Зохиогч: cool

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа “Welcome to Mongolia” уриан дор болж буй “Монголын эдийн засгийн чуулган-2023” хүрээнд Монголбанк, Сангийн яам, арилжааны банкуудын удирдлага болон гадаадын Хөрөнгө оруулалтын банк, сангуудын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтад Deutsche Bank, UBS, JPMorgan, Goldman Sachs,  Sumitomo Mitsui, Barclays, Bank of China, Morgan Stanley, US EXIM, Citi, BNP Paribas Exane, HSBC Australia Bank, Standard Chartered, ING, Lazard Asset mgt, Export finance Australia, MIGA, Cliffort capital, Bank of America, RBC, Barrenjoey Capital Partners, Natixis HK, GIC, Ubique Asset mgt, EBRD, IFC, KFW, Canadian Imperial Bank of Commerce зэрэг олон улсын нөлөө бүхий 48 байгууллагын төлөөлөл оролцов.…

Цааш унших

Цаг уурын байгууллагын мэдээлснээр Улаанбаатар хот орчимд 7 дугаар сарын 3-5-ны өдрүүд буюу 26 цагийн хугацаанд 28.4 мм хур тунадас орсон байна. Хэдийгээр энэ нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см давсан бол Сэлбэ гол үерийн аюултай түвшинг даван үерлэсэн билээ. Үүний улмаас Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, 1 худалдааны төвийн граж /В1 давхар/, амины 5 байшин, 15 гэр, 2 автозам, 2 нүхэн гарц усанд автсан, 2 далан, гүүр задарсан тухай дуудлага Онцгой байдлын…

Цааш унших

Удаа дараа ял эдэлж байсан, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй 100 гаруй этгээдийг цагдаагийн байгууллагаас хяналт тавин ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд бүлэг үүсгэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон 40 орчим этгээдийг саатуулан, шалгаж байна. Тодруулбал, прокурорын байгууллагын мэдээлснээр ял эдэлж этгээдүүд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулагчдын захиалгаар  бусдын орон сууц, тээврийн хэрэгсэл болон бусад эд хөрөнгийг хууль бусаар авсан зэрэг хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа юм. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд мөн анхаарч ажиллаж байгаа аж. Өмнө нь удаа дараа ял эдэлж байсан бүлэг этгээдийн…

Цааш унших

Хот даяараа Д.Сумъяабазарыг үзэн ядаж, өмөөрч өмөлзөж байгаа энэ цаг үед хотын удирдлагын багийн нэг нөхрийн аялал зугаалга олны анхаарлыг татаж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хяналт үнэлгээний хэлтсийн дарга Ч.Рэгзэдмаа гэгч өнгөрсөн таван сард гадаадаар аялж, зугаалсан байх юм. Гэхдээ өөрийнхөө зардлаар бус ажлынхаа хүрээнд хамтран ажилладаг буюу хотын тохижилт цэвэрлэгээ, цэцэрлэгжүүлэлтийг хариуцан ажилладаг Охь Мандал ХХК-ийн зардлаар зугаалсан гэх мэдээлэл чих дэлсэх болов. Энэ яриа Хангарди ордон дахь төрийн албан хаагчдаас гарсан яриа. Хэрвээ үнэн бол албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл буюу эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар ял үүрэх нь баараггүй болно. Тодруулбал эрүүгийн хуулийн 22.1 дүгээр…

Цааш унших

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 5-нд болж 60 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөл батлагдсанаар 1955 онд байгуулсан Хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч төмөр замын хилийн боомтуудыг холбох эрх зүйн үндэс бүрдэнэ. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам баригдсанаар нүүрсний экспорт нэмэгдэх, тээврийн өртөг зардал буурах, уул…

Цааш унших

“Цемент шохой” ТӨХК үүсгэн байгуулагдаад 40 жил болсон бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Л.Наранбаатар ажиллаж байгаа билээ. Тэгвэл Л.Наранбаатар төсвийн мөнгийг хэрхэн үр дүнгүй зарцуулсан талаарх баримт болох аудитын дүгнэлтийг хүргэж байна. Л.Наранбаатарын төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан нь гэмт хэрэг байж болзошгүй байгаа юм. Иймд бид тайлбар хийхгүйгээр баримтыг дэлгэж байна.      

Цааш унших

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа хүрээнд “Чайна энержи групп”-ийн төв байранд зочилж, тус группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Гашуунсухайт боомт болон БНХАУ-ын Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх талаар илэн далангүй ярилцлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай хийх албан ёсны хэлэлцээний өмнө “Чайна энержи’ группийн удирдлагуудтай уулзалт хийж, олон жил яригдсан бүтээн байгуулалтын төслийн талаар санал солилцож, зарчмын тохиролцоонд хүрсэн нь онцлог байлаа. Ерөнхий сайд…

Цааш унших

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнөөдөр манай яамнаас хоёр асуудал хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Хөрөнгө оруулагч нарын гомдлыг хэрхэн шийдвэрлэхтэй холбоотой асуудал юм. Жишээ нь нэг хөрөнгө оруулагч гомдлоо шийдвэрлүүлэхээр шүүхээр 16 жил явсан тохиолдол байна. Дунджаар шүүхийн маргаанд зургаан жил зарцуулсан байдаг. Иймээс хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх зөвлөлийг байгуулахаар боллоо. Монголд хөрөнгө оруулахад дансандаа 100 мянган ам.доллартай байх босготой. Дэлхийн 24 орон л ийм шаардлага тавьдаг. Иймээс энэ босгыг тогтоохгүй байхаар хуульчилна. Гадаад хөрөнгө оруулагч компаниуд аливаа зөвшөөрөл авах, хураамжийн төлбөр төлөхдөө үндэсний…

Цааш унших

Сэтгүүлч Б.Отгон Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна. Тэрбээр энэ үеэр бэлчээрийн газрыг хашаалсан болон гол ширгээсэн асуудлыг хөнджээ. Тодруулбал, Үүнээс том НҮГЭЛ гэж байх уу!!!! Л.Чинбат чинь хүн дайрч алахыг завдах байтугай бүхэл бүтэн голын амийг таслаад хаячихсан “бүрлээч” гэнэ ээ!!!! Л.Чинбатын нөгөө хашсан фермийн орчимд урсч байсан голын ором. Гол урсч байхад нь эхийг нь дарж хаяад доош нь урсгахаа больсноос энэ голоос мал хүн ундлах боломжгүй болсон талаар малчид ярьж байна. Чихэндээ итгэхгүй дрон нисгэж харлаа. Гол урсдаг байсныг нь батлах голын ором одоо яг ийм байдалтай байна. Урсаж байсан голын эхийг Гацуурт компани дарж булсан талаар…

Цааш унших

“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан О.Батнасанд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. 2016-2020 онд Ховд аймгийн сонгогчдыг төлөөлөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан түүнийг 2021 оны наймдугаар сард тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон байдаг. Тэрбээр эл албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдсон гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр О.Батнасан 2022 оны гуравдугаар сард “Хан-Ажнай” ХХК-тай 27.5 сая шахам төгрөгийн үнийн дүнтэй катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан аж. Гэвч тухайн компанийнхан ажлаа хийгээгүй, гэрээгээ дүгнээгүй байхад санхүүжилтийг нь бүрэн олгож “Хан-Ажнай” ХХК-ийнханд давуу…

Цааш унших