыг нэгтгэх, өв, уламжлал, хөгжим, хувцас загвар зэргээр дамжуулан соёлыг түгээн таниулах зорилготой “Жангар” фестиваль хэдхэн хоногийн дараа буюу наймдугаар сарын 5, 6, 7-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг, байгалийн үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээр зохион байгуулагдах гэж байна. “Жангар” фестивальд Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотоос төдийгүй ОХУ-ын Буриад, Өвөрмонголоос үе тэнгийн залуус зорин ирж оролцох юм. Монгол туургатан залууст хоорондоо танилцаж дотносох, найзалж нөхөрлөх, цаашлаад урт хугацааны хамтын ажиллагаа, бизнес, эдийн засгийн харилцааны суурийг үүсгэх боломжийг олгох “Жангар” фестиваль нь ашгийн төлөө бус учир энэ зуны хамгийн хямд такстай залуусын арга хэмжээ болж байна. Адал явдалд дуртай, агаар салхи,…
Улаанбаатар хот наадмын өмнө үерт автаж хотын дарга хариуцлагаас бултаж өнгөрсөн 30 жилийн завхарал гэв. Гэвч хотын даргын ажлыг аваад гурван жил болж байгаа бөгөөд тэрбээр энэ хугацаанд 30 жилийн завхрал гэгчтэй тэмцсэн бол өнөөдөр хохирол харьцангуй бага байх байв!!! Өнөөдрийн байдлаар S Outlets, Шунхлай ШТС, “Авлигал хороолол”-ыг нураах талаар хамгийн их яригдаж байгаа. Хамгийн эхэнд “Авлигал хороолол”-ын барилгын зөвшөөрлийг түдгэлзүүлэв. Одоо харин хотын удирдлага нь “Авлигал хороолол”-ын газрынх нь зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй байгааг онцолмоор байна. Хэдийгээр барилга зогссон ч гэсэн газрынх нь зөвшөөрлийг цуцлаагүй байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулиараа нийслэлийн газрыг Нийслэлийн засаг дарга нь мэддэг болохоор газрынх…
Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэмээн гурван шатны шүүхээс 10 жил хорих ял шийтгүүлсэн “Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүн асан Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарыг тус бүр нэг сая төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа. Тэднийг шүүгчдийн эсрэг санаатай гүтгэлэг тарааж, хараат бус байдалд нөлөөлсөн хэмээн буруутгаж, хариуцлага тооцуулахаар ШЕЗ-өөс цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан бөгөөд уг зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэн шийдвэрлэж дээрх шийтгэлийг оноосон аж. Эл хоёр өмгөөлөгч дээрх шүүгдэгчийн хэргийг өмгөөлж байхдаа ёс зүйгээ зөрчсөн, хэргийг хянасан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны…
“Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболдод холбогдох хэргийг тус банкны эрх хүлээн авагч М.Адилбишийн гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулж байсан “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, гүйцэтгэх захирлын орлогч Б.Янжин, дэд бөгөөд Зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцсэн билээ. Улмаар Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарын үйлдлийг “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм. Харин А.Ариунболдыг банкны төлбөрийн чадварыг алдагдуулсан гэм буруутайд тооцсон бөгөөд шүүх бүрэлдэхүүн түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо…
Реалити шоунаас төрөн гарсан Mixx хамтлаг цөөн хит дуу гаргаад тарсан билээ. Хамтлагийн гишүүн О.Гүнчин-Иш буюу Гүнчээ Монголд амьдралаа төвхнүүлэх гэж хичээгээд болоогүй тул гэнэт л АНУ-ыг зорьсон. Улмаар тэндээ амьдрал зохиож аав болоод амжсан юм. Тэрбээр эх орондоо, урлагтаа бүтэн найман жилийн дараа эргэн ирж “Мэдрэмж” гэх уран бүтээл гаргажээ. Уран бүтээл гаргасныг нь бодохоор урлагтаа эргэн ирж байгаа ч юм шиг, АНУ-ыг зорьсон болохоор урлагтаа эргэж ирэхгүй ч юм шиг…. Ямартай ч түүний шинэ уран бүтээлийг хүргэж байна.
