Увс болон Дорнод аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр ч хүүхэд амиа хорложээ. Увс аймгийн Улаангом сумын нутагт 14 настай хүү өнгөрсөн ням гаргийн үдэш өөрийнхөө амийг егүүтгэсэн байна. Тэрбээр ээждээ загнуулаад уурлаж гэрээсээ гарсан бөгөөд Хөх эрэг гэдэг газраас тухайн шөнө цагдаагийнхан цогцсыг нь олсон аж. Үүний өмнөх өглөө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумд гэрийнхээ хашаанд 16 настай хүү амиа хорлосон байжээ. Аймгийн төвийн сургуульд сурдаг, дотуур байранд амьдардаг хүү амралтын өдрүүдээр гэртээ ирээд байхдаа ийнхүү өөрийгөө егүүтгэсэн гэнэ. Түүнийг сэтгэлээр унасан байсан хэмээн ар гэрийнхэн нь цагдаагийнханд мэдүүлсэн аж. Нэгхэн өдрийн зайтай хоёр хүү амиа егүүтгэсний шалтгаан нь бусдаас, аав,…
Зохиогч: cool
– Энэ хуулийн төсөлд сэтгүүл зүйн салбарын хөгжлийн бодлогыг баталгаажуулсан зүйл ховор – Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ХЗДХЯ-наас боловсруулж, яаруу сандруу хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор хуульч, судлаач, хэвлэл мэдээллийн гал тогоонд ажиллаж буй мэргэжлийн сэтгүүлчид янз бүрийн байр суурь илэрхийлэх болсон. Тухайлбал, энэ төслийн цөөнгүй зүйл, заалтыг сэтгүүлчид бид эсэргүүцэж байгаа юм. Хуулийн төслийн талаар хуульч, судлаач, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзоригтой ярилцлаа. -Засгийн газраас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барихаар удаа дараа хэлэлцүүлэг шуурхай зохион байгуулж байна. Энэ төсөлд сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг сэтгүүлчдийн хувьд нэлээд…
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-ын хяналтад хүргүүллээ. Түүнийг албан тушаалаа урвуулж бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ. Түүнтэй хамт ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин, мэргэжилтэн Б.Номинсувд, С.Ундрам нарыг албадан саатуулж, шалгаж байсан ч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяагийн захирамжаар батлан даалтад гаргасан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. ЭМДЕГ-ын албан тушаалтнуудад дотор, уламжлалт, мэдрэл, нүдний өвчний оношилгоо, эмчилгээ, эхо, клиник, биохимийн лабораторийн оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нандин-ухаан” эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяа, түүний…
ХХААХҮЯам болон НҮБ-ийн ХХААБ-ын хамтран “МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад ХХААХҮЯ болон түүний харьяа байгууллагуудын жендерийн асуудал хариуцсан 25 албан хаагчид хамрагдаж байна. Сургалтаар Мал аж ахуй, биологийн олон янз байдлын менежментэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, тэдэнд тулгардаг саад бэрхшээлүүд, мал аж ахуйн салбарын хөгжилд хүйсийн мэдрэмжтэй байх, практикт хэрэгжүүлэх талаарх ойлголт, мал аж ахуй, биологийн олон янз байдал, нийгэм эдийн засгийн шинжилгээ, жендэрийн-өөрчлөлт хандлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. Тус өдрийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчдийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ. Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг үнэлэх, хүнсний чиглэлийн судалгааны ажлыг эргэлтэд оруулах, төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, салбарын хөгжлийн чиг хандлагыг хамтран тодорхойлоход тус бага хурал чухал ач холбогдолтой…
Монгол Улс нь Олон улсын стандартчиллын байгууллагын Текстилийн стандартчиллын техникийн хороо (ISO/TC 38)-ны жинхэнэ гишүүн бөгөөд Текстилийн салбарын олон улсын стандартчиллын үйл ажиллагаанд оролцох эрхийн хүрээнд ISO/TC 38/WG 33 ажлын хэсгийн ISO 22786 “Текстил. Мал, амьтны тавлаг байдал, Ноолуур бэлтгэх, шошголох, үйлдвэрлэх, мөшгөх тогтолцоонд тавих шаардлага” стандартын төсөл боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, хэлэлцүүлэх, олон улсын стандартын байгууллагад төслийг хүргүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/246 дугаартай тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийн даргаар тус газрын дарга, нарийн бичгийн даргаар тус газрын ахлах мэргэжилтэн ажиллаж байна. ISO/TC 38/WG 33 ажлын хэсгийн олон улсын экспертүүдийн хурлыг Улаанбаатар хотод…
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт өнөөдөр 11:00 цагт эхэлсэн. Жил жилийн наадмаас шүүмжлэл дагуулах болон магтуулах үзүүлбэр гардаг уламжлалтай бөгөөд энэ жилийн шилдэг үзүүлбэр нь дуучин Б.Алтанжаргал, Г.Эрдэнэчимэг, Б.Батцэцэглэн нарын “Мөнх тэнгэрийн хурай” дуу байв. МУГЖ Самандын Жавхлангийн үг, Цэн.Эрдэнэбатын ая “Мөнх тэнгэрийн хурай” дууг уртын дууны гурвал морь унаж, өөрсдийн өнгө аясаар дуулсан нь наадамчин олонд ихэд таалагдан огшоосон юм. Моринд гарамгай, эрэмгий Монгол хүнд үзэсгэлэн гоо, авьяас, донж хэрхэн хосолж байгааг уртын дуучид өөрсдөөрөө харуулсан нь жуулчдад мөн…
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Цог Жавхлант Хатан Жэцүн Пэма Ванчук нар гэр бүлийнхээ хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хооронд “Өндөрлөг нутгийн мал аж ахуй болон бэлчээрийн салбарт техникийн хамтын ажиллагааны тухай” харилцан ойлголцлын санамж бичгийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгууллаа. Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд сарлаг, мастиф үүлдрийн нохой болон бусад малын удмын санг сайжруулах, уг салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үр…
Шинэ сар эхлэхэд бүхнийг шинээр эхлэх гэж байгаа мэт сэтгэгдэл эрхгүй төрдөг билээ. Шинэ сарын, шинэ долоо хоногийн мэндийг уншигч танд хүргэж байна. Шинэ сар, шинэ долоо хоногтоо үзүүлээд өгөөрэй. Амжилт Хонь Сарын эхээр уран бүтээлч хүмүүсийн хувьд уран бүтээлийн онгод хөглөгдсөн, амьдралын өрнөл явц түргэн байна. Санхүүгийн хувьд ч таатай байгааг та мэдэрч, түүнээс эрч хүч, урмыг зоригийг авах болно. Төлөвлөсөн ихэнх ажил амжилттай бүтнэ. Хайр дурлалын хувьд романтик болзоо, шинэ сонирхол таныг хүлээж байгаа бол гэр бүлүүдийн хувьд харилцан ойлголцол, халуун дулаан уур амьсгал ноёрхоно. Ажлын ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхдээ бусдын үгийг маш сайн сонсож гаргасан шийдвэртээ…
Дуучин Нара буюу М.Нарантуяа нийгмийн идэвхтэй хүмүүсийн нэг яах аргагүй мөн билээ. Тэрбээр сүүлийн гурван сонгуульд оролцсон бөгөөд Монголын ёс гурав гэдэг шиг гурав дахь удаагийнхаа оролдлогоор УИХ-ын гишүүн болохоор боллоо. М.Нарантуяа энэ удаад Иргэний зориг ногоон намаас жагсаалтын хоёрт бичигдсэн юм. Улмаар олон нийтийн Иргэний зориг ногоон намд өгсөн саналын дүнд ийнхү УИХ-ын гишүүн болж боайна. Тэрбээр маш их баяртай байгаагаа хэлээд, маш их хариуцага ирж байгаа болохоор хичээнэ. Мөн хүүхэд эмэгтэйчүүдэд чиглэн ажиллах болно гэдгээ илэрхийлж баярын нулимс унагаж байгаа харагдана лээ. Нөхөр нь саналаа өгөөд ирэхдээ УИХ-ын гишүүн эхнэртэй болно гэдгийг хэлж маш олон хүнд баярлаж байгаагаа…
