Цахим орчинд дуртай амттангуудаа нийлүүлээд ролл зайрмаг хийлгэж байгаа бичлэг байдаг даа. Харин энэ үйлчилгээ манайд саяхныг хүртэл байдаггүй байв.
Оюутан залуус энэхүү хэрэгцээг анзаарч Их дэлгүүрээс цирк орох замд Ultra ice cream boot шинээр ажиллаж эхэлжээ. Оюутан залуус сургалтын төлбөрөө олох зорилгоор нээсэн нь тун мэдрэмжтэй, үйлчлүүлэгч ихтэй байгаа гэнэ шүү.
Үе үе олны танил хүмүүсээр кассчин, зайрмагчин хийлгэж байгаа нь олны анхаарлыг татаад байгаа юм.
Ингээд Монголдоо анхдагч гэж хэлж болох Ultra ice cream-ийн ролл зайрмагуудын зургуудаас хүргэж байна.


