Зохиогч: cool

Монгол улсын Засгийн газраас Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах зорилгоор 5Ш ажиллагааг санаачилсны нэг нь шүүр ажиллагаа билээ. Төрийн байгууллага, төрийн өмчит компани дахь хууль бус томилгоог арилгах зорилготой шүүр ажиллагаанд өртөх хүн бол Шонхор хүүхдийн зуслангийн дарга н.Мөнх-Оргил. Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харъяа Шонхор зуслангийн дарга саяхан солигдож н.Мөнх-Оргил гэх мэргэжлийн бус хүн томилогдсон байна. Иргэн н.Мөнх-Оргил уг ажил албыг хашихын тулд ядаж салбарт нь сүүлийн гурван жил ажилласан байх ёстой атал шаардлага хангаагүй. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа ерөнхий шаардлагын 6.1.4 Хүүхдийн зусланг хүүхдийн, боловсролын байгууллагад сүүлийн гурваас доошгүй жил ажилласан, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, удирдан…

Цааш унших

Эрдэнэт хотын 2010 оны мисс, цагдаагийн Сүлд чуулгын дуучин Э.Адъяасүрэн цахим орчинд идэвхитэй байдаг нэгэн билээ. Урлаг, уран сайхан, гоо зүй, загварын өндөр мэдрэмжтэй түүнийг сонгодог урлагийн гоёлтой дүр төрхийг олон нийт мэддэг ч үндэсний хувцастай харж байгаагүй гэж хэлж болно. Нүүр будалт, үс засалт, хувцаслалт гээд өөрийгөө бүхий л төрлөөр өөрчилж төрөл бүрийн look бүрдүүлж чаддаг түүний Монгол дээлтэй, Монголжин төрх дагагчийнх нь тоог эрс нэмсэн гэнэ шүү. “Дөрвөн арвайт” брэндийн зохион бүтээсэн Говийн ноён хутагт Данзанравжаагийн дэргэд байсан ухаан төгс үзэсгэлэнт бүсгүй Дадишура дагиний төгс хувцаслалт түүнийг дэндүү үзэсгэлэнтэй Монголжин болгон харагдуулж байв. Эрдэнэтийн мисс, дуучин бүсгүйн Монголжин…

Цааш унших

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Жамъянгаравын Отгонбаатарыг Турк улсад амьдарч буйг тогтоож, өчигдөр эх оронд нь авчирлаа. Улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна. Энэ оны гуравдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаад руу оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлахад Ж.Отгонбаатар жагсаалтын 16 дугаарт бичигдсэн байсан юм. Түүнийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны гуравдугаар сарын 27-ны 535 дугаартай захирамжаар эрэн сурвалжилж эхэлсэн аж. ЭЦА-ны Эрэн сурвалжлах хэлтсийн ажилтнууд Ж.Отгонбаатарыг хаана байгааг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулж Туркт амьдарч…

Цааш унших

Төв аймгийн Аргалант сумын, хулстайн нуруу явах замд Молцог элс хэмээх газарт Сэртэн Морьтон цогцолбор сүндэрлэж байна. Монголын үндэсний өв соёлын уламжлалыг шингээсэн энэ цогцолборын 2 га талбайг үзүүлбэрийн талбай, 300м2 Монгол гэр бүхий зоогийн газар, соёл уламжлалыг харуулсан музей болон бусад жуулчдад зориулсан хэсгүүдээс бүрдэх юм. 3000 жилийн өмнөх Монголчуудын нүүдэлчин ахуй соёл, амьдралын хэв маяг таван хошуу мал, хувцас хэрэгсэл уламжлалт цагаан идээ, ан хийх, цэрэг дайчдын чадварлаг тулаан, зоог тэргүүтнийг үзэж мэдрэхийг хүсдэг. Тэгвэл энэхүү арга хэмжээг цогц хөтөлбөр болгон одоо цагийн техник технологт тулгуурлан хийх зорилготойгоор хийж хэрэгжүүлж байна. Цаашлаад дэлхийд Монголын өв соёлыг сурталчилан таниулж…

Цааш унших

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны зургадугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо хүрэлцэн очлоо. Ерөнхий сайдыг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, ЭСЯ-ны ажилтнууд угтав. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи нарт бараалхана. Мөн Шинэ манлайлагчдын 2023 оны ээлжит чуулга…

Цааш унших

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэгээр Хөдөө аж ахуйн салбарыг тодорхойлж, хүнс экспортлогч орон болох тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр  тусгасан. Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан махыг нэг цонхны бодлогоор экспортлох боломжийг судалж, нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, мах, махан бүтээгдэхүүний экспортын үйл ажиллагаанд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн экспортын нэг цонхны системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Монгол Улсаас…

Цааш унших

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гурван ээлжээр хичээллэх сургуулиудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ. 2022-2023 оны хичээлийн жилд ЕБ-ын 859 сургуульд 746 мянган суралцагч суралцаж байна. Үүнээс улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа 6 сургуульд 1451 суралцагч байна. 18 сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд эдгээр нь сургуулийн сурагчид түрээсийн байранд суралцдаг. 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуулийн 33 мянган суралцагч, 17 аймгийн 34 сургууль дээр 4349 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн. Иймээс бодлогын зургаан шийдэл авч хэрэгжүүлэхээр боллоо. Ачаалал ихтэй сургууль дээр өргөтгөл, барилга…

Цааш унших

Цус шингэлж, арьс гэрэлтүүлэгч кефиртэй Наттокиназа Шар буурцгийг исгэсэн “натто” нь арьс гоё болгодог хэмээн Япон бүсгүйчүүд тогтмол хэрэглэдэг. Харин үнэр амт нь хэт өвөрмөц тул идэхэд бэрх байдаг билээ. Тэгвэл Натто-гоос гаргаж авсан Япон чанарыг танд мэдрүүлэд Наттокиназа хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг танд санал болгож байна. Наттокиназа нь цусны өтгөрөлтийг уусгаж, цусны судасны бүтцийг хадгалахад тусалдаг, цусны урсгалыг сайжруулж, зүрхний өвчний эрсдлийг бууруулдаг нь судалгаагаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл, Наттокиназа нь Японы шар буурцагт суурилсан хүнсний бүтээгдэхүүн болох natto дахь байгалийн фермент юм. Наттокиназа нь хүний биед хэрэгтэй ашигтай бактери, витамин К (кальци) шим тэжээлийг маш ихээр агуулдаг тул япончууд өдөр тутам…

Цааш унших

Цахим орчинд дуртай амттангуудаа нийлүүлээд ролл зайрмаг хийлгэж байгаа бичлэг байдаг даа. Харин энэ үйлчилгээ манайд саяхныг хүртэл байдаггүй байв. Оюутан залуус энэхүү хэрэгцээг анзаарч Их дэлгүүрээс цирк орох замд Ultra ice cream boot шинээр ажиллаж эхэлжээ. Оюутан залуус сургалтын төлбөрөө олох зорилгоор нээсэн нь тун мэдрэмжтэй, үйлчлүүлэгч ихтэй байгаа гэнэ шүү. Үе үе олны танил хүмүүсээр кассчин, зайрмагчин хийлгэж байгаа нь олны анхаарлыг татаад байгаа юм. Ингээд Монголдоо анхдагч гэж хэлж болох Ultra ice cream-ийн ролл зайрмагуудын зургуудаас хүргэж байна.

Цааш унших

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс шинээр төгссөн залуу сувилагч нарт зориулсан “Ажлын гарааг ЭХЭМҮТ-өөс” уриатай гурван сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Тус хөтөлбөрт багтахын тулд та шинээр төгссөн сувилагч байх шаардлагатай. Бүртгэлийг энэ сарын 19-ний өдрөөс эхлэх 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хийх бөгөөд сувилагч нарын тоо хязгаартай. Холбоо барих: 99102882

Цааш унших