Зохиогч: cool

Засгийн газраас УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулан өргөн барьсан. Гэвч олон нийт дэмжээгүй учир УИХ-д суудалтай гурван 126 болгохоор зөвшилцөж төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. Мөн 126 гишүүнийхээ 76-г нь тойргоос, 50-ийг нь намын жагсаалтаар сонгоход санал нэгдсэн. Гишүүдийн тоог 126 болгох, сонгуулийн тогтолцоо нь мажоритар давамгайлсан байх нь зөв, буруугийн тухай хэн юу хэлснийг хүргэе. М.Оюунчимэг: -УИХ бол иргэдийн төлөөллийн байгууллага. Энэ төлөөллийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Сая тойрогтоо ажиллахад 120 дотор бол нэмж болно, 152 бол хэрэрхий их байна гээд 80 гаруй хувь нь дэмжихгүй байсан. Тиймээс УИХ-д суудалтай гурван нам нэгдээд 126…

Цааш унших

Өмнөговь аймаг дахь “Таван толгой” ХК -ийн  хувьцааг хууль ёсны өмчлөгч иргэдэд мэдэгдэлгүй, тэдний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн хувьцааг нь хуурамч гэрээ хэлцлээр  арилжиж, онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргийн талаарх баримт мэдээлэл, хэргийн материал, хуулийн байгууллагын шийдвэрүүдийг  хохирогч иргэдийн төлөөлөл Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон  Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатарт хүргүүллээ. Хувьцаа эзэмшигч иргэд нь шударгаар хөдөлмөрлөж бий болгосон өөрийн хөрөнгөөр “Таван толгой” ХК -ийн хувьцааг худалдан авч, 1998 оноос “Ажнай инвест” зэрэг брокер диллерийн  ХХК-д  данс нээлгэж, хувьцаагаа байршуулж үйлчилгээ авч байжээ. Гэтэл хохирогч иргэдийн хувьцаа байршиж байсан “Ажнай инвест” компани нь өмчлөгч нараас ямар…

Цааш унших

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлд холбогдох хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж дуусжээ. Бидний авсан мэдээллээр түүнд холбогдох хэргийг энэ сарын 5 буюу өнгөрсөн баасан гарагт НПГ-т хүргүүлсэн байна. ЭЦА-ныхан энэ оны нэгдүгээр сард С.Батдөлийг их хэмжээний бэлэн мөнгөтэй байхад нь хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, нэгжлэг хийхэд олдсон 7.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учраас хэрэг нээн шалгаж эхэлсэн билээ. Улмаар С.Батдөлийг их хэмжээний татварт ногдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутагт байрлах орон сууц болон өөрийн гэртээ…

Цааш унших

Сүүлийн жилүүдэд “ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН” гээд монгол орны өнцөг булан бүрт л мод тарьж байна. Тэгвэл ямар ч мод бутанд төдийгүй хөрсөнд ургуулж буй амьд биет, газар тариалангийн салбарт ч бордоо хэр чухлыг, тэрдундаа биобордоо ямар амин чухал гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл яг энэ тухайд “Био-агро” компанийн захирал,  био технологич Т.Янживтай ярилцлаа. -Та үйлдвэрлэдэг био бордооныхоо талаар товч танилцуулна уу? -“Био-агро” компанийн үйлдвэрлэдэг микробын амьд биобордоо нь хүн, байгальд хоргүй, экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүн юм. Биднийг хүрээлэн байгаа агаарын найрлагын 78 хувь нь хийн байдалтай азот байдаг. Хийн байдалтай азотыг ургамал шим тэжээл болгож хэрэглэж чаддаггүй. Харин…

Цааш унших

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шүүр” ажиллагааны хэрэгжилт, гаалийн байгууллагын хүний нөөц болон бусад цаг үеийн асуудлаар  ГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяраас тодрууллаа.  –  “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийн талаар та мэдээлэл өгөхгүй юу? – Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2023 оны 03 дугаар сараас эхлэн зохион байгуулан хэрэгжүүлсэн “Шүүр” ажиллагааны хүрээнд гаалийн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч ТТ албан тушаалд  ажиллаж байгаа 1445 гаалийн улсын байцаагч, ТҮ үйлчилгээний албанд ажиллаж байгаа 467 нийт 1912 албан хаагч, ажилтны хувийн хэрэг, шаардлагатай бусад мэдээлэлд тулгалт хийж ажилласан. –  Ажиллах явцад Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2019 оны…

Цааш унших

Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байрны гадна зогсоолд байрлуулсан 27 тооны тээврийн хэрэгсэлд халдан эд зүйл хулгайлсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж 18 настай, эрэгтэй “Б” нь 16-30 настай “О” болон “Б” нартай бүлэглэн үйлдсэнийг тогтоон баривчилж, мөрдөн шалгах ажиллааг үргэлжлүүлж байна. Иймд иргэд Та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн…

Цааш унших

Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азеез, манай улсын иргэн Б.Баярцэнгэл нарт холбогдох, их хэмжээний хар тамхи хадгалж, борлуулсан хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Зургийн тайлбар: Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азеез Адекола Олавасен Азеез нь нутаг нэгт Анози Дарлингтон Дон болон Монгол Улсын иргэн У.Ариунзул нартай хамт өмнө нь хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн, худалдах зорилгоор уг бодисыг олж авч хадгалсан, тээвэрлэсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаж, анхан шатны шүүхээс зургаан жил хорих ял шийтгүүлж байсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны арванхоёрдугаар сард дээрх гурван хүнд…

Цааш унших

Энэ сарын 27-29-ний өдрүүдэд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгээс Монгол Улсад анх удаа “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ДОЛОО ХОНОГ” арга хэмжээг зохион байгуулахаар болж бэлтгэл ажлаа хийж байна. Энэ талаар тус эмнэлгийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор  Ж.Саранцэцэгээс тодрууллаа. -Танай эмнэлгээс санаачлан олон улсад зохион байгуулдаг “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ДОЛОО ХОНОГ” арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Энэ өдөрлөгийн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ? -Анх 1975 онд АНУ-ын лабораторын долоо хоногийг Medical Laboratory Profssional Week буюу Labweek болгон зохион байгуулж, лабораторийн мэргэжилтнүүдийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх боломжийг олгодог болсноос хойш 48 дахь жилдээ зохион байгуулж байна.…

Цааш унших

Хөгжлийн банкны гэх хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн билээ. Хэдийгээр хэргийг нээлттэйгээр шийдэх байсан ч шүүх хуралд оролцогчид шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан тул хэн нь ямар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар олон нийт мэдэх боломжгүй болсон юм. Тиймээс www.Tac.mn сайтын сурвалжилах баг уг хэргийн талаарх цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байна. Бид эхний цувралд Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдүүдийн хэн нь хэн бэ гэдгийг гурав хуваан хүргэсэн бол энэ удаад яллагдагчаар татагдсан этгээдүүдийг ямар хэрэгт буруутгаад байгааг хүргэж байна. Бид энэ удаад УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг…

Цааш унших

Завхан аймгийн Цагаанхайрхан Засаг дарга Сүрэнжавын  Бат-Өлзий,  тус сумын сургуулийн захирал  Баатарцогтын Анхбаяр нар 2023 оны  04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө ЗДТГ-ын ажилтан Д.Д-г бүлэглэн зодсон байж болзошгүй хэрэг гарсан байна. Уг хэрэг гарах үед Завхан аймгийн Цагаанхайрхан Засаг дарга Сүрэнжавын  Бат-Өлзий,  тус сумын сургуулийн захирал  Баатарцогтын Анхбаяр нар согтуу байсан бөгөөд тэд  Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга  Баянмөнх болон  багийн дарга залуусаас  туршлага судлах нэрээр архидан согтуурсан аж. Тэд хохирогчийг боож унаган, нүүр нүдгүй зодсон бөгөөд ухаан алдаж унахад нь гэрийнх нь хашаанд оруулж, орхисон байжээ. Улмаар хохирогч хэдэн цагийн дараа ухаан орж, эмнэлгийн тусламж авсан бөгөөд…

Цааш унших