Зүүдний дагина дууг дахин амилуулан Монголчуудын анхаарлыг татсан Өвөрмрнголын boyband бол Topline. Тус хамтлагийн Начо буюу Наранцогт 2023 оны 07 сарын 26-нд, машины ослоор бурхны орныг зорьж, урлагийн ертөнцөд нөхөж баршгүй том гарз тохиолоо. Гайхалтай ур чадвар, авьяас хөдөлмөрөөрөө Монгол болон Өвөр Монголын шинэ үеийн дуу урлагт гүүр болж, өвөрмөц дуу хоолой, шилмэл бүтээлүүдээрээ сонсогч олны хайр хүндэтгэлийг хүлээж явсан түүний авьяас мэдрэмж, манлайлагч бүтээлч байдал, хүнлэг сэтгэл, нөхөрсөг даруухан зан, гэгээн төрх дурсагдах болно. Ар гэр, хамтлагийн гишүүд, найз нөхөд бүгдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Зохиогч: cool
Ардчилалын салхийг Монгол улсад сэвэлзүүлэн, улс төрд сайн муугаараа хэлэгдсэн ч хашиж болох албан тушаалуудыг хашиж, хэрэгт холбогдсон ч гандан буураагүй хүн бол Э.Бат-Үүл. Сонгууль дөхсөн энэ цаг үед тэрбээр цахим орчинд тун идэвхтэй байх болсон. Тэрбээр өнөөдөр /2023.07.27/ өөрийнхөө цахим орчинд “Манайд байгалийн хийн том орд олдсон нь үнэн бол энэ маш муу мэдээ! Баялагийн хараал галзуурч, Монголын төрт ёс, бие даасан байдал, ардчилал алдагдах аюул руу орсон гэсэн үг! Монгол Улс, Хятадын зах зээлд том нийлүүлэгч болж өрсөлдөхийг Путин яагаад ч тэвчихгүй, өршөөхгүй! Босоогуудаараа Монголыг бужигнуулна даа!” хэмээн айдас хүйдэстэй байгаагаа илэрхийлэв.
Яруу найрагч Ц.Хуланг гэм буруутай эсэхийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш хаалттайгаар хянан хэлэлцсэн. Улмаар “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн 159.753.220 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор яруу найрагч Ц.Хулангийн хүү У.Равдан ээжийгээ цагаадна, тэр цагт хариугаа авна гэдгээ мэдэгдлээ. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Миний ээж Ц.Хулан эрт орой…
Яруу найрагч Ц.Хуланг гэм буруутай эсэхийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш хаалттайгаар хянан хэлэлцсэн. Улмаар “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн 159.753.220 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл шүүхийг ийнхүү шийдэхээс өмнө шүүгдэгч нар эцсийн үг хэлсэн юм. Энэ үеэр Ц.Хулан “Ирээдүй анирдахын бадаг” шүлгээ уншсан байна. Ц.Хулан “Ирээдүй анирдахын бадаг” шүлгийг бүрэн эхээр…
2020 оны УИХ-ын сонгуулиар Худаг гэх нэр хочтой болсон тэрбумтан Б.Пунсуламаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр худаг гэх нэр хочоо шарк болгон өөрчлөхөөр хичээсэн нь бараг амжилтад хүрсэн юм. Эмэгтэй хүний насыг асуудаггүй шиг түүний насыг бид энэ удаад онцлохыг хичээсэнгүй. Харин төрсөн өдөр нь болж байгаа болон түүний хөрөнгийн хэмжээг 2020 оны үед ямар байсныг сануулахыг зорьлоо. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж “Айл бүхийн гадна усны худаг барина” хэмээн ярьсан нь амьдрал мэддэггүй, аахар шаахар асуудал ойлгодоггүй гэх шүүмжлэлийг дагуулсан. Хатагтай Б. Пунсалмаа тухайн үедээ нэр дэвшиж байгаа 606 нэр дэвшигчээс хамгийн…
Монголд аялахаар ирсэн Өмнөд Солонгосын жуулчин буудалласан амралтын газартаа нас баржээ. БНСУ-аас ирсэн бүлэг жуулчин Налайх дүүргийн нутаг, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газар дахь “Чин чандмань” амралтын газарт буудалласан аж. Зургийн тайлбар: Чин чандмань амралтын газар Гэтэл тэдний нэг болох 58 настай, Дэгү хотын харьяатай иргэн ил харагдах гэмтэл шархгүй таалал төгссөн байсан гэнэ. Хамт яваа хүмүүс нь цагдаагийнханд “Архаг хууч ямар нэг өвчингүй, даралт ихсээд байгаа бололтой хэмээн ярьж байсан” гэсэн тайлбар өгчээ.
Фантастик продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир Архангай аймгийн 100 жилийн баяр наадмын нээлтийг зохион байгуулж байгаа билээ. Урлаг соёлын оддоор “бөмбөгдөж” буй уг наадмыг сайхан болно гэдэгт олон хүн итгэл хүлээлгэж буй юм. Тэгвэл олон нийтийн итгэлийг алдахгүйн тулд найруулагч Б.Тамир арьсаа хуулартал зүтгэж байгааг дуучин Хишигдалай олон нийтэд харуулав. Архангай аймгийн наадмын төлөө арьсаа хууларч байгаа нэгнээ хамтлагийнх нь гишүүн Баяраа тэргүүтэй найзууд нь “эргэж” нар салхинаас хамгаалан тос түрхэж өгсөн шигээ хайрлан хамгаалж байгаа аж.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын засаг дарга Г.Батболд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд автомашин худалдаж авсан нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй байх тул гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа аж. Албан бус мэдээллээр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын засаг дарга Г.Батболд нь Ланд200 маркийн авто машиныг уул уурхайн компанийн эзнийг шантаалжилж авсан гэх мэдээлэл байдаг. Улмаар асуудал үүсэхэд уг машиныг сургуулийн нэр дээр шилжүүлсэн аж. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын засаг дарга Г.Батболд нь өмнө Л.Чинбатын тэргүүлдэг Гацуурт компанид ажиллаж байсан…
Яруу найрагч Ц.Хуланг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт буруутган шалгаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Эрүүгийн хуулийн “19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах 1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байдаг. Ц.Хулан нарт холбогдох шүүх хурал дөрвөн өдөр хуралдаж дөнгөж…
Нийслэл хот нэг өдрийн борооны ая даахгүй дахин үерт автаж зарим барилгын чанарыг шалгав. Харин чанарын шалгалтад бүдэрсэн барилга байгууламжийн нэгд УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий этгээдүүдийн нэгдэн нийлсэн Оюуны ундраа группийн эзэмшил бүхий Зайсан Хилл цогцолбор байв. Тодруулбал, бороо орж байх үеэр Улаанбаатартаа л үнэтэйд тооцогдох Праймсинеплексийн дээврээс ус дуслах бус бүүр гоожив. Бичлэг нь ч цахим орчинд тархсан юм. Харин энэ талаар бид УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайханы төрсөн ахын хүү буюу Зайсан хиллийн босс О.Тэнүүнээс лавлахаар залгасан боловч утсаа авсангүй. Улмаар смс бичсэн боловч хариу ч өгсөнгүй. Уг нь тус байгууллагатай холбоотой мэдээлэл гарахад тэд…
