Зохиогч: cool

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сургалтын санхүүжилт болон сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар Боловсролын зээлийн сангаар дамжуулан зохион байгуулна “Суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрийн дээд боловсролын сургалтын санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, холбогдох албан тушаалтанд үүрэг даалгавар өглөө. Тус тогтоолоор төрийн байгууллага, төсөвт байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдээс суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилтийн болон сонгон шалгаруулалтын одоогийн тогтолцоог өөрчилж, сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар Боловсролын зээлийн сангаар дамжуулан зохион байгуулж, санхүүжилт олгодог байх зохицуулалтыг бий…

Цааш унших

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 07 дугаар сарын 01-нээс эхлэх орон нутгийн нислэгийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Орон нутгийн нислэгийг сэргээх бодлого амжилттай хэрэгжиж байна. Нийт есөн чиглэлд нислэг үйлдэх тарифийг 2-2.5 дахин бууруулж, МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд нислэг үйлдэхээр болж байна. Орон нутгийн нислэг сэргэснээр: Хөдөөгийн сэргэлтэд хөшүүргэ болно Машинаар явах боломжгүй хүмүүс онгоцоор зорчих боломж нээгдэнэ Жуулчид онгоцоор зорчиж, хүссэн газартаа очиж аялах боломж бүрдэнэ. Долоодугаар сарын 01-нээс эхлэн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Хов, Улаангом, Өлгий гэсэн есөн чиглэлд долоо хоногт 1-3 удаа нислэг үйлдэнэ. Тийзний захиалга маргаашнаас эхэлнэ. Цаашид Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгадын нисэх буудлыг…

Цааш унших

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 23 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. – Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, – Дархлаажуулалтын тухай хуулийн төсөл – Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын талаар, – Боловсролын зээлийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 23 асуудлаар танилцах болон хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Цааш унших

Ерөнхий сайд асан С.Баяр нийгмийн сүлжээндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаа талаараа бичжээ. Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэд дутагдал бий. Дутагдалгүй хэн байх вэ. Гэхдээ тэр өссөн. Тиймээс би дэмждэг. Урам өгөхийг хичээдэг. Учир нь улс төрч, төрийн зүтгэлтэн 2 ялгаатай. Нэг нь хүмүүст таалагдахыг л хичээнэ. Нөгөө нь таалагдахын сацуу үлдэцтэй юм хийх гэнэ. Эхнийх их амар, удаах их хэцүү. Төр засгийн өнгөтэй өөдтэй ажлыг дэмжихээр “долигонов, пялдагдав, зөнөг залгав” гэх жиргээ заавал гарч ирдэг. Одоо ч гарч ирэх л биз. 70 дөхөж яваа мань мэтэд хэн нэгэнд тал засах хэрэг үгүй. Харин ажил хийж, зүтгэж буй залууст урам өгөх…

Цааш унших

Монгол Улс ураны үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байгаа талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахим хуудсанаа бичжээ. Тэрбээр энэ тухай Монгол Улсын Засгийн газар уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, цөмийн эрчим хүчний салбарын гол тоглогч Орано компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг өнгөрөгч сард байгуулсан. Ажлын хэсэг Зөөвч-Овоо, Дулаан-Уулын уран олборлох уурхайн талбайд ажиллаж байна. Ураны ордын хөрөнгө оруулалт хийгдэж, үйлдвэр ашиглалтад орсноор эхний жилд 750 тонн, цаашлаад хүчин чадлыг үе шаттай нэмж 5 жилийн дараа жилд 2500 тонн нунтаг олборлох төлөвлөгөөтэй. Ураны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засаг, цаашлаад бүс нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна. Мөн…

Цааш унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 14 дэх өглөөний уулзалтаа төрийн нийтлэг үйлчилгээний салбарынхантай хийж байна. Улсын хэмжээнд 52.7 мянган хүн төрийн нийтлэг үйлчилгээний салбарт ажиллаж байна. 2023 оны 7-р сарын 1-нээс төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын цалин 26-31 хувиар нэмэгдэнэ.

Цааш унших

-Засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлагуудын зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгууллаа- Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон “Шинэ сэргэлтийн бодлого – Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулж байна. Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын явц, онцлох ажлууд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа. Зөвлөлдөх уулзалтад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хороодын удирдлагууд оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед ачааны хүндийг үүрэлцэн, аюулыг хохирол багатай давж, энгийн амьдралд шилжин, эдийн засгаа богино хугацаанд…

Цааш унших

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,   Юуны өмнө, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн баталж, шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн реформыг дэмжсэн Улсын Их Хуралд талархал илэрхийлье. Одоо бид холбогдох хууль тогтоомжоор төлөөллийн төв байгууллагад олон нийтийн төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх түүхэн хариуцлагын өмнө байна. Усны мандал дээр харагдах мөсөн уулын оройг ярилцаж цаг алдахын оронд усны гүнд орших системийг углуургаар нь өөрчлөхөд төвлөрч, суурь реформуудыг зоригтой шийдвэрлэхэд…

Цааш унших

2023 оны Төсвийн тодотголыг өргөн барилаа. Үүний дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна. Тэрбээр “2023 оны төсөвт 1 их наяд 896 тэрбум төгрөгийн тодотгол хийнэ. Үүний 50 хувь буюу 996 тэрбум төгрөгийг Төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхэд, 396 тэрбум төгрөгийг ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд, 167 тэрбум төгрөгийг хүсэлт хүргэсэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход зарцуулна. Нийслэл хотын түгжрэл бууруулах хүрээнд 187 тэрбум төгрөгийг, 89 тэрбум төгрөгийг зорилтот бүлгийн халамжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар шийдлээ” гэлээ. Сангийн сайдын зүгээс тэтгэврийн зөрүүний талаар “Тэтгэврийн хэмжээ итгэлцүүрээр ойролцоо түвшинд очно. Тухайлбал, 1990 онд 500 төгрөгийн цалин авч байсан багшийн тэтгэвэр итгэлцүүрээр үржигдээд 1 сая…

Цааш унших

“УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын гишүүний 78 нь олныг төлөөлөх, 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн ҮХНӨ-ийг 63 гишүүн дэмжиж, 92.6 хувийн саналаар баталсан. УИХ-ын гишүүн 126 болох нь зөвхөн тооны биш чанарын өөрчлөлт юм. Нийгмийн янз бүрийн төлөөллийнхөн намуудын жагсаалтад бичигдэж, төлөөлөх чадвар, нэр хүнд, мэдлэг боловсролоороо УИХ-ын гишүүн болцгооно. Намууд ялагдахыг хүсвэл нэр нүүргүй хүмүүсийг жагсаана. Ялахыг хүсвэл нэртэй нүүртэй, нийгмийн төлөөлөл болсон нэрсийг жагсаалтдаа оруулна. Товчхондоо, нэр дэвшигчид нь намын ард биш, нам нь нэр дэвшигчдийнхээ ард бичигдэнэ гэсэн үг. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улстай ижил гараанаас гарсан улсуудтай…

Цааш унших