Монголын уран нугарагчид уян налархай хөдөлгөөн, ур чадвараараа дэлхийд тэргүүлдэг билээ. Энэ удаад уран нугараач охид ОХУ-ын хамгийн анхны цирк болох Саратов хотын циркт “Принцесса Цирк” буюу “Циркийн Гүнж” дэлхийн эмэгтэй циркчдийн ес дэх удааийн фестивальд амжилттай оролцож, Гран-при хүртлээ. Энэ жилийн фестиваль 2023.10.19-2023.10.22-ны өдөр болсон бөгөөд 13 орны 150 жүжигчдийн 20 гаруй шилдэг эмэгтэйчүүдийн циркийн үзүүлбэрүүд оролцсон юм. Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хорооны гишүүн байгууллага Икс Роузис уран нугаралтын компанийн шилдэг жүжигчид ГРАН-ПРИ шагналыг хүртэж Монгол эх орныхоо нэрийг өндөрт өргөж Дэлхийн Циркийн урлагийн түүхэнд бичигдэн үлдэх сайхан түүхийн эзэд боллоо. Анх 2005 оноос эхлэн уг фестиваль зохион…
Зохиогч: cool
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын экс нөхөр Б.Наранцацралтыг хүчирхийлэлд өртсөн хөөрхий залуу гэж эвийлж явсан цаг саяхан. Гэвч түүний үнэн төрх илчлэгдэж, засаршгүй залилагч, хувиршгүй худалч нэгэн гэдэг нь тодорхой болжээ. Тэрбээр хамтран ажиллах гэрээ байгуулсан компанидаа ажлын хөлсийг нь өгөлгүй луу унжиж, удаа дараа мэхэлсэн талаар гэрээгээр ажил гүйцэтгэж, эцэст нь хохироод буй иргэн Б.Түмэндэлгэр өөрийн цахим хуудаснаа нийтэлж олонд ил болгожээ. Түүний хэлж буйгаар дан ганц өөрөө хохирсон бус өөр олон хохирогчид байгаа талаар дурдсан байна. Гэтэл бусдын хохирлыг барагдуулахын оронд үнэтэй машин хөлөглөж, гадаад ямаа тэжээсэн шигээ ар араасаа хөврөх шүүхийн шийдвэрээ хураангаа цахимд ухаантай пост бичсэн шигээ бусдын…
Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга асан, өдгөө төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Отгонбаяр, Засаг дарга байсан Г.Батжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайхан, С.Мөнхболд, Д.Сайнбилэг нарт холбогдох хахуулийн хэрэг дахин шүүхэд шилжжээ. Өмнө нь буюу 2021 онд уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цар тахлын үед шилжүүлж, хэлэлцэж чадалгүй нэлээд удааширч байгаад 2021 онд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан. Түүнээс хойш 2022 оны намар шүүхэд шилжүүлэхээр болсон ч прокурорын байгууллагаас зайлшгүй шалгаж тодруулах зүйлийг дутуу мөрдсөн гэж үзээд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлээд байв. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч…
Дорноговь аймгийн Сайншанд сумаас энэ сарын 3-нд 12 настай охин сураггүй болсон. Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, аравдугаар сарын 06-нд цогцсыг нь олсон байдаг. Тодруулбал, эрлийн багийнхан 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон билээ. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд буруутгагдаад буй этгээдүүд өдгөө цагдан хоригдсон хэвээрээ байгаа юм. Талийгаач охиын задлан шинжлээгний урьдчилсан дүгнэлт гарсан байна. Урьдчилсан дүгнэлтээр охин хулгайлагдсан өдрөө бус харин маргааш нь өөд болсон нь тогтоогджээ. Тэгвэл энэ хэргийг гардан үйлдсэн Ганбаатар овогтой Гантулга нь 1976 онд төрсөн, 47 настай. Тэрбээр 19…
Төрийн мөнгө гэдэг нь улсын төсөв. Улсын төсвийг та бидний төлсөн татвараас бүрдүүлдэг. Тэр ч утгаараа олон нийт төрийн байгууллагын худалдан авалт, тендер зэрэгт хяналт тавьж байх ёстой бөгөөд ингэснээр төсвийн мөнгийг үр дүнгүй зарцуулах болон олон гэмт хэргээс сэргийлэх боломжтой болох юм. Саяхан манайд ногоон автобусны дуулиан дэгдэж олны зэвүү дургүйг хүргэсэн билээ. Тэгвэл энэ дуулиан намжаагүй байхад үүнтэй төстэй хэрэг Хөтөл цемент шохой ТӨХК-д бүртгэгдсэн байх юм. Тодруулбал, төрийн байгууллага 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт, ажил үйлчилгээнд заавал тендер зарлдаг. Гэтэл түлш цэнэглэгч машиныг 100 000 000 сая төгрөгийн худалдан авалтыг ямар ч тендергүйгээр хийжээ.…
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгчөөр ажиллаж байсан Л.Энхбат нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд 10 сар болж байгаа ч өнөөдрийг хүртэл шүүх хурлын тов гараагүй л байна. Зургийн тайлбар: Шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат Хуульчаар ажиллаж байсан энэ хоёр хүн дээрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б-д 2022 оны есдүгээр сарын 8-нд аж ахуйн нэгж хоорондын маргааныг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Б гэх компанийнханд ашигтай шийдвэрлүүлэх зорилгоор 10 000 ам.долларын хахууль аваачиж өгсөн хэрэгт холбогдсон…
Хэдхэн хоногийн өмнө өөд болсон 12 настай охины хэрэг үртэй хүн бүр, нийт Монголчуудын санааг зовоож, хүчингийн хэргийн ялыг өөрчлөх, чангатгах хэрэгтэй гэдгийг батлав. Тэгвэл олон улсад энэ төрлийн гэмт хэрэг хийсэн этгээдийг хэрхэн шийтгэдэг талаар хүргэж байна. Пакистан улсад бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол цаазаар авах ялаар шийтгэнэ. Үүнээс гадна 16 нас хүрээгүй охин хүүхдийн эсрэг эр хүн энэ гэмт хэрэг үйлдвэо мөн цаазаар авах ялтай. ОХУ-д 20 хүртэл жил хорих эсвэл бүх насаар нь хорих ял оноодог. Хэрвээ энэ гэмт хэргийн улмаас хохирогчид ямар нэг гэмтэл, хохирол учирсан бол түүний төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан хохирогчид нөхөн олговор…
Сүүлийн өдрүүдэд олны анхааралд байгаа 12 настай охин сураггүй болж, эцэст нь амиа алдаж, цогцос нь хээрээс олдсон дуулиантай холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисс гэдэг байгууллага юу хийв. Яагаад таг дуугүй байна вэ. Хохирогч охины, түүний гэр бүлийн талаар элдэв мэдээлэл гарч хохирсон дээрээ нэмж хохироод байхад ус балгасан мэт дуугүй сууна. Тэгсэн атлаа хоригдол, ялтан, яллагдагч нарын гомдлыг хангаж элдэв байдлаар хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг “дарамтлах”-даа тун чиг сайн. ХЭҮК бол үеийн үед л хоригдогч, ялтны эрхийг хамгаалахад л анхаарлаа хандуулж, тэдний гомдол, хүсэлтийг л хангаж, хохирсон хүмүүсийн эрхийг дурсдаг ч үгүй байгууллага байсаар ирсэн. Уг нь…
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах алба хаагчидтай өнөөдөр /2023.10.07/ уулзалт хийлээ. Энэхүү уулзалтад цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 503 удирдах албан тушаалтан танхимаар болон цахимаар оролцов. Харин уг уулзалтад Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхад нь ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан хуульч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ оролцсон нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Тодруулбал, Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргын ажлаа өгөхтэй зэрэгцэн ажлаа өгсөн Д.Мөнх-Эрдэнэ мөн ажлаа өгсөн бөгөөд тэрбээр өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн шинэ сайдад зөвлөхөөр ажиллаж байгаа бололтой. Д.Мөнх-Эрдэнэ асуудал дагуулсан ногоон автобусыг “шинэ, сайн” гэх агууллага бүхий зүйл өмөөрч…
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга асан, саяхныг хүртэл ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа А.Энхбат, Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшиж байгаад мултарсан, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга асан, өдгөө ЗДТГ-ынхаа Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж буй, дэд хурандаа С.Батжаргал, “Эко петролиум” ХХК-ийн захирал Г.Баттулга нарыг өчигдөр тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүх хурал болтол цагдан хорьжээ. А.Энхбат, Ж.Отгонхүү, өдгөө тус С.Батжаргал нар улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг Г.Баттулгын “Эко петролиум” ХХК-д давуу байдал олгон худалдсан хэрэгт холбогдсон…
