ЭМГЭНЭЛ ГУНААЖАВЫН ЁНДОН (1946-2023) Хайрт аав, хань Г.Ёндон хүнд өвчний улмаас 2023 оны 7 сарын 18-нд таалал төгслөө. Тэрээр 1946 оны 10 дугаар сарын 16-нд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн. Баянхонгор аймгийн 1-р арван жилийн сургуулийг 1964 онд, ЗХУ-ын Лениногорск хотын барилгын техник мэргэжлийн сургуулийг хийн ба цахилгаан гагнуурчнаар 1964-1966 онд суралцан төгссөн, бүрэн дунд боловсролтой. Барилгын цэрэгт тасралтгүй 25 жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан бөгөөд 2003 оноос “Уран-Уургач” ББСБ-ын зөвлөхөөр ажиллах болжээ. Тэрээр барилгын цэрэгт 25 жил ажиллахдаа Монгол улсад анх удаагаа сантехникийн мэргэшсэн бригад байгуулан, барилгын сантехник монтажийн ажлыг бригадаараа дагнан гүйцэтгэж эхэлсэн бөгөөд багаа тэтгэвэрт гартлаа ахалж…
Зохиогч: cool
Солонгосын “хөвсгөр” модель, цахим од Сун Бики Монгол улсад иржээ. Модель, инфлюнсер, контент бүтээгч цахим од түүнийг зөвхөн инстаграмд 500 000 гаруй хүн дагадаг бөгөөд мэс заслын бус буюу төрөлхийн сайхан галбиртай нь олны анхаарлыг татдаг юм. Түүнийг ийнхүү олны анхааралд өртөхөд 2021 оны Максим сэтгүүлийн 08-р сарын дугаар тун их үүрэг гүйцэтгэсэн аж. Тэрбээр Монгол улсад ирээд үүл, үүлний сүүдэр туссан уулыг ихэд таалагдаж байгааг өөрийнхөө цахим хуудсанд онцолсон байна. Ингээд Солонгосын од бүсгүйн дур булаам зургуудаас хүргэе.
Boom town хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан жүжигчин Б.Тамир ааштайгаараа алдартай нэгэн. Тэрбээр уран бүтээлийн тал дээр олны талархал хүлээхүйц чанартай бүтээл туурвиж яваа энэ цагийн чадварлаг найруулагч, жүжигчин гэж гэж хэлж болно. Харин хувийн амьдралдаа тэрбээр бараг амжилт муутайхан явдаг гэж хэлж болно. Анхны амьдралаа жүжигчин Золоотой эхлүүлж, дараах амьдралаа мөн л жүжигчин болох Мөнхсоёлыг сонгосон ч бүтэлгүйтсэн. Үүний дараа модел бүсгүйтэй үерхэж, араас нь жүжигчин бүсгүйтэй хайр дурлалын романс эхлүүлсэн болоод амьдрал болгож амжаагүй юм. Олноо ил болсон түүний хайр дурлалууд ийнхүү бүтэлгүйтсэн ч тэрбээр “гандан буурахгүй” дахин хайр дурлалтайгаа учирч ээлжит амрагтайгаа хөдөө орон нутгаар жаргаж…
Монголчууд бид нэгэндээ нэр хоч өгөхдөө сайн ард түмэн билээ. Тэгвэл энэ жилийн наадмын үзүүр, түрүүний бөхөд 5000-10000 ам.доллар өгсөн эр бол “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ны захирал С.Мөнхбат. Ойр тойрныхон нь түүнийг доллар Мөнхөө гэдэг юм билээ. Угаасаа байгаагаа бусдад өгч явдаг нэгэн гэнэ шүү. Ам.доллар байвал доллар өгч, төгрөг байвал төгрөг өгсөөр ийнхүү доллар Мөнхөө гэх нэртэй болсон байх юм. Тэрбээр Тулгар төрийн 2232, Их монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 10.000 доллар, үзүүрлэсэн бөхөд 5.000 доллар тус бүр гардуулж хэлсэндээ хүрсэн. Үүнээс гадна хурдан…
Болор цомын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш эх орноо хайрлан хамгаалахыг уран бүтээл болон өөрөөрөө үлгэрлэн харуулдаг энэ цагийн түүчээ болсон залуусын нэг юм. Тэрбээр Завхан аймгийн Эрдэнэхайрханд өсөж төрсөн бөгөөд зуны амралтаараа нутагтаа очдог. Ингэхдээ тэрбээр Улаагчны хар нуурыг цэвэрлэдэг байна. Энэ жил тэрбээр нутагтаа очоод өдөр бүр Улаагчны хар нуурыг цэвэрлэж байгаа ажээ. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур нь хойд талаараа элсэн манхнаар, урд талаараа зэгсээр хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт газар юм. Аймгийн төвөөс 110 км, Эрдэнэхайрхан сумаас хойш 80 км зайд оршдог. Төрж, өссөн нутаг усаа ийнхүү санаачилгаараа цэвэрлэж байгаа нь сайн хэрэг. Харин түүний…
Л.Чинбат зөвшөөрөлгүй, хууль бусаар 300 гаруй адууг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт оруулж ирснийг төрийн албан хаагчид болон нутгийн иргэд эсэргүүцсэн бичлэг цахим орчинд цацагдаад удаж буй. Хэдийгээр уг хэрэг шийдэгдээгүй байгаа ч бичлэгийг цахим орчинд байрлуулсан залууг дахин өөр гэмт хэрэгт буруутгасан байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын багийн дарга Б.Ганзоригийг “Гацуур” ХХК-ийн ажилтны хурууг хугалсан, “Гацуурт” ХХК-ийн захирлын нэр төрд халдаж, мөргөөгүй байхад мөргөсөн гэдэг худлаа мэдээллийг цахим орчинд тараасан гэх хоёр зүйл ангиар яллагдагчаар татсан байна. Тэгвэл эдгээр хэрэг дээрээс нэмээд өнөөдөр түүнд дахин хэрэг нээж байгаа бололтой. Түүнийг өнөөдөр ирж өргөдөлтэй танилц хэмээн шүүхээс дуудсан байна.…
Филиппинээс “Шувуу” ажиллагааны хүрээнд шилжүүлэн авсан, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунайд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн явуулж дуусжээ. Түүнд яллах дүгнэлт үйлдлүүлэхээр баяр наадмын өмнөхөн НПГ-т хавтаст хэргийг нь хүргүүлснийг хэд хэдэн эх сурвалж батлав. Т.Бадамжунайд Эрүүгийн хуулийн 22.1-1 хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 22.5-1-ийн хахууль өгсөн, 18.6-1-т заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй билээ. Энэ оны дөрөвдүгээр сард түүнийг Филиппинийн хуулийн байгууллагынхантай хамтран ажилласны дүнд эх оронд нь шилжүүлэн авчирч, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Цагдан…
Загвар өмсөгч Ж. Энэрэл, О.Ариунзул нар саяхан цахим орчинд анхаарал татахуйц хувцастай зургаа байршуулсан нь шүүмжлэл, талцал үүсгэсэн. Зарим нь тэднийг одоо л сайхан биеэ гайхуулахгүй бол хэзээ гайхуулах юм, гадаадад энэ бол хэвийн үзэгдэл хэмээн өмөөрсөн бол үгийн муухайгаар харааж доромжлох нь ч байв. Уг дуулиан намдаж амжаагүй байхад тэд дахин “тайчив”. Тодруулбал, хилийн чандад ажиллаж, амьдарч байгаа бүсгүйчүүд Монголчуудын шүүмжлэлээс айсангүй, дахин тайчиж, зургаа цахимдаа байршуулсан байна. Загвар өмсөгч О.Ариунзул Италид нуур бараадан усны хувцастай гунхсан аж. Тэгвэл загвар өмсөгч Ж.Энэрэл Германд ийнхүү зургаа авахуулан хэл амнаас эмээлгүйгээр зоригтойгоор цахимдаа байршуулсан байна.
Монгол түмний хайр хүндлэлийг хүлээсэн бөхчүүд гэмт хэрэгт холбогдож бөхийн нэр хүндийг унагах тохиолдол гарсаар байна. Бусдын хайр хүндлэлийг хүлээн, Монгол бөх, өв уламжлалаа ариун хэвээр нь хадгалан үлдэхийн тулд бид гэмт хэрэгт холбогдон, ял сонссон бөхийн хэргийг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэхээр бэлтгэлээ. Бид энэ удаад улсын начин А.Хатансайханы холбогдсон авлигын хэргийг дэлгэрүүлэн хүргэж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, Авто тээврийн үндэсний төвийн дарга, Улсын начин А.Хатансайхан, Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах С.Саруул нарын зургаан хүнийг өнгөрсөн…
Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр “Степпе Арена”-д эхлэх гэж байна. 20 дахь удаагийн тэмцээнд Монгол, Алжир, Бангладеш, Бельги, Канад, БНХАУ, Хорват, Кипр, Герман, Конго, Португал, Колумб, Франц, Итали, Грек, Индонез, ОУЖЖХ, Ирак, Израиль, БНСУ, Бахрейн, Филиппин, Узбекистан, Йордан, Тайланд, Дани, Монтенегро, Словени, Серби, Нидерланд, Казахстан, Кыргызстан, Австри, Румын, Саудын Араб, Швед, Швейцарь, Тайвань, АНЭУ, АНУ, Вьетнам гэсэн 41 орны 500-аад тамирчин хүч үзэхээр бэлэн болоод байна. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж нэр хүнд, цар хүрээтэй уг тэмцээнд өнөөдөр мастерс ангиллын барилдаанаар эхэлж байгаа юм.
